August
13
2023
Anu.mn
Мэдээ
Долдугаар сард дээд цэгт хүрсэн өссөөр буй дэлхийн дулаарал, бидний амьдралыг хэрхэн өөрчл ...
Долдугаар сард дээд цэгт хүрсэн өссөөр буй дэлхийн дулаарал, бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Долдугаар сард дээд цэгт хүрсэн өссөөр буй дэлхийн дулаарал, бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ
Photo: IStock

1.5 хэм өссөн дэлхийн дулааралт, дэлхий нийтэд зун ямар байхыг өнгөрсөн долдугаар сард харуулав. Дулаарал энэ босгыг давж болохгүй, гэвч сүүлийн жилүүдэд дэлхий түүн рүү улам хурдтай ойртож байгаа талаар эрдэмтэд анхааруулсныг Yahoo нийтлэв.

Долдугаар сарын дэлхийн дундаж температур өссөнөөр, түүхэн дэх хамгийн халуун сар болсон бөгөөд 1800-аад оны дунд үеийн аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээр илүү дулаарсан гэж Европын холбооны Copernicus уур амьсгалын өөрчлөлтийн алба мягмар гарагт мэдэгджээ.

Долдугаар сард, ихэнхи тивүүдэд хэд хэдэн үхлийн аюултай халалтын давалгаа, дээд амжилт тогтоосон температур, түүнчлэн дэлхий даяар урьд өмнө байгаагүйгээр өссөн далайн дулаан байв. Эрдэмтэд, зуны эхний сард агаарын температур 1.5 хэмээс дээш халсан нь, ирээдүйд зун ямар байх талаар төсөөлөл өгч байна. Дулаарлын1.5 градусын босго нь маш чухал ач холбогдолтой, энэ нь манай гаригийн хувьд халууны давалгаа, үер, ган, ой хээрийн түймэр, хоол хүнс, усны хомсдол зэрэгт хүргэж амьдралыг улам бүр тааламжгүй болгоно гэж үзэж байна.

Энэ нь бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ?

Хэт их, аюултай халууны давалгаанд бүс нутгууд удаан хугацаагаар өртсөөр байвал амьдрал удахгүй өөрчлөгдөх болно. Хэрэв хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрс багасгахгүй бол дэлхийн дулаарлыг сааруулахгүй бол урьд өмнөхөөсөө илүү дулаарч, удаан үргэлжлэх нь хэвийн үзэгдэл болно. ICF Уур амьсгалын төвөөс зургадугаар сард гаргасан уур амьсгалын загварчлалаар, хаягдлаа бууруулахгүй бол америкчууд 2050 он гэхэд дунджаар 53 хоног хэт халалтад өртөх болно. Энэхүү температурын өсөлт мөн, нийгмийн үйл ажиллагааг өөрчлөнө гэж шинжээчид үзжээ.

Хүүхдүүдийн хувьд зун цаг гадаа байхтай ижил утгатай, тэдний хөдөлгөөний хөгжил сайжирч,таргалалтад өртөхөөс сэргийлэгдэж байдаг. Мөн гадаа тоглох нь сониуч зан, бүтээлч байдал, шүүмжлэлтэй сэтгэх чадварыг хөгжүүлдэг, гэтэл хэт халуун болон хэт ягаан туяаны индекс өндөр байх нь хүүхдүүдийг гадаа тоглох, цагаа өнгөрүүлэх боломжгүй болгож, хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлнө. Мөн залуучуудын сэтгэл зүйд ч нөлөөлнө. Байгалийн дуу чимээ,үзэсгэлэнт газрууд болон гадаах үзэгдэх орчны утга учир нь, эрүүл саруул төлөвшилд зайлшгүй шаардлагатай байдаг. Хүн төрөлхтөн хувьсан өөрчлөгднө. “Халуун нь хүмүүсийн сэтгэл санааны байдалд нөлөөлж, зөвхөн амьд үлдэх горимд шилжүүлдэг хүчтэй сөрөг үр дагавартай” гэж эрүүл мэндийн судлаач, шүүх эмнэлгийн сэтгэцийн эмч Лиз Ван Сустерен бичжээ. Мөн бүх нас, түвшний тамирчид хэт халуунд аюулгүй байхын тулд дасгал сургуулилтаа өөрчлөх шаардлагатай болж, тэмцээн, уралдаанд бэлтгэж буй хүмүүс аюулгүй оролцохын тулд дулаан температурт дасан зохицох шаардлагатай болно. "Хүний бие зөв бэлтгэсэн тохиолдолд маш сайн дасан зохицох чадвартай"  гэж 15 жилийн турш гүйлт, триатлоны тэмцээнд тамирчдыг бэлтгэсэн Майорано ярьсан байна.

