October
7
2023
Anu.mn
Мэдээ
Нью-Йоркт амьдардаг 62 тэрбумтанууд
Нью-Йоркт амьдардаг 62 тэрбумтанууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Нью-Йоркт амьдардаг 62 тэрбумтанууд
Photo: IStock

Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 42 дахь Forbes 400-г Forbes нийтэлсэн бөгөөд Нью-Йоркийн 62 тэрбумтан энэхүү Америкийн хамгийн баян хүмүүсийн тоонд багтсан гэж Patch мэдээлэв. 

Нью-Йорк хот, бизнес, санхүүгийн дэлхийн хамгийн том төвүүдийн нэг бөгөөд тэрбумтнууд хотын болон улс орны эдийн засаг, нийгэмд нөлөөлсөөр байна. Америкийн хамгийн баян 400 тэрбумтны нийт хөрөнгө 4.5 их наяд ам.долларт хүрсэн нь, 2021 онд тогтоосон дээд амжилттай ойролцоо, жилийн өмнөхөөс 500 тэрбум доллараар илүү болсон нь, хөрөнгийн зах зээл болон хиймэл оюун ухаанаас үүдэлтэй технологийн өсөлтөөс ихээхэн шалтгаалж байна гэж Forbes мэдээлжээ.Тэрбумтнууд энэхүү нэр хүндтэй жагсаалтад орохын тулд хамгийн багадаа 2,9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байх ёстой бөгөөд (жилийн өмнө энэ үзүүлэлт 2,7 тэрбум доллар байсан) 9-р сарын 8-ны өдрийн хөрөнгийн хувьцааны үнийн акцийг ашигласан ажээ. Tesla болон SpaceX-ийг үндэслэгч, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн X платформын эзэн Элон Маск хоёр дахь жилдээ 251 тэрбум долларын үнэлгээгээр жагсаалтыг тэргүүлж байна - тэрээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэж буй Amazon-ыг үндэслэгч Жефф Безосоос 90 тэрбум доллараар илүү, харин Oracle-ийн үүсгэн байгуулагч, программ хангамж хөгжүүлэгч Ларри Эллисоноос 93 тэрбум доллараар илүү баян байна.

Нью-Йорк хотын захирагч асан, Bloomberg LP-ийн эзэн, Нью-Йоркийн хамгийн баян хүн, 81 настай Майкл Блүүмбэргийн хөрөнгө 96.3 тэрбум доллараар үнэлэгдэж, тус улсын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 10-т бичигдэв. Харин дөрөвдүгээр сард тэрээр Форбес сэтгүүлийн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 7-р байрт бичигдэж байжээ.

Энэхүү жагсаалтад багтсан Нью-Йоркийн зарим тэрбумтнууд:

61 настай Жулиа Кох гэр бүлийн хамт Koch Industries-ийг үүсгэн байгуулжээ. Тэдний хөрөнгө 59.8 тэрбум ам.доллараар үнэлэгдэж, улсынхаа хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 15-т бичигджээ.

76 настай Стивен Шварцман хөрөнгө оруулалтаараа алдартай бөгөөд Forbes сэтгүүлийн мэдээлснээр түүний хөрөнгө 34.5 тэрбум ам.долларт хүрдэг. Тэрбээр улсынхаа 23 дугаарт бичигддэг.

85 настай Жим Симонсын хөрөнгөд эрсдэлээс хамгаалах сангууд багтдаг бөгөөд Forbes сэтгүүлийн мэдээлснээр 30.7 тэрбум долларын хөрөнгөтэй. Тэрээр 25-р байрт бичигдэж байна.

92 настай Руперт Мердок болон түүний сонин хэвлэл, телевиз, сүлжээгээрээ алдартай гэр бүлийнхний хөрөнгө 17.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж, АНУ-д 40-д бичигджээ.

Тэрбумтанууд тийм ч өгөөмөр бус

Америкийн хамгийн баян хүмүүс, эрүүл мэндийн салбар, коллеж, сургуулиуд, цаг уурын өөрчлөлттэй холбоотой санаачлагуудыг дэмжихэд, тэрбум тэрбумаар нь хандивладаг тус улсын хамгийн том буяны хандивлагчид юм. Forbes, тэднийг өгөөмөр чанараар нь судалж, 1-ээс (одоогийн баялгийнхаа 1% -иас бага хувийг өгсөн хүмүүс) 5 хүртэл (хамгийн багадаа 20% өгсөн хүмүүс) оноогоор үнэлжээ. Америкийн хамгийн баян хүмүүс өгөөмөр байдлаараа гайхуулахаар бус байгаа аж. Тэдний гуравны хоёр нь өнөөдрийн байдлаар баялгийнхаа 5 хүрэхгүй хувийг хандив тусламжид өгсөн бол, ердөө 11 хүн л 20 ба түүнээс дээш хувийг хандивласан нь харагджээ.

Нью-Йоркийн тэрбумтан 93 настай Жорж Соросын хөрөнгө 6.7 тэрбум доллараар үнэлэгдсэн бөгөөд буяны үйлсэд өргөсөн хандив тусламжаараа 5 оноо авч, муждаа энэ цолыг хүртсэн цорын ганц тэрбумтан болжээ. Блүүмберг, Саймонс, Жон Страйкер, Жон Полсон нар буяны үйлсийн хандивийн хэмжээгээрээ 4 оноо авчээ.

Форбес сэтгүүлийн тооцоолсноор, Америкийн хамгийн баян 400 хүнээс, баялгийнхаа 20 гаруй хувийг бусдад өгсөн ​​11 хүнд, Жон Арнольд, Эдит Броад, Уоррен Баффет, Билл Гейтс, Мелинда Франц Гейтс, Амос Хостеттер Жр, Пьер Омидяр, Маккензи Скотт, Линн Шустерман, Жефф Сколл, Жорж Сорос нар орж байгаа аж.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.