March
22
2024
Anu.mn
Мэдээ
Саятан болж болох гурван төрлийн хүмүүс
Саятан болж болох гурван төрлийн хүмүүс
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Саятан болж болох гурван төрлийн хүмүүс
Photo: Depositphotos

Бараг дөрвөн жилийн турш сэтгүүлч Томас Корли, 233 чинээлэг хүнээс ярилцлага авч, ярилцлагынхаа үеэр хүн бүрт 144 асуулт тавьж, хариултуудыг нь нэгтгэн дүн шинжилгээ хийхэд 18 сар зарцуулсан бөгөөд үр дүнгээ нийтэлжээ. Судалгаагаа олны хүртээл болгох, мөн бусдын санал сэтгэгдлийг сонсохын тулд тэрээр, судалгаанд хамрагдсан хүмүүсийн зуршил, сэтгэлгээ, сэтгэл зүй, шийдвэр гаргалт, карьерын сонирхол болон архи,тамхинд тэсвэртэй байдал зэрэг бусад олон зүйлийн талаар өгүүлсэн хэд хэдэн ном бичсэн байна.

Судалгааны зорилго нь, тэд хэрхэн баялгаа бүтээсэн тухай байсан бөгөөд судалгааны явцад, чинээлэг хүмүүс хөрөнгө хуримтлуулахдаа гурван үндсэн зам ашигладгийг тогтоосон.

1. “Кастодиан хөрөнгө оруулагчид”

Судалгаанд хамрагдсан чинээлэг хүмүүсийн ердөө 22 хүрэхгүй хувь нь энэ ангилалд багтаж байв. “Хэмнэгч-хөрөнгө оруулагчид” огт өргүй байсан, мөн тэдний оруулсан хадгаламжаас олдог идэвхгүй орлого нь тэдний амьжиргааны түвшинг хангах буюу дээшлүүлэхэд хангалттай байв.

Тэд бүгд таван нийтлэг зүйлтэй байсан:

  1. Амьдрахад хэрэгтэй зүйлсийн эрэлтүүд нь бага
  2. Тэд ихэвчлэн сайн мөнгө олдог
  3. Тэдний орлого нь амьдралын хэрэгцээгээ давсан
  4. Тэд орлогынхоо 20 ба түүнээс дээш хувийг олон жилийн турш хадгалж ирсэн байдаг
  5. Тэд хөрөнгө оруулалтаа удаан хугацаагаар, тууштай, болгоомжтой байршуулдаг.

Энэ төрлийн баячууд дундачаар 3.4 сая доллар хуримтлуулахын тулд 20 жил зарцуулдаг нь харагджээ.

2. "Виртуози" буюу бүтээгчид

Баячуудын 27 орчим хувь нь "бүтээлч" хүмүүс байв. Тэд карьерын өсөлт болон мэдлэг мэргэжлийн хувьд ур дүйтэй, чадварлаг, хийсэн, бүтээсэн зүйлээрээ хамгийн шилдэгт ордог хүмүүс.

Тэдний цалингийнх нь багагүй хэсэг нь хувьцаанд суурилдаг, олон нийтэд хувьцаа нь арилжаалагддаг томоохон корпорацуудад ажилладаг эсвэл тэд өндөр ашигтай бизнес эрхлэгчид/эзэмшигчид байсан.

“Virtuosos” хүмүүс дундачаар 4 сая доллар хуримтлуулахын тулд 20 орчим жил зарцуулдаг байна.

3. "Мөрөөдөгчид"

Судалгаанд хамрагдагсдын дунд “Мөрөөдөгчид” илүү олон буюу 51 орчим хувь байв. Тэд ямар нэгэн том мөрөөдлийнхөө араас хөөцөлдөж, мөрөөдлөө бодит болгож чадсан хүмүүс бөгөөд энэ нь тэдэнд асар их орлого, ашиг авчирсан байдаг. 12 жилийн хугацаанд тэд дунджаар 7.4 сая доллар цуглуулж байсан нь харагджээ.

Хүн баян болохыг хүсвэл, өөрт тохирох аль нэг замыг сонгож, олон жилийн турш түүгээрээ явах, тууштай байх нь чухал бөгөөд бүх түвшний баялгийн нэг нийтлэг зүйл нь, цаг хугацаа буюу баялгийг хураахад олон жил шаардагддаг болох нь харагджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.