Аялал жуулчлалын оргил үе болон очдог газрууд өөрчлөгдөнө

Хэт халуун нь, хүмүүсийн аялаж жуулчлах шийдвэрт нөлөөлж, хүүхдүүдийн амралттай давхацдаг аялал жуулчлалын улирлын оргил үе өөрчлөгднө, машинаар аялах асуудалд илүү илэрнэ. Аялал жуулчлалын салбар аль хэдийн Грек, Франц, Испани руу аялах чиглэлд шилжсэн. Аялал жуулчлалын оргил үе нь ихэвчлэн 7-р сард таардаг ч, сүүлийн жилүүдэд Европт энэ үед хамгийн дээд температурт хүрсэн. Хүмүүс Хойд Европ, Аляска, Номхон далайн баруун хойд хэсэг гэх мэт зун нь сэрүүн аялах газруудыг сонгож эхэлж байна гэж Америкийн Аялал жуулчлалын зөвлөхүүдийн нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч Эрика Рихтер мэдэгдсэн байна.

Хэт халуун нь нислэгт нөлөөлдөг

Агаар дулаарах тустаа тэлж, улмаар онгоцыг дээш түлхэх молекулуудын тоо багасдаг тул өндөр температурт онгоц хөөрөхөд хэцүү байдаг. Үүнийг зургадугаар сард Вашингтоноос Орегоны Портланд руу нисэх онгоц, нисэхэд шаардагдах түлшнийхээ жинг даах чадваргүй байснаас хөөрөх боломжгүй болж шууд нислэг нь Миссурид шатахуунаа цэнэглэх шаардлагатай болж саатаж байсан жишээ харуулдаг. Хэт халуун нь мөн агаарын давалгаа, эргүүлэгт үзэгдлүүдийг ихэсгэдэг тул дэлхий даяар, өөр өөр өндөрт нэмэгдэж байгаа нь тогтоогдоод байна. 2017 оны судалгаагаар уур амьсгалын өөрчлөлт нь 2050-2080 оны хооронд одоогийн нөхцөл байдлаас бараг гурав дахин илүү цэлмэг тэнгэрийн турбулент үүсгэж болзошгүйг тогтоожээ. Энэ зун хүчтэй турбулент болсон тухай хэд хэдэн мэдээллүүд гарсан бөгөөд 7-р сард Hawaiian Airlines компанийн нислэгийн үед, онгоцны үйлчлэгчид болон зорчигчид гэмтсэн юм.

Агааржуулагчаас хараат байдал өснө

Уур амьсгалын өөрчлөлт улам дордсоор байгаа тул, агааржуулагч шаардлагагүй байсан бүс нутгууд байшиндаа хөргөх төхөөрөмж суурилуулах замаар шинэ халуунд бэлтгэх шаардлагатай болж магадгүй юм. Номхон далайн баруун хойд хэсэг, Сан Францискогийн булан зэрэг газруудад ихэнх байшинд төвлөрсөн агааржуулагч байдаггүй. 2021 онд түүхэн халууны давалгаа тус бүс нутагт тохиолдоход, цонхны болон зөөврийн агааржуулагч хормын дотор дэлгүүрүүдэд дуусч байсан гэж Эрчим хүчний хэмнэлттэй эдийн засгийг бэхжүүлэх Америкийн зөвлөлийн ахлах ажилтан Женнифер Аманн ярьж байв.

Халуун бол цаг агаартай холбоотой №1 алуурчин бөгөөд АНУ-д жил бүр 600 гаруй хүн халуунаас үүдэлтэй нас бардаг. Шөнийн цагаар температур буурахгүй байх нь хүний эрүүл мэндэд илүү эрсдэл учруулдаг гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) мэдээлэв

Эдийн засаг хүндэрч магадгүй

Хэт халуун нь, дэлхийн улс орнуудын эдийн засгийг сүйрүүлж байна. Эдийн засгийн бодлогын судалгааны төвийн хийсэн дүн шинжилгээгээр Франц, Итали, Испани, Румын, Герман зэрэг Европын орнууд сүүлийн 20 жилийн хугацаанд уур амьсгалтай холбоотой байгалийн гамшигт хамгийн ихээр нэрвэгдээд байна.

Вашингтон дахь Адриен Аршт-Рокфеллер сангийн Тогтвортой байдлын төвийн 2021 оны тайланд, Техас муж уур амьсгал болон олон тооны хүмүүс гадаа ажилладаг зэргээс шалтгаалан жилд дунджаар 30 тэрбум доллар алдаж байна гэсэн тооцоо гарч байв.

“Science Advances” сэтгүүлд 2022 онд нийтлэгдсэн судалгаанд, 1992-2013 оны хооронд дэлхийн эдийн засгийн хуримтлагдсан алдагдал 5 их наядаас 29.3 их наяд ам.долларт хүрсэн нь,  хэт халалтаас үүдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Судлаачид, мөн хамгийн их халуун уур амьсгалтай ядуу буурай орнууд, хамгийн их хохирол амсдаг болохыг тогтоосоэ байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.