October
15
2022
Anu.mn
Мэдээ
Эдгээр эможиг ашиглах нь, хөгшрөлтийн шинж тэмдэг гэж залуу үе үзэж байна
Эдгээр эможиг ашиглах нь, хөгшрөлтийн шинж тэмдэг гэж залуу үе үзэж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Эдгээр эможиг ашиглах нь, хөгшрөлтийн шинж тэмдэг гэж залуу үе үзэж байна
Photo: PA

Undo соёл албан ёсоор эможид орж ирлээ. Z үеийнхэн (1995-2010 онд төрсөн) алдартай эрхий хурууны эможийг бүдүүлэг, үгүйсгэсэн утга агуулдаг гэж тодорхойлоод зогсохгүй энэ үеийн төлөөлөгчид ийм эмотиконуудыг ялангуяа ажил дээр ашиглагдаж байгааг харах бүрдээ өөрийн эрхгүй бухимддаг гэж үзсэн судалгааны үр дүнгийн талаар New York Post  дэлгэрэнгүй нийтэлжээ.

Reddit-ийн нэгэн хэрэглэгч өөрийгөө, "эрхий хуруугаа дээш өргөсөн эможи ашиглах хижээл насанд хүрээгүй" гэж тодорхойлсон бөгөөд өөр бусад олон үетэнгийнхэн нь түүнийг дэмжиж, улаан зүрх гэх мэт ер нь нийт эможиг түрэмгийгээр тулгасан  шинжтэй гэж нэрлэжээ. Мөн өөр нэгэн 24 настай Reddit хэрэглэгч, - "Залуу хүмүүсийн хувьд эрхий хуруугаа дээш өргөх эможи нь идэвхгүй мөн түрэмгий санагддаг. Сэтгэгдлээ зүгээр л эрхий хуруугаа гозойлгох маягаар илэрхийлэх нь маш бүдүүлэг хэрэг" гэж бичжээ.

Харин Z-ээс дээш насны хүмүүс, энэ хариу үйлдлийг ажилтай холбоотой чатдаа "Би зөвшөөрч байна" эсвэл "Би ойлгож байна, ажилдаа орлоо" гэсэн дохио болгон эрхий хурууг үргэлж ашигладгаа тэмдэглэжээ.

Мөн энэ асуудлын нэг хэсэг нь залуучууд тоглоом шоглоомоор эрхий хуруугаа өргөсөн эможи ашиглах хандлагатай байдаг гэнэ. 24 настай Барри Кеннеди "Би энэ эможийг зөвхөн элэглэж дооглохдоо ашигладаг, гэхдээ инээдэм нь харагдахгүй байх. Үүнийг зөвхөн эцэг эх, ахимаг хамт олонтойгоо харилцахдаа л ашигладаг” гэсэн бол, нэгэн нэрээ нууцалсан оффисын ажилтан үүнийг "Үе үеийн харилцааны соёлын ялгаа. Миний насны оффисын бүх хүмүүс эдгээр эможиг ашигладаггүй, харин X үеийнхэн үүнийг ашигладаг. Надад ажил дээр үүнд дасан зохицоход бага зэрэг хугацаа зарцуулагдсан бөгөөд ойшоодоггүйд минь тэд надад цухалддаг" гэсэн байна. Бусад нь, эможи нь үл тоомсорлож буй утгыг илэрхийлдэг гэж шүүмжилжээ.

Reddit-ийн нэгэн хэрэглэгч, гозойлгосон эрхий хуруу нь "Би таны нийтлэлийг уншсан, нэмэх зүйл алга. Энэ групп чат дахь сая сая хүмүүс энэ талаар юу ч хэлэхгүй гэж найдаж байна гэсэн утгатай. Гэхдээ үүний оронд Z үеийнхэн бичмэл, хэвлэмэл хариултыг илүүд үздэг. Массапекуагийн 25 настай нийгмийн ажилтан Ким Лоу,- "Бид бол хүмүүс,  бидэнд аливааг илэрхийлэхэд ашиглах үгс бий. Миний бодож байгаад бичсэн зүйлд инээсэн эможоор хариулж болно гэж үү?. Ямар нэг зүйл бичих нь дээр" гэж тус тус сэтгэгдлээ хуваалцжээ.

Reddit-ийн зарим хэрэглэгчид эможийг устгах шийдвэртэй санал нэгдэж, үүнийг ажлын орчинд ашиглах нь багийн гишүүдийг нэгтгэдэггүй, далдуур "нөхөрсөг бус, хуурмаг" байдалд түлхдэг гэж мэдэгдсэн бол энэ сэдвээр корпорацийн сургалтанд хамрагдсан амьдралын хэв маяг, ёс зүйн мэргэжилтэн Элейн Сванн буруу ойлгогдохоос зайлсхийхийн тулд мэргэжлийн ертөнцөд эможи хэрэглэхээс татгалзахыг зөвлөөд, эможи нь үл хүндэтгэсэн ойлголт гэж хэлж болно. Гэхдээ хүмүүс үе үеэрээ харилцан адилгүй хүлээн авдаг. Хүмүүс үзсэн, ойлгосон гэдгээ мэдэгдэхэд эможи ашиглах  нь тийм сайн арга биш юм." гэсэн байна.

Мөн Reddit дээр залуус эрхий хуруугаа дээш өргөсөн эможид дургүй гэдгээ илэрхийлж байсан ч, зүрхний тэмдэгийг үнэндээ хамгийн тохиромжгүй зүйл гэж үзжээ.

Perspectus Global-аас 2000 хүний ​​дунд явуулсан судалгаагаар 16-29 насны ихэнх хүмүүс, эрхий хуруугаа дээш өргөх эсвэл зүрхний эможи ашигладаг бол таныг "албан ёсоор хөгширч байна" гэж боддог болохыг тогтоожээ.

Хамгийн ихээр "Үгүйсгэгдсэн" эможи-нууд:

Эрхий хуруу 👍

Улаан зүрх ❤️

Гар 👌

“Зөв” гэсэн тэмдэг ✅

Баас 💩

Уйлсан царай 😭

Сармагчин нүдээ аньдаг 🙈

Алгаа таших👏

Уруулын будгийн үнсэлтийн тэмдэг 💋

Үрчийсэн царай 😬

Эможигийн талаар хэд хэдэн судалгаа хийсэн бөгөөд ажлын имэйлд эможи оруулах нь таны нөлөөллийг багасгадаг гэсэн судалгаа гарсан байдаг.

Өөр нэг судалгаагаар “хаш”-ны зурагтай эможи ашиглах нь болзоход гол саад болдог болохыг тогтоожээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.