May
13
2023
Anu.mn
Мэдээ
Сан Францискогийн дэлгүүрийн хулгай утгаа алдав
Сан Францискогийн дэлгүүрийн хулгай утгаа алдав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Сан Францискогийн дэлгүүрийн хулгай утгаа алдав
Photo: IStock

Хулгайтай тэмцэхийн тулд, эрүүл мэнд, гоо сайхны бараануудыг цоожтой шилэн нүүртэй тавиурт байрлуулсан тасгийг харуулсан, Сан Франциско дахь Target дэлгүүрийн TikTok видео, цахим ертөнцөд тархаж байна гэж Business Insider мэдээлэв.

Цоожтой шилэн тавиурууд нь, тасгийн хоёр талаар үргэлжилж хаалганууд нь доод тавиуруудаас дээд тал хүртэл түгжээтэй байна. Энэ бичлэгийг өнгөрсөн долоо хоногт, Сан Франциско дахьTarget дэлгүүр, “Одоо ямар харагдаж байна" гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна. Шүдний оо, үнэр дарагч, лосьонууд, сахлын хутга зэрэг бараанууд цоожтой шилний цаана тавиур дээр байгаа юм.

Тикток видеог 1.5 сая гаруй хүн үзсэн бөгөөд Fox News, New York Post зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, "жижиглэнгийн худалдаачдыг хохироосон дэлгүүрийн хулгайн хямрал"-ын талаар нэмэлт мэдээлэл бэлтгэх ажиллагаа явуулснаар Фолсом ба 13-р гудамжны булангийн дэлгүүр гэх мэт нилээд хэд хэдэн дэлгүүрүүд өртөж буйг мэдээлжээ.

TikTok видеод, зөвхөн дэлгүүрийн арын хэсгийн эгнээг харуулсан бөгөөдTarget-ын төлөөлөгч, -“Бусад эгнээнүүд сайн хамгаалалтгүй байгаа.Бид хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх замаар ажилчид болон үйлчилүүлэгчидийн аюулгүй байдлыг хангахын тулд идэвхтэй арга хэмжээ авч байна. Хулгайг бууруулахын тулд, нэмэлт хамгаалалтын ажилтан хөлслөх, сонгосон байршилд гуравдагч этгээдийн хамгаалалтын үйлчилгээг нэмэх, барааг хулгайлахаас хамгаалах шинэ технологи, хэрэгслийг ашиглах зорилготой байна” гэж ярьжээ.

Үндэсний жижиглэнгийн худалдааны холбооны 2022 онд хийсэн судалгаагаар, Сан Франциско хот, жижиг хулгай ихтэй АНУ-ын томоохон хотуудаас Лос Анжелесийн дараа, хоёрдугаарт ордог болохыг тогтоожээ. Дөрөвдүгээр сарын эхээр, Whole Foods дэлгүүр ажилчдынхаа аюулгүй байдлын талаар санаа зовсны улмаас Сан Франциско дахь дэлгүүрээ хааж байгаагаа зарласан юм.

Цоожтой байгаа шүд цэвэрлэх утас мэтийг харах нь зарим худалдан авагчдад хачирхалтай байгаа ч, NRF-ийн судалгаагаар, эрүүл мэнд, гоо сайхны тасгийн хямд үнэтэй бүтээгдэхүүнүүд нь жижиг хулгайн гол бай болдог болохыг тогтоожээ.

Verkada хамгаалалтын компанийн захирал Жейк Стауч, -"Дэлгүүрийн хулгайн ихэнх нь хямд үнэтэй эд зүйлс байдаг. Энэ бол 10,000 долларын үнэтэй, үнэт эдлэлийн дэлгүүрийн хулгай биш. Энэ нь зүгээр л лангуунаас алга болж буй ч анзаарагдахгүй зүйлс байдаг нь хэцүү" гэж ярив.

Target-аас Walmart хүртэлх жижиглэнгийн худалдаачидад, судлагдах үеийн хэдхэн сарын хугацаанд 94.5 тэрбум долларын хохирол учирсан гэж NRF-ийн 2022 онд хийсэн судалгаанд дурджээ. Мөн бусад жижиглэнгийн худалдаачид хулгайн тухай мэдээлсээр байгаа юм. Walgreens-ийн Санхүү хариуцсан захирал Жеймс Кехо, 1-р сард, тус компани хулгайн гэмт хэргийн улмаас маш их хохирол амссан гэж мэдэгдсэн бөгөөд харин сүүлийн саруудад хулгайн хэмжээ буурсан, 2022 оны хоёрдугаар хагаст Walgreens-ын хулгай, луйварт өртсөн хохирлын хэмжээ 3%-иас дээш гарч байсан, харинэнэ жил түвшин 2.5% хүртэл буурсан гэж улирлын орлогын тайландаа дурдсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.