August
8
2023
Anu.mn
Мэдээ
Үйлдвэрлэгчидээс 7-р сард эргүүлэн татсан гал түймэр, осол гэмтэл, үхэлд хүргэх эрсдэл бүх ...
Үйлдвэрлэгчидээс 7-р сард эргүүлэн татсан гал түймэр, осол гэмтэл, үхэлд хүргэх эрсдэл бүхий бүтээгдэхүүнүүд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Үйлдвэрлэгчидээс 7-р сард эргүүлэн татсан гал түймэр, осол гэмтэл, үхэлд хүргэх эрсдэл бүхий бүтээгдэхүүнүүд
Photo: IStock

Долдугаар сард, хэд хэдэн бүтээгдэхүүнийг үйлпвэрлэгчид эргүүлэн татахаа зарласан бөгөөд аюулгүй байдлаа хангахын тулд дараах жагсаалтыг анхааралтай шалгахыг Wane сэтгүүл зөвлөж байна.

Индианагийн Ерөнхий прокурор Тодд Рокита, "Хэрэв та эргүүлэн татсан бүтээгдэхүүнүүдээс худалдаж авсан бол тэр даруй хэрэглэхээ зогсоож, үйлдвэрлэгчтэй шууд холбоо барих хэрэгтэй." гэсэн байна. Хэрэглэгчийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын комиссын мэдээлснээр 7-р сард дараах бүтээгдэхүүнүүдийг эргүүлэн татсан байна.

  • Sky Wheels от Soft Play. тоглоомын дугуй дээд талын замаас салж, хүүхдүүд унаж бэртэж болзошгүй.
  • Yamaha Personal Transportation Vehicles от Yamaha. Гэнэт хурдасч, осол, гэмтэл учруулах эрсдэлд хүргэж болзошгүй.
  • Yamaha Golf Car 2023 года, PTV и Umax от Yamaha Golf Car Company. Хурдасгуурын пүрш мултарч, хурдасгуурын дөрөө анхны байрлалдаа орохгүй, осол, гэмтэл, үхэлд хүргэж болзошгүй.
  • woom ORIGINAL Kids’ Bicycles от woom Bikes USA.Унадаг дугуйн жолоо нь салж, жолоодлогогүй болж, унах эрсдэлтэй.
  • Residential 300 Series Snow Blowers от Husqvarna.Цас үлээгч машинууд гэнэт жолооны горимд шилжиж, хүнийг гэмтээж болзошгүй.
  • Портативные зарядные устройства VRURC от VRURC. Цэнэглэгч нь гал авалцаж галын аюулд хүргэж болзошгүй.
  • Frigidaire Gas Laundry Centers от Electrolux Group.. Хатаагч хүрдний эсгий битүүмжлэл нь дотогшоо нугарснаас хөвөн хуримтлагдаж, галын аюул үүсгэж болзошгүй.
  • ECR International-ын ус халаагч хийн бойлерууд. Энэхүү хийн ахуйн зуухнууд нь яндангийн хяналтын таггүй байж болзошгүй тул, хүмүүсийг угаартуулах, нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогод хүргэх эрсдэлтэй.
  • Timberline Solar Energy Shingles от GAF Energy. Нарны хавтангийн цахилгаан эд анги нь эвдэрч, улмаар галын аюулд хүргэж болзошгүй.
  • True Fitness фитнессийн тоног төхөөрөмжтэй хамт худалдаалагдаж байгаа Showrunner II утасгүй цэнэглэгчтэй консолууд. Цэнэглэх самбарын ил хэсэг нь бусад утаснуудтай шүргэлцэж, улмаар гал гарч болзошгүй.
  • Pottery Barn Kids Pottery Barn Kids-ийн пенни хүүхдийн ор. Хүүхдийн орны хашлага нь сул учраас салж, өнцөг ирмэг нь ил гарч хүүхдийг бэртээх аюултай.
  • Soojimus брэндийн CUPKIN давхар ханатай зэвэрдэггүй ган хүүхдийн аяга. Зэвэрдэггүй ган аяга нь холбооны улсын тогтоосон хязгаараас хэтэрсэн хар тугалга агуулж байна Хар тугалга нь бага насны хүүхдэд маш хортой бөгөөд эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлдэг.
  • Superlight Rocks из Salewa USA. Зарим үйлчлэлд өртөх үед зэврэлт үүсч, кабелийн жийргэвчийг сулруулж, эвдэрч унах аюулыг бий болгоно.

Хэрэв та эдгээр эргүүлэн татсан бүтээгдэхүүнээс худалдаж авсан бол ашиглахаа зогсоож, https://www.cpsc.gov/Recalls Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хорооны вэбсайтад зочилно уу.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.