June
1
2023
Anu.mn
Мэдээ
Калифорниа, Нью-Йорк хотууд, баячууд нь шилжин явсны улмаас 92 тэрбум доллараа алдав. Тэд ...
Калифорниа, Нью-Йорк хотууд, баячууд нь шилжин явсны улмаас 92 тэрбум доллараа алдав. Тэд хаашаа, яагаад нүүж байгаа вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Калифорниа, Нью-Йорк хотууд, баячууд нь шилжин явсны улмаас 92 тэрбум доллараа  алдав. Тэд хаашаа, яагаад нүүж байгаа вэ?
Photo: IStock

Тус улсын хамгийн өндөр татвартай, хамгийн олон хүн амтай Калифорни, Нью-Йорк мужууд, хоёр жилийн дотор оршин суугчид нь эдгээр мужуудаас шилжин нүүсний улмаас 92 тэрбум орчим долларын орлогоо алджээ. Энэхүү шилжилт хөдөлгөөнд юу нөлөөлсөн болон эдгээр тэрбум доллар хаашаа шилжсэн талаар Yahoo мэдээлэв.

Цар тахал хүмүүст амьдралын зайлшгүй зүйл болох үхлийг мэдрүүлээд өнгөрсөн. Харин үүний дараа, олон америкчууд өөр нэгэн чухал зүйл болох татварын талаар бодоход хүрснээр, татварын хувьд хэтэвчиндээ бага хохирол учруулдаг мужуудыг сонгон нүүж байгаа нь харагджээ. Дотоод орлогын албаны (IRS) мэдээллээс харахад, Нью-Йорк мужаас гарсан шилжилт хөдөлгөөний улмаас, 2020 онд 20 тэрбум, 2021 онд 25 тэрбум долларын орлогоо тус тус алдсан байна.

Калифорнийн хувьд, тус муж 2020 онд 18 тэрбум долларын алдагдал хүлээж, 2021 онд 29 тэрбум доллар алдсан байна. Хоёрхон жилийн дотор 2 муж нийт 92 тэрбум доллар алдав. Эдгээр мужууд урд нь, төсвийн илүүдэлтэй байсан бол одоо дутагдалд ороод байгаа аж.

Өндөр орлоготой иргэд, бизнес эрхлэгчид бизнесээ явуулахын тулд, бага татвартай бүс нутгийг эрэлхийлдэгээс шилжин суурьших хандлага өссөөр байгаа бөгөөд Калифорниа, Нью-Йорк мужуудын шилжилт хөдөлгөөнөөс улбаатай алдагдал нь, 2019 оны тахлын өмнөх үеийнхээс гурав дахин өссөн гэсэн дүгнэлтийг CNBC-ийн IRS-ээс гаргажээ.

Харин энэхүү татвар төлөгчидийн шилжилт хөдөлгөөнөөс Флорида муж хожиж, сүүлийн 40 жилд анх удаагаа шилжин суурьшилтаар тэргүүлж, Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр 2022 оны эцэст, тус мужид хөдөө аж ахуйн бус 9.6 сая ажлын байр бий болсон нь, Нью Йоркийн 9.7 сая хүрэхгүй ажлын байртай тэнцэж байна. Мөн, CNBC саяхны нийтлэлдээ Флорида муж, Нью-Йоркийг давж гарсан талаар мэдээлжээ. 2021 онд Флорида мужийн орлого 39 тэрбум ам.доллар болж өссөн нь, жилийн өмнөх 28 тэрбум доллараас 39%-иар өсч, энэхүү шилжин суурьшилт, ажлын байрны өсөлтийн үр шимийг хүртжээ. Урд нь мөн, Техас болон Калифорни мужуудын хоорондох шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор, 2021 онд Техасын орлого 11 тэрбум доллараар нэмэгдэж байсан бөгөөд үүний 5 тэрбумыг шилжин суурьшсан Калифорничуудын орлого бүрдүүлж байжээ.

Харин хамгийн их шилжилт Нью-Йорк мужид явагдсан нь, Нью-Йоркийн 10.9%-ын орлогын албан татварыг, Флоридад орлогын албан татвар байдаггүйтэй харьцуулахад бүрэн ойлгомжтой юм. Нью-Йоркийн нэгэн адил Калифорниа муж, 1 сая доллараас дээш орлоготой хүнд 13.3 хувийн татвар ногдуулдаг нь, тус улсын хамгийн өндөр татварын хувь хэмжээ юм. Техас муж, Флоридагийн нэгэн адил орлогын албан татваргүй.

Төсвийн илүүдэлтэй байдаг байсан уг хоёр мужуудын хувьд, Калифорниа 2023 онд 24 тэрбум долларын алдагдал хүлээж, Нью-Йоркийн алдагдал 2023 онд нэг тэрбум доллар болж, 2025 он гэхэд 7,07 тэрбум доллар болж өсөх төлөвтэй гэсэн урьдчилсан таамаг гараад байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.