April
15
2023
Anu.mn
Мэдээ
Хэрэв, АНУ-д татвар төлөхгүй бол юу болох вэ?
Хэрэв, АНУ-д татвар төлөхгүй бол юу болох вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хэрэв, АНУ-д татвар төлөхгүй бол юу болох вэ?
Photo: Shutterstock

Хүмүүс янз бүрийн шалтгаанууд болох, хэцүү гэр бүл салалт, ойр дотны хүмүүсийнх нь өвчлөл, үхэл хагацал, зарим тохиолдолд өөрөө төлөхийг хүсэхгүй байх зэргээс болж татварын тайлан гаргадаггүй. Үүнийг нь IRS зүгээр л анзаарахгүй гэж боддог. Гэтэл татварын тайлан буюу мэдэгдэл гаргахгүй байх нь юунд хүргэж болохыг Bloomberg тайлбарлав.

Нэгдүгээрт, юу ч болохгүй

Хүн, W-2, 1099 болон бусад татварын маягтыг хүлээн авах бүрт IRS хуулбарыг нь хүлээн авдаг бөгөөд агентлагийн компьютерууд татварын тайлангаа хэн ирүүлээгүйг бүртгэж байдаг. Хэрэв та буцаан олголтын авлагатай бол, IRS таныг буцаан олголт авах хүсэлт гаргах эсэхийг огт анзаарахгүй, 3 жил өнгөрөхөд та түүнийгээ авах эрхгүй болно.

Энэхүү систем, татвар төлөгчийг IRS-д өртэй бол дарцгаар тэмдэглэж, цаашид авах арга хэмжээ нь хэдэн жил үргэлжилэх магадлалтай гэж Tax Defence Network-ийн Жонатан Бочес ярьсан байна. IRS, таныг үл хөдлөх хөрөнгө худалдах, зээлийн гүйлгээ хийх, хувьцаа худалдаж авах үед сонирхох магадлалтай.

Та шоронд орохгүй

Татварын мэргэжилтнүүдийн үндэсний холбооны мэргэжилтэн Синди Хокенбер, -“IRS татвараас зайлсхийсэн хүмүүсийг шоронд явуулах нь тун ховор. Шоронд орчихвол ажил хийх боломжгүй, татварын албанаас, төлөх ёстой мөнгийг цалингаас чинь авч чадахгүй болохоор л тэр” гэсэн байна.

Бичиг цаасны түвэгтэй ажил

Нягтлан бодогч, санхүүч Жерри Лав, -“IRS таныг өртэй гэдгийг тогтоож, хугацаа хэтэрсэн жил бүрийн татварын тайланг автоматаар гаргадаг. Дараа нь, танд нэхэмжлэх илгээнэ; Хэрэв та хурдан хариу өгөхгүй бол таны хөрөнгийг хураах үйл явц эхэлнэ. IRS нь таны авах эрхтэй бүх орлогод суутгалууд оруулахгүй байх магадлалтай. Гэвч татварын төвөгтэй асуудалд нэг жилээс илүү хугацаа шаардагдана.

Та бодож байснаас хамаагүй ихийг хийх хэрэгтэй

Төрд өртэй бол хүү, торгуулиа ч мартахгүй эргүүлж төлөх ёстой. Хэрэв та татвараа төлөөгүй бол, IRS таны өр дээр 25 хүртэлх хувийн торгууль, дээр нь төлбөрөө цаг тухайд нь төлүүлэх 25 хувийг нэмж тооцдог.

Засгийн газар мөнгөө авах л болно

Татварын асуудлыг шийдвэрлэх 3 арга бий: Татвараа яаралтай төлөх, хэсэгчлэн төлөх, эсвэл ямар нэгэн байдлаар татвараа багасгах. Өөрийгөө дампуурлаа гэж зарласнаар та татварын өрөө багасгаж, төлж чадах хэмжээгээрээ төлж болно.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.