October
6
2022
Anu.mn
Мэдээ
Флоридагийн нэгэн эр 10 сая долларын үнэтэй Фрида Калогийн бүтээлийг сурталчилгаанд зориул ...
Флоридагийн нэгэн эр 10 сая долларын үнэтэй Фрида Калогийн бүтээлийг сурталчилгаанд зориулан шатаасан тул баривчлагдах магадлалтай байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Флоридагийн нэгэн эр 10 сая долларын үнэтэй Фрида Калогийн бүтээлийг сурталчилгаанд зориулан шатаасан тул баривчлагдах магадлалтай байна
Photo: IStock

Саятан Мартин Мобарак NFT-ийн нээлтийн үеэр Фрида Калогийн 10 сая долларын үнэтэй зургийг дарсны хундганд хийж шатаасан тухай Luxury Launches мэдээлэв.

Дэлхийд алдартай зураачийн бүтээлийг шатаасандаа тэр огт санаа зовохгүй байгаа нь бусдын хөдөлмөрийг илт үл хүндэтгэж буйг харуулж байна. Түүгээр ч барахгүй тэрээр 1944 оны ховор урлагийн бүтээлийн, дижитал хувилбарыг борлуулахыг дэмжих зорилгоор Калогийн жижиг, гайхамшигт зургийг бахархалтайгаар шатааж буй бичлэгийг хийсэн байна.

Тус улсын Дүрслэх урлаг, утга зохиолын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, энэхүү Фрида Калогийн үгүй болсон  бүтээл нь Мексикийн үндэсний баялагт тооцогддог тул Мобаракын дуулианы мөрөөр Мексикийн эрх баригчид хариу арга хэмжээ авч эхэлжээ.

“Энд байгаа хүн бүр үүнийг ойлгоно гэж найдаж байна. Хүн бүр эерэг талыг нь олж харна гэж найдаж байна” гэж хэлээд, Мобарак тод өнгийн “Fantasmones Siniestros” зургийг жаазнаас нь салгаж, шатамхай бодисоор дүүргэсэн хундагатай галд шатаажээ.

Энэхүү үзэсгэлэнт урлагийн бүтээлийг Mobarak NFT-ийн "Fantasmones Sinistros"-ийн 10,000 өвөрмөц хуулбараар сольж байгаа аж. Үүний борлуулалт нь Мексикийн Дүрслэх урлагийн ордон, Койокан дахь Фрида Калогийн музей болон хүүхдийн эрүүл мэндийн хэд хэдэн буяны байгууллагад ашиг тусаа өгөх төлөвтэй байна. "Бид олон мянган хүүхдийн амьдралыг өөрчлөх болно" гэж Мобарак хэлж байв. Мексикийн Дүрслэх урлагийн үндэсний хүрээлэн байр сууриа илэрхийлж, уг зургийг устгасантай холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.

“Мексикт урлагийн бүтээлийг санаатайгаар устгах нь археологи, урлаг, түүхийн дурсгалт газар, нутаг дэвсгэрийн тухай холбооны хуулиар гэмт хэрэгт тооцогддог. Уг устгагдсан бүтээл нь жинхэнэ эсвэл хуулбар байсан эсэхийг баттай тогтоохын тулд шаардлагатай бүх мэдээллийг цуглуулж байна "гэж хүрээлэнгийн мэдэгдэлд дурджээ.

Дүрслэх урлагийн ховор бүтээлийн ордон, Мобарак болон түүний Frida.NFT компаниас хандив аваагүй нь сонирхолтой.

Ховор, давтагдашгүй биет урлагийг Метаверст өвөрмөц олдвор болгохын тулд шатааж болох уу?

“Хаана ч байсан, хаана ч явсан, хаанаас ирснээ санаарай”. Энэхүү зүйр үг нь Метаверсыг шинэ гэр, амьжиргаагаа болгохыг эрмэлздэг хүмүүст зориулагдсан мэт...  Нэгэн концепт зураач, 250,000 долларын үнэтэй Lamborghini машиныг дэлбэлж, хэлтэрхийнүүдийг нь криптовалютын хурдан баяжих аргыг эсэргүүцэх нэрийн дор 999 NFT цуглуулга болгожээ.

Зөвхөн NFT зарж, өөрөө хурдан баяжихын тулд хурдан баяжих санааны эсрэг юуг ч устгаж байгаа энэ үйлдлүүд нь NFT-тэй холбоотой хамгийн тэнэг түүх болж үлдэх юм. Энэ нь хүмүүс  ашиг хонжоо олохын тулд сайхан эд зүйлс, урлагийн бүтээлийг устгах үйлдэл нь юуны ч өмнө зогсдоггүй гэдгийг баталж байгаа нь харамсалтай.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.