July
25
2023
Anu.mn
Мэдээ
Хүн төрөлхтөн саяхан түүхэн дэх хамгийн халуун долоо хоногийг даван туулсан, гэхдээ цаашид ...
Хүн төрөлхтөн саяхан түүхэн дэх хамгийн халуун долоо хоногийг даван туулсан, гэхдээ цаашид энэ асуудал улам дордох болно
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хүн төрөлхтөн саяхан түүхэн дэх хамгийн халуун долоо хоногийг даван туулсан, гэхдээ цаашид энэ асуудал улам дордох болно
Photo: IStock

Долдугаар сарын 3-аас 10-ны хооронд, манай гараг дээр бүртгэгдэж эхэлснээс хойшхи хамгийн халуун долоо хоног болжээ. Мөн цаг уурчид, үүнээс ч халуун хамгийн өндөр хэмтэй халуун болно гэж мэдэгдсэн талаар The Guardian нийтэлжээ.

Агаар мандалд нүүрсхүчлийн хийн хэмжээ ихсэж, Атлантын далай дээгүүр хүчтэй салхи шуурч байгаа нь, АНУ-ын өмнөд, Грек, Испани, Итали болон бусад олон оронд халууны долгионыг үүсгээд байна. Европ даяар цаг агаарын улаан түвшний сэрэмжлүүлгийг зарлаж, Хорват, Адриатын тэнгисийн эрэг, Испанийн Наварра мужид ойн түймэр гарч байна. Агаарын температур Цельсийн дөчин хэмд хүрч халсан тул Акрополис зэрэг олон жуулчны газрууд хаагдаад байна.

1850-иад оноос агаарын температурыг илүү нарийвчлалтай хэмжиж эхэлснээс хойш дэлхий дээр ийм халуун болж байгаагүй гэж Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) мэдэгдсэн бөгөөд ДЭМБ-ын Уур амьсгалын хяналтын газрын захирал, профессор Кристофер Хьюитт, "Бид одоо юу болох нь тодорхойгүй газар нутагт амьдарч байна. Энэ нь манай гаригийн хувьд сэтгэл түгшээсэн мэдээ юм." гэж мэдэгдэв,

Энэ үзэл бодлыг Лейпцигийн их сургуулийн агаар мандлын цацрагийн судалгааны ажилтан Карстен Хаустайн хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэрээр, "7-р сар нь 120,000 жилийн өмнө дууссан мөстлөг хоорондын үе болох Аемийн мөстлөгөөс хойших хамгийн халуун сар байх магадлалтай гэжээ.

Одоогийн дээд амжилт тогтоосон халууны хэмээс гадна Номхон далайд эрчимжиж буй Эль Ниньогийн үзэгдэл дэлхий даяар мэдрэгдэж эхэлсэн бөгөөд энэ нь Номхон далайн экваторын эргэлтийн өөрчлөлтийн улмаас температур өсч, дэлхий даяар шууд бус дулааны цохилтыг үүсгэдэг, дэлхийн дундаж температурыг хэсэг хугацаанд 0.2 хэмээр нэмэгдүүлдэг цаг уурын үе үе тохиолддог үзэгдэл юм. Энэ хэм нь аж үйлдвэрийн хувьсгалаас хойших цаг уурын өөрчлөлтөөр нэмэгдсэн Цельсийн 1.2 хэмтэй харьцуулахад бага, гэвч хүний ​​хүчин зүйлээс үүдэлтэй дулаарал үүн дээр нэмэгдснээр, ирэх оны сүүлч хүртэлх хугацаанд дэлхийн температурын шинэ дээд амжилт тогтоогдох төлөвтэй байна. Тиймээс, энэ жил эсвэл ирэх жил дэлхийн температур Цельсийн 1.5 хэмийн босгыг давж болзошгүйг мөн шинэ дээд амжилт тогтоосон дулааны долгионы үр дагавар нь, гүн гүнзгий бөгөөд аюултай байх болно гэж олон эрдэмтэд анхааруулж байна. Өнгөрсөн зун Европыг хамарсан хэт өндөр температурын улмаас 61,000 гаруй хүн амиа алдсан гэсэн тооцоо бий. Энэхүү анхааруулж буй халууны дээд хэм, энэ жил эсвэл хойшиллоо гэхэд ирэх жил болно. Энэ тохиолдолд, 2022 онд нас барсан хүний ​​​​тоог 2023 онд давж гарахаас гадна Грек, Испани, Итали зэрэг Газар дундын тэнгисийн орнуудад үүнээс ч дор үр дагавартай байх магадлал өндөр гэж анхааруулсан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, "Уур амьсгалын өөрчлөлт хяналтаас гарч байна. Хэрэв дэлхий нийт, түлшний шаталтаас ялгардаг дулааныг бууруулах арга хэмжээгээ хойшлуулсаар байвал энэ нь "гамшгийн нөхцөл байдалд" хүргэнэ гэж анхааруулав. Үүнтэй олон эрдэмтэд санал нэг байна. Тэд 30 гаруй жилийн турш, чулуужсан түлшийг үргэлжлүүлэн шатаах нь бидний одоо мэдэрч буй халууны долгионыг үүсгэнэ гэж анхааруулсаар ирсэн. “Одоо, дэлхийн өндөр температурыг бид гайхах хэрэггүй. Энэ бүхэн бол бидний урт удаан хугацааны турш мэддэг зүйл. Бид агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хийг хуримтлуулахаа болих хүртлээ үүнээс илүү их халууныг үзэх болно" гэж Метео төв, Эксетерийн их сургуулийн цаг уур судлаач, профессор Ричард Беттс ярьжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.