September
28
2023
Anu.mn
Мэдээ
Судалгаагаар, АНУ-ын аль мужуудад хэт таргалалттай хүмүүс амьдардаг, мөн таргалалтад болов ...
Судалгаагаар, АНУ-ын аль мужуудад хэт таргалалттай хүмүүс амьдардаг, мөн таргалалтад боловсролын түвшин хүртэл нөлөөлдөг болох нь харагджээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Судалгаагаар, АНУ-ын аль мужуудад хэт таргалалттай хүмүүс амьдардаг, мөн таргалалтад боловсролын түвшин хүртэл нөлөөлдөг болох нь харагджээ
Photo: IStock

Америкийн бүх мужуудад оршин суугчдын дундах таргалалтын түвшин 20% -иас давж байгаа бөгөөд АНУ-д насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь хэт таргалалттай байна. Мөн зарим олон мужид энэ үзүүлэлт дунджаас хамаагүй өндөр биеийн жингийн индекстэй байна гэж Fox News мэдээлэв.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) явуулсан судалгаагаар, 2022 оны байдлаар насанд хүрэгчдийн таргалалтын тархалтын газрын зургийг нийт 50 мужаар гаргаж, Колумбийн дүүрэг болон АНУ-ын гурван нутаг дэвсгэрийн таргалалтын түвшнийг онцолсон үр дүн гарсныг мэдээлжээ.

Оршин суугчдын дунд хамгийн их таргалалттай гурван муж бол Луизиана, Оклахома, Баруун Виржиниа байсан бөгөөд таргалалт 40% ба түүнээс дээш хувьтай байна. 19 мужид таргалалтын түвшин 35% -иас 40% хооронд хэлбэлзэж, 2021 онд 30-35% байсан19 муж 22 болон нэмэгджээ. Үүнд Алабама, Арканзас, Делавэр, Жоржиа, Индиана, Айова, Канзас, Кентакки, Луизиана, Миссисипи, Миссури, Небраска, Хойд Дакота, Охайо, Оклахома, Өмнөд Каролина, Өмнөд Дакота, Теннесси, Техас, Виржиниа, Баруун Виржиниа, Висконсин зэрэг мужууд орж байна.

Бүс нутгийн хэмжээнд таргалалтын түвшин баруун дундад 35.8% буюу хамгийн өндөр, өмнөдөд 35.6%, зүүн хойд нутгаар 30.5%, баруунд 29.5%-тай байна.

Энэхүү тайланд Зан үйлийн эрсдэлт хүчин зүйлийн тандалтын системийн өгөгдлийг ашигладаг бөгөөд энэ нь CDC болон улсын эрүүл мэндийн газруудаас тогтмол явуулж байдаг утсаар явагддаг асуулгын үндсэн дээр хийгддэг судалгаа бөгөөд CDC-ийн Архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих үндэсний төвийн захирал, доктор Карен Хакер, “Энэхүү шинэчлэгдсэн судалгааны үр дүн, таргалалтаас урьдчилан сэргийлэх, эмчилгээний нэмэлт дэмжлэг үзүүлэх асуудал нэн тэргүүний зорилт болохыг тодорхой харуулж байна. Таргалалт нь хооллолт, хөдөлгөөний түвшин, нойрны хэв маяг, удамшил, зарим эмийн үйлчлэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг өвчин юм. Жин, өндрийн мэдээлэлд үндэслэн биеийн жингийн индекс нь(BMI) 30-аас дээш гарсан хүмүүсийг таргалалттай гэж тодорхойлсон." гэсэн байна.

Арьсны өнгө, яс үндэс, гарал угсаагаар таргалалтын түвшинг авч үзэхэд:

Бие даасан угсаатны бүлгүүдийн хооронд мэдэгдэхүйц ялгаа байсан:

  • Испани бус хар арьстнуудын дунд 38 мужид таргалалтын түвшин 35% ба түүнээс дээш;
  • 33 мужийн Америкийн индианчууд болон Аляскийн уугуул иргэдийн дунд таргалалтын түвшин мөн 35% ба түүнээс дээш;
  • Испани гаралтай насанд хүрэгчдийн дунд дор хаяж 32 мужид таргалалт өндөр;
  • цагаан арьст насанд хүрэгчдийн хувьд, таргалалтын түвшин 35% ба түүнээс дээш байгаа нь14 мужид ажиглагдсан;
  • Азийн насанд хүрэгчидийн хувьд, аль ч муж, нутаг дэвсгэрт таргалалтын ийм өндөр түвшин ажиглагдаагүй байна.

Боловсролын түвшин, насны ялгаагаар авч үзвэл:

CDC-ийн мэдээлснээр өндөр боловсролтой хүмүүс таргалах магадлал нь бага байв.

  • Ахлах сургуулиас доош боловсролтой насанд хүрэгчидийн таргалалтын түвшин хамгийн өндөр 37.6%;
  • Зарим дунд боловсролтой хүмүүсийн таргалалтын түвшин 35.9%. Ахлах сургууль төгсөгчид 35.7%, коллеж төгсөгчид 27.2%-тай удаалсан байна.
  • 18-24 насны залуучуудын таргалалтын түвшин хамгийн бага буюу 20.5%;
  • 45-54 насны насанд хүрэгчдийн таргалалт хамгийн өндөр 39.9% байна.

"Таргалалт нь далдуур үхэлд хүргэдэг"

Флоридагийн мэдрэлийн эмч, урт наслалтын мэргэжилтэн, доктор Бретт Осборн, “Таргалалт нь, америкчуудын нас баралтын зонхилох хувийг эзэлдэг 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрхний өвчин, хорт хавдар, тэр ч байтугай Альцгеймерийн өвчинд хүргэдэг, мөн далдуур үхүүлдэг нь тодорхой болсон, хүний дундаж наслалтыг хоёроос арван жилээр бууруулдаг өвчин" гэж Осборн ярьсан байна.

CDC-ээс, Америкчуудын дунд таргалалтын түвшин ийнхүү нэмэгдэж байгаа нь, тухайн жилийн өссөн хувийн хэмжээгээр жилд хэдэн зуун мянган нас баралт нэмэгднэ гэсэн үг. Таргалалттай холбоотой эмнэлгийн зардал 2019 онд бараг 173 тэрбум доллар байсан гэж мэдээлжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.