November
18
2023
Anu.mn
Мэдээ
Энэ жил АНУ-д болох өвлийн цаг агаарын төлөв
Энэ жил АНУ-д болох өвлийн цаг агаарын төлөв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Энэ жил АНУ-д болох өвлийн цаг агаарын төлөв
Photo: IStock

Халуун орны болон Номхон далайн цаг агаар хавсарсан далайн үзэгдэл болох Эль-Ниньо бараг арваад жил байгаагүйгээр энэ өвөл хүчтэй байна. Үндэсний Далай, Агаар мандлын Удирдлагын (NOAA) мэдээлснээр, Эль-Ниньогийн нөлөөллөөр хамгийн сүүлд 2015-2016 онд, АНУ-ын эх газрын түүхэн дэх хамгийн дулаан өвөл болж, хэсэгчилсэн хүйтэн цаг агаарын давалгаа үүсч байжээ. Энэ жилийн өвөл АНУ-д ямар байх талаар Yahoo! мэдээлэв.

NOAA-ийн эрдэмтэд, 2023-2024 оны өвлийн цаг агаарыг урьдчилан таамаглахын тулд, сүүлийн өвлийн улирлуудын Эль Ниньогийн хүчний төлөвийг ашигласан бөгөөд гэхдээ адилхан хоёр цасан ширхгүүд байдаггүйтэй адил, Эль Ниньогийн өвөл ч мөн адилхан байх баталгаагүй, урд жилүүдийн төлөв байдлаас харахад,Эль Ниньогийн хүчтэй жилүүдэд улсын өмнөд хэсэгт ердийнхөөс илүү чийглэг, хүйтэн, харин хойд хэсэгт илүү хуурай, дулаан цаг агаарыг авчрах хандлагатай байдаг нь ажиглагддаг гэсэн байна.

Мөн Эль-Ниньо хүчтэй улиралд, цас орох газруудыг харуулсан шинэ газрын зургийг /https://www.climate.gov/ гаргасан бөгөөд гэхдээ цас ороход Эль-Ниньогоос гадна өөр олон хүчин зүйл, тухайлбал агаар мандал, цаг уурын өөрчлөлтүүд нөлөөлдөг гэдгийг тэмдэглээд, тухайлан хэдэн фут эсвэл инч цас орохыг урьдчилан таамаглах боломжгүй, NOAA газрын зургийг мэргэжилтнүүд эмхэтгэж, мэдээллээр баталгаажуулдаг гэсэн байна. Энэхүү энэ өвлийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг газрын зураг дээр шинээр бүтээсэн хоёр эрдэмтний нэг Мишель Л'Оре нь, NOAA блог дээр "Эль Ниньо цаг уурын тодорхой үр дагаврыг өдөөж байдаг хэдий ч хэзээ ч баталгаа өгдөггүй" гэж бичжээ.

Ердийн өвлийн улиралд (1-р сараас 3-р сарыг дуустал) агаарын хүчтэй урсгал улсын урд хэсэг рүү шилжиж, салхи шуурга үргэлжилэн шуурах нөхцөл болдог. Үүнээс болж улсын баруун хойд болон зүүн хойд мужуудад нэлээд хуурай цаг агаар зонхилж, Өмнөд, ялангуяа баруун өмнөд мужуудад чийглэг, цас ихтэй байна . Эль Ниньо хэдий чинээ хүчтэй байна төдий чинээ цаг агаарын төлөв байдалд илүү их үүрэг гүйцэтгэдэг. Дараах бүс нутаг, хотуудад энэ өвөл хэвийн хэмжээнээс их хэмжээний цас, бороо орох төлөвтэй байна гэж мэдээлжээ.

  • Калифорни
  • Баруун өмнөдийн уулс
  • Вашингтон, Балтимор болон зүүн эргийн бусад төв хэсгүүд.

Харин улсын баруун хойд болон баруун дунд хэсэгт сүүлийн жилүүдийнхээс илүү хуурай өвөл болж магадгүй байгаа аж.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.