November
15
2022
Anu.mn
Мэдээ
Талархлын баяраар нээлттэй байх дэлгүүрүүд
Талархлын баяраар нээлттэй байх дэлгүүрүүд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Талархлын баяраар нээлттэй байх дэлгүүрүүд
Photo: IStock

Зарим том, жижиг дэлгүүрүүд, мөн төрөл бүрийн жижиглэнгийн худалдаачид Талархлын баяраар ажилчдынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж, дэлгүүрээ хаахаар шийдсэн байгаа бөгөөд энэ жилийн 11-р сарын 24-нд болох Талархлын баярын өдөр нээлттэй байх дэлгүүрүүдийн жагсаалтыг People мэдээлэв.

Арваннэгдүгээр сарын 25-нд болох хамгийн сүүлийн, хамгийн том хямдралтай худалдаанд бэлтгэж байгаа энэхүү өндөр борлуулалттай үеийг харгалзахгүйгээр улс даяар хэд хэдэн дэлгүүрүүд 11-р сарын 24-ний Талархлын өдөр хаахаар төлөвлөж байна.

Анх Walmart, 2020 онд COVID-19 тахлын эхэн үед дэлгүүрээ хаах шийдвэр гаргаснаас хойш АНУ-ын олон жижиглэнгийн худалдаачид болон томоохон дэлгүүрүүд ажилчдаа нэгдүгээрт тавьж, баяр ёслолын үеэр бизнесээ хаах чиг хандлагыг баримталж байна.

Target мөн энэ жишээг дагаж, хүмүүсийн хөл хөдөлгөөнийг багасгах, худалдан авагчдынхаа дарамтыг багасгахыг хичээж ажилласан бөгөөд дараа жил нь тус компани дэлгүүрүүдээ үргэлжлүүлэн хааж, Талархлын баярын өдрөөр үйл ажиллагаагаа байнга зогсоож байхаар шийдвэр гаргасан ажээ.

Энэ жил Талархлын баяраар нээлттэй байх мөн хаалттай байхаар батлагдсан дэлгүүрүүдийн жагсаалт:

2022 оны Талархлын өдөр хаагдах дэлгүүрүүд:

  • Aldi
  • Apple
  • Barnes & Noble
  • Bath & Body Works
  • Best Buy
  • BJ’s
  • Carter’s
  • Costco
  • Five Below
  • Home Depot
  • JCPenney
  • Kohl’s
  • Lowe’s
  • Michaels
  • Nordstrom
  • Petco
  • PetSmart
  • REI
  • Sam’s Club
  • Target
  • Tractor Supply Company
  • Trader Joe’s
  • Walmart

2022 оны Талархлын өдөр нээлттэй байх дэлгүүрүүд:

  • 7-Eleven (байршлаас хамаарна)
  • CVS (эмийн сангийн үйлчилгээ 24/7 ажиллана; эмийн бус үйлчилгээ нь байршлаас хамаарч өөр өөр байна)
  • Dollar General (7:00-22:00 цагийн хооронд нээлттэй.)
  • Family Dollar (байршлаас хамаарна)
  • Walgreens (эмийн сангийн үйлчилгээ 24/7 нээлттэй; эмийн бус үйлчилгээ нь байршлаас хамаарч өөр өөр байдаг)
  • Whole Foods (байршлаас хамаарч өөр өөр байдаг)
Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.