March
6
2024
Anu.mn
Мэдээ
Хижээл насны Америкчуудыг энэ хавар нэмэлт COVID-19 вакцин хийлгэхийг зөвлөж байна
Хижээл насны Америкчуудыг энэ хавар нэмэлт COVID-19 вакцин хийлгэхийг зөвлөж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хижээл насны Америкчуудыг энэ хавар нэмэлт COVID-19 вакцин хийлгэхийг зөвлөж байна
Photo: iStock

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-с, өндөр настай америкчуудыг энэ хавар дахин COVID-19 вакцин хийлгэхийг зөвлөж буйг Ройтерс мэдээлэв.

CDC-ийн захирал Мэнди Коэн 2-р сарын 28-нд, шинэчлэгдсэн COVID-19 вакциныг 65 ба түүнээс дээш настай Америкчуудад жил бүрийн хоёр дахь удаагийн тарилга болгон ашиглахыг зөвшөөрснөө мэпэгдэв.

Advisory Committee For Immunization Practices (ACIP)-с, ахмад насны америкчуудын дунд, энэ хавар дахин вакцин хийлгэх эсэх талаар санал асуулга явуулахад, 11-ийн эсрэг 1 саналаар хийлгэх хүсэлтэй хүмүүс давамгайлсан байна. Өнгөрсөн жил тус хорооноос энэ насныханд нэмэлт тун хэрэглэхийг зөвлөж байсан юм.

“Өнгөрсөн онд COVID-19-ийн улмаас нас барж, эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн дийлэнх нь 65-аас дээш насныхан байсан. Нэмэлт тун вакцин нь, энэ бүлгийн хүмүүсийг хамгаалах болно" гэж тус хорооноос мэдэгджээ .

CDC-ийн мэдээлснээр, 65-аас дээш насны насанд хүрэгчид COVID-19-д хамгийн их өртдөг бөгөөд 2023 оны 10-р сараас 12-р сарын хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн талаас илүү хувь нь энэ насны төлөөлөл байсан гэжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.