February
16
2023
Anu.mn
Мэдээ
Шударга бус байдал: АНУ-д, эмэгтэйчүүдийн дотуур хувцас, эрэгтэйчүүдийнхээс харьцангуй үнэ ...
Шударга бус байдал: АНУ-д, эмэгтэйчүүдийн дотуур хувцас, эрэгтэйчүүдийнхээс харьцангуй үнэтэй байдаг нь санамсаргүй тохиолдол биш, харин засгийн газрын бодлоготой холбоотой
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Шударга бус байдал: АНУ-д, эмэгтэйчүүдийн дотуур хувцас, эрэгтэйчүүдийнхээс харьцангуй үнэтэй байдаг нь санамсаргүй тохиолдол биш, харин засгийн газрын бодлоготой холбоотой
Photo: IStock

АНУ-ын эмэгтэйчүүдийн дотуур хувцсанд тавьдаг тарифын дундаж хэмжээ 15.5%, харин эрэгтэйчүүдийнх 11.5% байна. Энэ нь эмэгтэйчүүдийн дотуур хувцсанд, эрэгтэй дотуур хувцасны татвартай харьцуулахад 35 хувиар өндөр татвар ногдуулдаг гэсэн үг юм гэж CNN мэдээлэв.

АНУ-ын худалдааны төлөөлөгч асан, Прогрессив бодлогын хүрээлэнгийн, худалдаа, дэлхийн зах зээлийн институтын захирал Эд Грессер  тайландаа, АНУ-ын одоогийн тарифын систем нь, эмэгтэйчүүдийн дотуур хувцас бүрт ойролцоогоор 1.10 доллар, эрэгтэйчүүдэд ойролцоогоор 0.75 доллар нэмдэг. Эрэгтэй хүний дотуур хувцаснаас илүү, эмэгтэйчүүдийн дотуур хувцсанд их татвар ногдуулдагаараа онцлог байна гэж бичжээ. Мөн, АНУ-ын дотуур хувцсанд ногдуулдаг тарифын хувь хэмжээ нь, хэмжээний хувьд олон улсынхтай ерөнхийдөө нийцэж буй талаар дурдсан байна.

Олон улсын тарифын тогтолцооны ихэнх нь, хүйс харгалзахгүйгээр бүх дотуур хувцсанд жигд тарифтай байдаг. Австралид энэ үзүүлэлт 5%, Шинэ Зеландад 10%, Канадад 18%, Колумб, Ямайкад 20%, Энэтхэгт 25%, Тайландад 30%, Өмнөд Африкт 45% байна.

Япон болон Европын холбоонд, эмэгтэйчүүдийн дотуур хувцаснаас бага татвар авдаг. Японд нэмэлт татвар авдаггүй, харин Европын холбоо нь хөхний даруулга, корсетны татвар 6.5% авдаг бол дэлхийн бусад орнуудад 9%, 12% -ийн татвар ногдуулдаг байна.

АНУ-д, үнэтэй даавуун материалтай, загварлаг дотуур хувцсанд бага тариф, харин хямд материалтай бол илүү татвар ногдуулдаг регресс тарифтай. Энь, АНУ-ын үйлдвэрлэгчид, тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн гэхээсээ илүү, олон нийтэд зориулсан хямд үнэтэй дотуур хувцас үйлдвэрлэдэг гадаадын өрсөлдөгчидөөс болгоомжилж буйтай холбоотой гэж үздэг. Эмэгтэй торгон дотуур хувцсанд, ердөө 2.1%, эрэгтэйд 0.9% татвар ногдуулдаг. Харин  хөвөн даавуун дотуур хувцасны тариф эмэгтэйчүүдийн хувьд 7.6%, эрэгтэйчүүдийнх 7.4% байдаг бол, синтетик полиэфир материалтай эмэгтэй дотуур хувцсанд 16%, эрэгтэй 14.9%-ийн хамгийн өндөр татвар ногдуулдаг байна.

Хүмүүс, «pink tax»-ыг ихэвчлэн эмэгтэйчүүдэд зориулсан үс хусах татуурга, шампунь зэрэгт нэмдэг гэж үздэгээс жинхэнэ татвар биш гэдэг. Харин, энэ нь жинхэнэ  системчилсэн жендэрийн тэгш бус байдлын бодит жишээг харуулдаг бөгөөд энэхүү тарифыг зөрүүтэй тогтоодог асуудал дотуур хувцаснаас хальжээ. АНУ-ын Олон улсын худалдааны комиссын хийсэн судалгаагаар, бүх хувцасны татварын нийт ачааллын гуравны хоёр нь, эмэгтэйчүүдэд ноогддог болохыг тогтоожээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.