March
30
2024
Anu.mn
Мэдээ
Эрдэмтэд, олон зуун хүмүүсийг хамруулан явуулсан асуулга, судалгааны үр дүнд, урт наслаж б ...
Эрдэмтэд, олон зуун хүмүүсийг хамруулан явуулсан асуулга, судалгааны үр дүнд, урт наслаж буй хүмүүсийн есөн нийтлэг дадлыг нэрлэв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Эрдэмтэд, олон зуун хүмүүсийг хамруулан явуулсан асуулга, судалгааны үр дүнд, урт наслаж буй хүмүүсийн есөн нийтлэг дадлыг нэрлэв
Photo: IStock

Сүүлийн 20 жилийн хугацаанд судлаач Дан Баттнер, Окинава (Япон), Сардин (Итали), Никоя (Коста Рика), Икария (Грек), Лома Линда (Калифорниа) гэсэн, хүмүүс нь урт насладаг “Цэнхэр бүс”-ийн 5 нутгаар аялж, 100 ба түүнээс дээш насны 263 хүнтэй уулзаж ярилцан, ахуй амьдрал, дадал зуршилын ажиглалт хийсний үр дүнд, урт наслалтын аваргууд 9 дүрмийг амьдралдаа дагаж мөрддөг гэсэн дүгнэлтэд хүрснийг CNBC нийтлэв.

1. Байгалийн жамаар хийгддэг хөдөлгөөн

Дэлхийн хамгийн урт насалсан хүмүүс, хүндийн өргөлтөөр хичээллэх, марафон, холын зайд алхах болон зааланд дасгал хийх маягийн зүйл хийдэггүй. Үүний оронд тэд, тэднийг үргэлж хөдөлж байхыг шаарддаг нөхцөлд амьдардаг. Тэд мод, цэцэг, ургамал ногоо тарьж арчилан, хувийн байшинд амьдарч, ажил хөнгөвчилөх автомат, механик зүйлсийг ашигладаггүй. Өдөр бүр нь, цэцэрлэг, талбайдаа ажиллах, хэн нэгнийд зочлох, сүмд очих зэргээр алхах, хөдлөхөөс эхэлдэг.

2. Зорилготой байх

Японы окинавчууд зорилгоо "Икайга", коста рикачууд "амьдралын төлөвлөгөө" гэж нэрлэдэг. Эдгээр үг хоёулаа, "Би өглөө яагаад сэрдэг юм бэ" гэж орчуулагддаг. "Цэнхэр бүс" -ийн оршин суугчидын зорилго нь тодорхой, юуны төлөө амьдарч байгаагаа сайн ухамсарласан байдаг байна. Зорилго гэсэн ойлголт нь, амьдралыг долоон жилээр уртасгадаг гэсэн судалгааны үр дүн гарчээ.

3. Сэтгэл санаагаа өөрчилөх чадвар

"Цэнхэр бүс" -д амьдардаг хүмүүс ч гэсэн, олон өвчнийг үүсгэдэг, архаг үрэвсэлд хүргэх боломжтой стрессд өртөж байдаг. Гэхдээ тэд, стрессээсээ салах сайхан зуршилтай байдаг. Окинавчууд өдөр бүр өвөг дээдэсээ хүндэтгэх үйл хийдэг бол, адвентистууд залбирал үйлднэ, Икариягийн грекүүд бясалгал маягаар зүүрмэглэнэ, харин Сардинчууд хөгжиж, цэнгэн, цагийг аз жаргалтай өнгөрүүлэх зүйлийг олж чаддаг.

4. Хооллолтын 80%-ийн дүрмийг дагах

Окинавчууд, ходоодоо 80% дүүрмэгц, идэхээ болихыг сургадаг, 2500 жилийн настай, конфуцийн "Хара Хафи Бу" тарнийг хоол идэхийн өмнө уншдаг. Цэнхэр бүсийн оршин суугчид, орой эсвэл өглөө эрт маш бага идэж, өдөржин юм иддэггүй.

5. Ургамал, жимс ногоо идэх

Хар шош, Фава, шар буурцаг, чечевица зэрэг нь, "цэнхэр бүс" –ийнхний ихэнхийнх нь хоолны гол орц нь байдаг. Махыг дунджаар сард таван удаа, ойролцоогоор гурваас дөрвөн унци (85-113 гр) -ийг хэрэглэдэг.

6. Оройн дарс

Цэнхэр бүсийн оршин суугчид, тэр ч байтугай адвентистууд архи, дарсыг маш багаар, тогтмол уудаг. Тогтмол, багаар уудаг хүмүүс, уудаггүй хүмүүсээс илүү удаан амьдардаг. Тэд өдөрт нэг эсвэл хоёр бокал дарсыг найз нөхөдтэйгээ ярилцангаа эсвэл хоолны даруулга маягаар уухаас бус, долоо хоног мөнгөө хэмнэж байгаад бямба гарагт 14 бокал уудаг хүмүүсийн зуршилаас огт өөр юм.

7. Ямар нэгэн бүлэг, нийгэмлэгийн гишүүн байх

Эдгээр 263 урт настнуудын 5-аас бусад нь шашин шүтлэгтэй, сүм хийдэд очдог, гишүүний хэмжэээнд байдаг. Судалгаагаар, сард 4 удаа, сүм хийдэд очих, хуралд оролцох нь, амьдралыг багадаа 4-14 жилээр нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлт гарчээ.

8. Хайртай хүмүүсээ хамгийн эхэнд тавь

"Цэнхэр бүс”-ийнхэн, настай эцэг эх, өвөө, эмээ нартайгаа хамт эсвэл зэргэлдээ амьдардаг. Энэ нь, өвчлөл болон үр хүүхдүүдийнх нь үхлийн түвшнийг бууруулдаг, хайртай хүмүүстэйгээ ойр байх нь, хайр халамжаа тэдэндээ зориулах, үр удмаа үүнд сургахад тустай гэж үздэг байна . Тэд заавал гэрлэсэн байдаг. Хань ижилтэй байх нь наслалтыг гурван жилээр уртасгадаг.

9. Ижил бодол, санаатай найзуудтай байх

Дэлхийн хамгийн урт настнууд, эрүүл харилцаа бүхий хүрээлэл дунд амьдардаг. Окинавагийн оршин суугчид, амьдралын турш бие биеэ дэмжиж амьдрах таван найзын бүлэг болж нэгддэг. Тамхины дон, таргалалт, бэрхшээл, аз жаргал, бүр ганцаардал хүртэл халдвартай байдаг гэсэн судалгааны үр дүн гарчээ. Эерэг хүрээлэл хамгаас чухал байдаг ажээ.

Мэдээж хэрэг, эдгээр дүрмийг дагаж мөрдөх нь, танд 100 жил амьдрах баталгаа өгөхгүй ч, амьдралыг тань илүү аз жаргалтай он жилүүдээр нэмж өгөх нь харин баталгаатай юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.