June
12
2023
Anu.mn
Мэдээ
NASA: -“Нууцлаг үзэгдлүүд байдаг ч, хүмүүс олон энгийн зүйлийг Нисдэг Үл Мэдэгдэх биет гэж ...
NASA: -“Нууцлаг үзэгдлүүд байдаг ч, хүмүүс олон энгийн зүйлийг Нисдэг Үл Мэдэгдэх биет гэж андуурдаг”
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
NASA: -“Нууцлаг үзэгдлүүд байдаг ч, хүмүүс олон энгийн зүйлийг Нисдэг Үл Мэдэгдэх биет гэж андуурдаг”
Photo: IStock

NASA -гийн сансрын агентлаг анх удаа, олон нийтэд үл мэдэгдэх объект, үзэгдлийн талаарх судалгааны ажлынхаа явцын талаар мэдээлэл өгснийг BBC мэдээлэв.

2022 оны долдугаар сард NASA, тодорхойгүй агаарын үзэгдлүүдийг (UAP - Undentified Aerial Phenomena) судлах тусгай бүлгийг байгуулсан. Өмнө нь үүнийг, Үл мэдэгдэх нисдэг биет гэж нэрлэдэг байсан. Агаарын үл мэдэгдэх үзэгдэл гэдэг нь шууд таних, шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжгүй объект, үйл явдлыг хамарсан шинэ нэр томъёо юм. 5-р сарын 31-нд тус бүлэг анхны, олон нийтэд нээлттэй хурлаа хийж, үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх 800 гаруй мэдээллийг шалгасны маш бага хэсэг л, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлагдаагүй гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны Бүх бүс дэх үл тайлбарлагдах асуудлыг шийдвэрлэх албаны (AARO) захирал Шон Киркпатрик, - "Сар бүр бидэнд 50-100 нууцлаг мэт санагдах үзэгдлийн талаар мэдээлэл ирдэг. Гэхдээ, "үнэхээр тайлбарлашгүй" тохиолдлын хэмжээ нь нийт мэдээллийн ердөө 2-5% байдаг” гэж ярьжээ.

Уулзалтын үеэр, АНУ-ын баруун хэсэгт тэнгисийн цэргийн нисэх онгоцоор авсан, тэнгэрт тод гэрэлтэй цэгүүд шилжиж байгааг харуулсан видео бичлэгийг олон нийтэд үзүүлж тайлбар хийжээ. Тэр үед агаарт байсан цэргийн нисэх онгоц, тухайн объекттой холбоо барьж болохгүй байсан тул үл мэдэгдэх нисдэг биет гэж хүлээн авч бичлэг хийсэн байдаг. Гэтэл энэ нь томоохон нисэх онгоцны буудал руу чиглэн явж байсан агаарын тээврийн онгоц байсан нь судалгаагаар нотлогдсон. Мөн,Австралийн судлаачдын тэмдэглэсэн нууцлаг,хачирхалтай бүтэцтэй радио долгионы ер бусын гялбааныг тэд ойлгохгүй байсан. Гэтэл, гол дэгдэлт нь үдийн цайны завсарлагааны үеэр тохиолдож байсныг анзаарч судлахад,мэдрэмтгий, эмзэг төхөөрөмжүүд нь эрдэмтэд хоолоо халааж байх үед, богино долгионы зуухнаас дохио авч байсан нь тогтоогдсон. Мөн олон жилийн туршлагатай сансрын нисгэгч асан Скотт Келли, нэгэн "оптик хуурмаг" түүхийнхээ талаар ярьжээ. Тэрээр туслах нисгэгчийнхээ хамт Виржиниа Бич хотын ойролцоо нисч байсан бөгөөд түүний хамтрагч нь, - "Бид сая, Үл мэдэгдэх нисдэг биетийн дэргэдүүр өнгөрсөн гэж итгэлтэй зүтгээд байхаар нь, юу болохыг харахаар эргэж ниссэн. Тэгтэл энэ нь, Барт Симпсон агаарын бөмбөлөг байсан гэх мэтийн жишээнүүд яригдсан байна. Харин, 2021 оны Пентагоны тайланд, 2004 оноос хойш цэргийн нисгэгчдийн ажигласан 144 тохиолдлын нэгээс бусад нь ойлгомжгүй хэвээр байна, эдгээр объектууд харь гарагаас гаралтай байхыг үгүйсгэхгүй гэж дурдсан байдаг.

Мөн тус агентлагийн мөрдөн шалгах ажиллагаа нь, хүмүүсийн хувийн нууцад халдах боломжгүй гэсэн шалтгаанаар хязгаарлагдмал байгааг ажилтан Киркпатрик тэмдэглээд, -"Бид дэлхийн хамгийн хүчтэй мэдээлэл цуглуулах хэрэгслийг дурын цэг рүү чиглүүлж чадна. Гэхдээ ихэнх хүмүүс,тэдний амьдралд тохиолддог бүх зүйлийг биднийг харах болно гэдэгт дургүй байдаг." гэж ярьсан байна.

Түүнчилэн, -“Нисгэгчид нисдэг тавагтай холбоотой зүйлсийг ярьснаараа гутаан доромжлогддог тул харсан тухайгаа мэдээлэх дургүй байдаг. Бидний нэг зорилго бол энэ хандлагаас салах, учир нь бидэнд агаарын үл мэдэгдэх үзэгдлүүдийн талаарх чухал асуултуудыг шийдвэрлэхийн тулд өндөр чанартай их өгөгдөл хэрэгтэй байна. Энэ чиглэлээр ажилладаг зарим эрдэмтэд дээрэлхүүлэх явдлыг олонтаа мэдэрсэн байдаг.Иймэрхүү хавчлага нь, зөвхөн UAP талбарыг гутаан доромжлоод зосохгүй, энэ нь шинжлэх ухааны үйл явцыг ихээхэн хүндрүүлж, бусад хүмүүсийг энэ чухал сэдвийг судлахад саад болдог" гэж NASA-гийн шинжлэх ухааны захирал Никола Фокс ярьжээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд, UAP бүлгийн ажилтнууд сонсогчдын асуултад хариулсан юм. Тэднээс, "NASA биднээс юу нууж байгаа вэ?" гэж асуухад, Сансрын агентлагийн ажилтан Дэн Эванс, -“NASA нээлттэй байхыг эрмэлздэг. Тиймдээ бид өнөөдөр энд ирээд шууд ярилцаж байна" гэж хариулсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.