October
30
2023
Anu.mn
Мэдээ
Лос Анжелес хотын дээгүүр олон сая жимсний ялааг онгоцоор цацаж байна
Лос Анжелес хотын дээгүүр олон сая жимсний ялааг онгоцоор цацаж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Лос Анжелес хотын дээгүүр олон сая жимсний ялааг онгоцоор цацаж байна
Photo: IStock

Лос Анжелес (Калифорни) хотын оршин суугчид хэрэв анзаарах юм бол, хос хөдөлгүүртэй жижиг онгоцууд хотын дээгүүр эргэлдэж, өвөрмөц ягаан будгаар тэмдэглэгдсэн олон зуун мянган шавжийг хаяж буй ер бусын үзэгдлийг харах болно. Энэ талаар SFGate мэдээлэв.

Энэ сарын эхээр Калифорнийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газар (CDFA), Лос Анжелесийн өмнөд хэсэгт байрлах Леймерт Паркийн оршин суугчийн гэрээс, Газар дундын тэнгисийн зэрлэг жимсний хоёр ялаа олсноор тус мужийн 69 хавтгай дөрвөлжин миль (178.7 хавтгай дөрвөлжин км) талбайд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Энэхүү хорио Хайд Парк, Калвер хот, Инглвудын зарим хэсгийг хамарч байгаа бөгөөд эдгээр ялаануудыг устгах арга хэмжээг эрчимтэй авч байна. Эдгээр зэс толгойт хортон ялаа нь дөрөвний нэг инч (0.6 см) урттай жижигхэн ч, 300 төрлийн жимсний ургамал, самар, хүнсний ногоог устгах чадвартай бөгөөд Калифорнийн олон тэрбум долларын хөрөнгө оруулалттай хөдөө аж ахуйн салбарт аюул учруулж, хэрэв ялааны популяци хяналтаас гарвал улсын төсөвт жилд 1.8 тэрбум ам.долларын хохирол учруулж болзошгүй байгаа ажээ.

Лос Анжелес мужийн Хөдөө аж ахуйн газрын хэвлэлийн төлөөлөгч Кен Пеллман, тусгай ягаан будгаар тэмдэглэгдсэн ялаануудыг Лос-Аламитос дахь цэргийн баазад онгоцонд ачиж бүхээгийн ёроолд гаргасан нүхээр цацдаг. Энэ аргыг Мексикийн жимсний ялаа, ягаан эрвээхэй зэрэг хортон шавьжтай тэмцэхэд 1996 оноос хойш ашиглаж ирсэн биологийн төрөлтийг хянах нэг хэлбэр юм гэсэн байна.

Калифорнийн оршин суугчид уг ялааг анзаарсан тохиолдолд, муж улсын хортон шавьжтай тэмцэх газрын 800-491-1899 утсаар залгах эсвэл reportapest@cdfa.ca.gov цахим шуудангаар мэдээлэхийг хүссэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.