August
26
2022
Anu.mn
Мэдээ
Калифорниа мужид бензин хөдөлгүүртэй машин худалдахыг бүрэн хориглоно.
Калифорниа мужид бензин хөдөлгүүртэй машин худалдахыг бүрэн хориглоно.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Калифорниа мужид бензин хөдөлгүүртэй машин худалдахыг бүрэн хориглоно.
Photo: IStock

Калифорниад бензин хөдөлгүүртэй автомашиныг албан ёсоор хориглоно. Энэ бол АНУ-д гарч буй автомашинтай холбоотой ийм төрлийн анхны мэдэгдэл бөгөөд агаар мандалыг хорт утаанаас хамгаалах, бохирдолыг тэглэх зорилгод хүрэх томоохон алхам болно гэж Independent.com-д мэдээлжээ.

Калифорничууд 2035 он гэхэд бензинээр ажилладаг шинэ машин худалдаж авах боломжгүй болно.

Калифорнийн Агаарын нөөцийн зөвлөлөөс гаргасан дүрэмд энэ жил гэхэд тус мужид шинээр үйлдвэрлэгдсэн бүх машинууд шатахуунаар ажиладаггүй байхыг шаардаж байгаа аж. Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нарын засаг захиргааны үед Environmental Protection Agency(EPA)-ийн автомашины хорт хийн ялгаруулалтын хөтөлбөрийг удирдаж байсан цахилгаан тээврийн хэрэгслийн мэргэжилтэн Марго Оге, -"Энэ бол урагшлах маш том алхам. Калифорниа муж нь одоо, хүн бүрийг утаагүй автомашин худалдаж авахыг шаарддаг дэлхийн цорын ганц засаг захиргааны нэгж болно. Энэ нь онцгой, өвөрмөц арга хэмжээ юм." гэж ярьжээ.

Калифорниа мужийн амбан захирагч Гэвин Ньюсом, -"Энэ арга хэмжээ Калифорниа мужийг аливаад тэргүүлсээр байгааг харуулж байна" гэж ярилцлага өгчээ.
АНУ-ын хамгийн том автомашины зах зээлтэй тус муж нь уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг шийдвэрлэх зорилгоор анхны томоохон амбицтай хууль тогтоомжийг гаргаж байна.
Түүнчлэн доод тал нь таван муж, ирэх онд бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд ижил төстэй хориг тавьж магадгүй байгаа аж.

Одоогийн байдлаар, АНУ-д худалдаалагдаж буй автомашины 6% нь цахилгаан хөдөлгүүртэй байгаа бөгөөд тус улс, цахилгаан машины зах зээлд Европын зарим улсууд болон Хятадыг ардаа орхиод байна.

2021 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, 2030 он гэхэд АНУ-д худалдаалагдаж буй бүх шинэ автомашины тал хувийг утаагүй болгох зарлигт гарын үсэг зурсан бөгөөд саяхан батлагдсан Инфляцийг бууруулах тухай хуулинд цахилгаан автомашин худалдан авахад татварын хөнгөлөлт үзүүлэх заалтыг мөн оруулжээ.

Хэд хэдэн бие даасан шинжээчдийн судалгаагаар, энэ хууль 2030 он гэхэд АНУ-ын дотоодын нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 40%-иар бууруулах төлөвтэй байна гэсэн дүгнэлт гарчээ.

Эх сурвалж: Independent.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.