January
29
2024
Anu.mn
Мэдээ
Шинэ дайнууд ба эдийн засгийн хямралтай холбоотой 2024 онд дэлхий дахинд учирч болох таагү ...
Шинэ дайнууд ба эдийн засгийн хямралтай холбоотой 2024 онд дэлхий дахинд учирч болох таагүй зүйлс
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Шинэ дайнууд ба эдийн засгийн хямралтай холбоотой 2024 онд дэлхий дахинд учирч болох таагүй зүйлс
Photo: IStock

Дэлхий дахины хувьд 2024 оны нөхцөл байдал өөдрөг төсөөллөөр тун хомс, урьдчилсан таамгаар энэ жил ердийнхөөс тааруу жил болно. Орос-Украйны болон Ойрхи Дорнод дахь дайнууд болон дэлхийн хөгжлийн удаашрал, мөн манай гариг түүхэндээ байгаагүй өндөр температурт хүрч халсан зэрэг олон таагүй зүйлд нэрвэгдсэн 2023 оны дараа гарч буй энэ жил ямар нэг тайвшрал авчрахгүй гэж ВВС мэдээллээ.

Ихэнх шинжээчид, энэ жил дэлхий дахины нөхцөл байдал бүр дордох болно гэж үзэж байгаа бөгөөд санаа зовох шалтгаануудын товч жагсаалтыг гаргажээ.

Хүн төрөлхтөнд, 2023 оноос өвлөж ирсэн хоёр том аюул болох дайн ба уур амьсгалын өөрчлөлтөөс гадна, уг нь барууны орнуудад хамаатай ч үр дагаврыг нь дэлхий нийтээрээ мэдрэх, АНУ болон ЕХ-ны бодлого, эрх мэдлийг өөрчилж болох сонгуулийг онцолжээ. Энэ нь, Оросын түрэмгийллийг эсэргүүцэж буй Украинд үзүүлэх дэмжлэг багасахтай холбоотой гэж үзэж байна.

Дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн өсөлтөд тулгарч болзошгүй, гүнзгийрч буй эдийн засгийн хямралын шалтгаануудыг, Хятадтай хийсэн АНУ, ЕХ-ны худалдааны дайн, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болсон Хятадын дотоод дахь асуудлуудтай холбож байна.

Олон хүмүүс хиймэл оюун ухааныг эрсдэлтэйд тооцож, харин нөгөө хэсэг нь хүн төрөлхтнийг аврагчид хэмээн үзэж байна. 21-р зууны нүүр царай болсон энэхүү гол, цоо шинэ технологи болон түүний ашиглалтын зохицуулалт нь эхний шатандаа байгаа учраас ахиц дэвшил, сүйрлийн аль алинийг дагуулах далд чадваруудтай. Тиймээс AI нь, ирээдүйг нь урьдчилан таамаглах бараг боломжгүй, гол үл мэдэгдэх зүйл болж байна.

Одоогийн байдлаар 2024 оны гол аюул нь, Владимир Путины Украины эсрэг явуулсан Европ дахь дайн, Израилийн Хамас болон Ойрхи Дорнод дахь Ираны дэмжлэгтэй бусад бүлгүүдийн зөрчилдөөн, дайнтай холбоотой байна. Эдгээр дайнтай холбоотой хоёр гол эрсдэлийг тодорхойлсон бөгөөд 1/ Аль нь ч, бүс нутгийн эсвэл бүр дэлхийн хэмжээний томоохон мөргөлдөөн болж хувирах эрсдэл. 2/ Олон улсын харилцаанд цэргийн түрэмгийлэл гарахаас сэргийлэх зорилготой барууны орнуудын холбоотнууддаа туслах хязгаарлагдмал нөөц нь, шинэ дайнд хүргэх. Эдгээрийн хамгийн бараан хувилбар нь, Европтой холбоотой АНУ-Оросын зөрчилдөөн, Тайванийн асуудлаар АНУ-Хятадын шууд мөргөлдөөнд хүрч болзошгүй асуудал гэжээ.

Хэрэв томоохон дайнууд үргэлжилбэл барууны орнуудад цагаачлалын хямрал эрчимжиж, батлан ​​хамгаалахын зардлыг нөхөхийн тулд нийгмийн зардал танагдна. Энэ бүхэн нь хүн амын амьжиргааны түвшин бууруулж, барууны үзэл болон үндсэрхэг үзлийг дэврээнэ. ICG-ийн мэргэжилтнүүд, Путиныг дагасан бусад авторитар удирдагчид гадны ивээн тэтгэгчдийн дэмжлэгтэйгээр цэргийн ажиллагаанд оролцох вий гэж эмээж байна. Ийнхүү урьдчилсан таамгаар тайвшруулах зүйлс хомс байна гэсэн дүгнэлтэд хүрснээ шинжээчид мэдэгджээ.

Харин сайн мэдээ нь, энэ жил 7-р сарын 26-нд Парист зуны олимпийн XXXIII наадам нээлтээ хийнэ.

6-р сарын 14-нд хөлбөмбөгийн Евро 2024 Германд эхэлнэ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.