December
31
2023
Anu.mn
Мэдээ
Христийн Мэндэлсний Баяраар, улс төрчдийн аз жаргал ба тамыг хүссэн мэндчилгээ
Христийн Мэндэлсний Баяраар, улс төрчдийн аз жаргал ба тамыг хүссэн мэндчилгээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Христийн Мэндэлсний Баяраар, улс төрчдийн аз жаргал ба тамыг хүссэн мэндчилгээ
Photo: IStock

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Дональд Трамп нар Зул сарын баяраар, тэс өөр мессежүүдийг олон нийтийн сүлжээгээр цацсан гэж NewsWeek мэдээллээ.

Байден, 12-р сарын 25-ны өглөө X хуудсанд бэлгээр хүрээлэгдсэн гацуур модны зургийн хажууд "Манай гэр бүлээс Зул сарын баярын мэнд хүргэе. Энэ Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш та болон танай гэр бүлийнхэнд хандан миний хүсч байгаа зүйл бол, та хэдэн минут чимээгүйхэн эргэцүүлэн бодож, Христийн Мэндэлсний Баярын түүхэн амар амгаланг олж аваасай. Та энэ нам гүм шөнө амар амгаланг олох болтугай. Таныг ойр дотно хүмүүсийн чинь халуун дулаан сэтгэл хүрээлэх болтугай" гэж бичжээ.

Харин Трамп, арванхоёрдугаар сарын 25-нд Truth Social платформ дээрээ, үндэстнийг "мөхөөх гэж байгаа" хүмүүсийг "тамд ялзрахыг" хүсч, дагалдагчдадаа "Зул сарын баярын мэнд хүргэе" гээд, "Цорын ганц найдвар болсон догшин Жо Байден, галзуу Жек Смит нар зэрэг бүгдэд нь Зул сарын баярын мэнд хүргэе!" гэж бичжээ.

Трамп, 2020 оны сонгууль болон Капитол руу 1-р сарын 6-нд болсон халдлагыг тойрсон үйлдлийнх нь төлөө, экс ерөнхийлөгчийн араас салахгүй хөөцөлддөг Смитийг “солиотой” гэж байнга хэлдэг байна.

Мөн тэрээр, “Сайн, муу дэлхийн удирдагчдад бас баяр хүргэе! Тэдний хэн нь ч, манай агуу АНУ-ыг устгахыг эрэлхийлж байгаа дотоодын дээрэмчидээс хортой, солиотой биш юм. Хил хязгаарыг задгай замбараагүй болгож, инфляцид баригдуулж , Афганистанд бууж өгөн, шинээр үүсгэсэн ногоон гэрлээр луйвар нь явагддаг, өндөр татвартай, эрчим хүчний тусгаар тогтнол дутмаг, Woke Military, Russia/Ukraine, Israel /Иран, All Electric Car Lunacy зэрэг олон хүчин зүйлсэд буруу хандаж байгаа тэднийг тамд ялзрахыг хүсч байна! Зул сарын баярын мэнд хүргэе!" – гэснээр мэндчилгээгээ төгсгөжээ.

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама X дээр мэндчилгээний бичлэг тавьжээ. Уламжлалт Санта малгай өмсөж, Инстаграм дахь дагагчдадаа Зул сарын баярын мэндийг дэвшүүлжээ.

“Энэ жил биднийг олон талаар сорьсон ч, Христийн Мэндэлсний Баяр бол биднийг хүнд хэцүү үед ч хамт байлгадаг хамт олны хүчийг сануулж байна. Бүгдэд амар амгалан баярыг хүсье” хэмээн бичжээ.

Их Британийн хаан III Чарльз зул сарын баярын нэвтрүүлэгт оролцох үеэрээ, Газын зурваст Израйль болон Хамас бүлэглэлийн хоорондох дайн ширүүсч, Украинд Оросын түрэмгийлэх ажиллагаа үргэлжилсээр байгаа энэ хүнд үед дэлхий нийтийг энэрэнгүй байхыг уриалав. 90 гаруй жилийн тэртээгээс үүссэн хааны уламжлал болсон Христийн Мэндэлсний Баярын мэндчилгээний зураг авалтыг Букингемийн ордны төв өргөөнд, Хатан хаан Викториягийн дурсгалын цогцолбор болон худалдааны төв рүү харсан алдартай тагтан дээр хийдэг гэж CNN мэдээлэв.

Амьдралынхаа ихэнх хугацаанд байгаль орчны асуудалд чин сэтгэлээсээ хандаж ирсэн 75 настай хаан Чарльз III, Дэлхий даяар эмгэнэлт мөргөлдөөн улам бүр нэмэгдэж байгаа энэ үед бид бие биенээ хамгаалахын тулд чадах бүхнээ хийгээсэй гэж би залбирч байна. “Бусдыг өөрт чинь ямар хандахыг хүсч байна, яг түүн шигээ тэдэнд ханд” гэсэн Есүсийн үгс урьд өмнөхөөсөө илүү хамааралтай мэт санагдаж байна. Бид эх дэлхийгээ, байгаль дэлхийгээ хэрхэн хамгаалах ёстойг ухамсарлах болсон. Бид бүгдээрээ нэг дээвэр дор, нэг гэрт амьдардаг гэж мэндчилгээндээ дурджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.