November
22
2023
Anu.mn
Мэдээ
Одоогоор дэлхий дээр 19 галт уул нэгэн зэрэг дэлбэрч байгаа нь хэвийн үзэгдэл үү?
Одоогоор дэлхий дээр 19 галт уул нэгэн зэрэг дэлбэрч байгаа нь хэвийн үзэгдэл үү?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Одоогоор дэлхий дээр 19 галт уул нэгэн зэрэг дэлбэрч байгаа нь хэвийн үзэгдэл үү?
Photo: IStock

Дэлхий даяар арав гаруй галт уул нэгэн зэрэг дэлбэрч байгаа бөгөөд энэ долоо хоногт гурван шинэ галт уул жагсаалтад нэмэгдлээ гэж Newsweek мэдээллээ.

Smithsonian Institute’s Global Volcanism Program алба нь, галт уулуудын шинэ дэлбэрэлтийг хянаж, дэлбэрч байгаа галт уулын жагсаалтыг шинэчилдэг. Хамгийн сүүлд гурван шинэ дэлбэрэлтийг бүртгэснээр дэлбэрч буй галт уулсын нийт тоо 19 болжээ.

Энэ нь ердийн үзэгдэл үү?

Галт уулуудын дэлбэрэлт нэмэгдэж байгаад санаа зовнисон хүмүүс олон нийтийн сүлжээнд санаа бодлоо олноор илэрхийлсээр байна.

Харин мэргэжилтнүүд, Итали, Исланд, Япон, Мексик, Орос, Филиппин зэрэг улсад галт уулууд нэгэн зэрэг дэлбэрч байна. Энэ бол байдаг л зүйл. Ер нь хэд хэдэн галт уул зэрэг дэлбэрч байх тохиолдол цөөнгүй байдаг гэсэн тайлбар өгчээ. Шинжлэх ухааны сэтгүүлч, галт уул судлаач Робин Жорж Эндрюс, “Дэлхий даяар галт уул байнга дэлбэрч байдаг. Энэ бол зүгээр, тэд хийдэг зүйлээ л хийж байна гэж X дээр бичжээ

Хөтөлбөр нь, дэлбэрч буй галт уулын идэвхжилийн талаар долоо хоног бүрийн тайландаа, мэдээллийн санд орсон галт уулуудаас үнс үүсгэсэн, шинэ үйл ажиллагааны шинж тэмдэг илэрсэн, үйл ажиллагааны өөрчлөлт ажиглагдсан, аюулын түвшний өөрчлөлт харагдсан гэх зэрэг тодорхой шалгууруудаар ажиглалт хийсэн үр дүнгээ тусгадаг. Уг тайланд хэдэн арван жил ба түүнээс дээш хугацаанд идэвхжил үзүүлээгүй арав гаруй галт уулыг оруулдаггүй.

"Одоо дэлбэрч байгаа галт уулын тоо хэвийн байна. Одоогоор 46 дэлбэрэлт болж байгаа бөгөөд сүүлийн 30 жилийн хугацаанд дурын ямар ч үед 40-50 орчим дэлбэрэлт болж байдаг байсан. 1991 оноос хойш жил бүр 56-88 удаагийн дэлбэрэлт болж байна. Энэ онд 67, 2022 онд 85 галт уул дэлбэрсэн. Дэлбэрэлтүүдийн тухай гэрэл зураг, видео хэлбэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа нь олны анхаарлыг татах болсон” гэж хөтөлбөрийн захирал Бен Эндрюс ярьжээ.

Шинэ дэлбэрч буй гурван галт уулын тоонд, Японы Иво Жима арал дээрх далайн доорх галт уул, Исландын Фаградальфялл, Оросын Ключевской галт уул багтаж байна.

Япон

Японы галт уулын арлууд дахь далайн доорх галт уул, 10-р сарын 30-нд дэлбэрч эхлэхээсээ өмнө хэсэг хугацаанд хүчтэй идэвхижиж байгаад дэлбэрч,хуримтлагдсан магма нь усны гадаргууг нэвтлэн шинэ арал үүсгэжээ.Японы Цаг уурын агентлагийн (JMA) мэдээлснээр, 10-р сарын дунд үеэс Иво Жимад галт уулын чичиргээ хоёр минут тутамд бүртгэгдэж байсан байна.

Орос

Камчаткийн хойгийн зүүн хэсэгт орших Ключевская Сопка галт уул энэ сарын эхээр дэлбэрч, далайн түвшнээс дээш 12 километрийн өндөрт асар их хэмжээний үнс нурам цацаж, ойролцоох хотын хэд хэдэн сургуулийг хаахад хүргэжээ. Энэ галт уул нь Евразийн хамгийн идэвхтэй галт уул юм.

Исланд

Фаградальфьял галт уул хараахан дэлбэрч эхлээгүй байгаа ч, магмын хөдөлгөөнийг илтгэсэн хэдэн мянган чичиргээ, газар хөдлөлтөөс үүдэлтэй хөрсний хөдөлгөөн, гажилтын шинж тэмдэг илэрч байгаа тул эрх баригчид, Гриндавик хотыг нүүлгэн шилжүүлжээ. Галт уул хамгийн сүүлд долдугаар сард дэлбэрч байсан бөгөөд 2021 оноос хойш жил бүр дэлбэрсээр байгаа ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.