February
10
2024
Anu.mn
Мэдээ
Украинд үзүүлэх тусламжийг БНН-аар дэмжүүлэхийн тулд Ардчилсан намаас гаргасан АНУ-ын өмнө ...
Украинд үзүүлэх тусламжийг БНН-аар дэмжүүлэхийн тулд Ардчилсан намаас гаргасан АНУ-ын өмнөд хил дээр хэрэгжүүлэх шинэ журамын хуулийн төслийн хоёр намын хэлцэлийг Сенат нийтэлжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Украинд үзүүлэх тусламжийг БНН-аар дэмжүүлэхийн тулд Ардчилсан намаас гаргасан АНУ-ын өмнөд хил дээр хэрэгжүүлэх шинэ журамын хуулийн төслийн хоёр намын хэлцэлийг Сенат нийтэлжээ
Photo: IStock

АНУ-ын сенаторууд, АНУ-Мексикийн хил дээрх хууль бус цагаачлалын эсрэг тэмцэх, мөн Украин, Израильд үзүүлэх тусламжийн тухай,хоёр намын удаан хүлээсэн хэлэлцээрийг танилцуулсныг ВВС мэдээллээ.

Уг хуулийн төсөлд, хууль бусаар хил зөрчих асуудал түүхэнд байгаагүйгээр нэмэгдэж буйг зогсоохын тулд, илүү хатуу арга хэмжээ авахаар тусгасан. Энэхүү хууль бус цагаачдын урсгал нь Жо Байденд тулгарсан хамгийн том сорилтуудын нэг бөгөөд Ардчилсан нам тэргүүлсэн Сенат энэ долоо хоногт хуулийн төслийг хэлэлцэхээр болсон ч, Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдахчууд татгалзсан байна.

2-р сарын 5-нд, Бүгд найрамдах намын дөрвөн удирдагч хамтарсан мэдэгдэлдээ, "Ийм Сенатын хуулийн төслийг авч үзэх нь цаг үрсэн хэрэг. Бид АНУ-ын Сенатыг татгалзахыг уриалж байна." гэж мэдэгджээ.

Уг хэлэлцээрийн төсөлд, Украиныг Оросын эсрэг тэмцэхийг нь дэмжих 60 тэрбум ам.доллар, Израилийн аюулгүй байдлыг хангахад туслах 14 тэрбум доллар зэрэг, 120 тэрбум ам.долларын гэрээ тусгагдсан. Харин Бүгд найрамдахчууд, Цагаачдын хямралыг шийдвэрлэх арга хэмжээ авахаас нааш Украин руу нэмэлт мөнгө илгээхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн тул тухайн улсуудад үзүүлэх цэргийн тусламж нь, АНУ-Мексикийн хилийн хэлэлцээрийн нэг хэсэг болсон ажээ.

Сенат дах БНН-ын цөөнхийн удирдагч Митч МакКоннелл 2-р сарын 5-ны орой хэлсэн үгэндээ, "Манай улсын өмнөд хил дээрх цоорхой нь Ерөнхийлөгч Байдены хяналтан дор өөрөө хаагдахгүй" гээд энэ бодлогоо дэмжихийг хамтран ажиллагсаддаа уриалжээ.

Хоёр намын сенаторуудын хооронд хэдэн сарын турш хэлэлцэгдэж байсан уг хуулийн төслийг хоёрдугаар сарын 4-ний орой танилцуулсан ч, Бүгд найрамдахчууд татгалзаж, нөхцөл байдлыг тогтворжуулахад, уг хууль дах хилийн шинэчлэл хангалтгүй гэж үзсэн байна.

Ерөнхийлөгч Байден 2021 оны нэгдүгээр сард албан тушаалаа авснаас хойш, 6.3 сая гаруй цагаач АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрч байгаад баригдсан. Тэдний 2.4 сая орчим нь цагаачлалын шүүхээр шийдвэрлэгдэх нөхцөлд хамрагдсан. Дараа нь тэд орогнол хүсэх боломжтой болно. Систем хэт ачаалалтай байгаа тул үүнд олон жил шаардагдна гэж Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) мэдээллээ.

1-р сард явуулсан санал асуулгаар, америкчуудын бараг тал хувь нь хил дээрх байдлыг хямрал гэж үзэж байгаа бөгөөд 63 хувь нь засаг захиргаа илүү хатуу бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн байна. Америкчуудын гуравны хоёроос илүү хувь нь, цагаачлалын асуудлаар Байдены бодлогыг дэмжихгүй гэж мэдэгджээ.

370 хуудас бүхий уг хуулийн төслөөр, цагаачдыг барьж, дараа нь сулладаг одоогийн тогтолцооноос, цагаачдыг баривчлан албадан гаргах тогтолцоо руу шилжих болно. Хэрэв энэ хууль батлагдвал, 1980-аад оноос хойшхи хамгийн том цагаачлалын шинэчлэл болох бөгөөд уг хуулийн хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг бол, цагаачдын тоо долоо хоногт 5000-ын босгыг давсан тохиолдолд хилийг бүрэн хаах холбооны шинэ эрх мэдэл юм. АНУ-д хууль бусаар ирсэн цагаачид орогнол хүсэх эрхгүй болно гэсэн үг юм.

Латин Америк дахь Вашингтоны албаны цагаачлал, хилийн мэргэжилтэн Адам Исааксон,” Шинэ хуулийн төсөл нь, Трампын үзэл санаа болон 42-р заалтад оруулсан цагаачлалын асуудалд онцгой хатуу хандах тахлын үеийн арга хэмжээг сэргээж байна” гэжээ.

Хэлэлцээрт багтсан бусад шинэчлэлтүүд нь, орогнол хүссэн хэргийг хурдан шийдвэрлэж, тэнсэн суллахыг хязгаарлах, цагаачдыг АНУ-аас гаргах эрх мэдлийг өргөжүүлэх, хууль бусаар хил нэвтэрсэн тохиолдолд оногдуулах шийтгэлийг чангатгах, тэр байтугай хилийн хана босгох, бэхжүүлэхэд 650 сая ам төсөвлөжээ. Байден, 2-р сарын 4-нд энэ хуулийн төслийг, сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хатуу, хамгийн шударга хилийн шинэчлэл гэж нэрлээд, “Ерөнхийлөгчийн хувьд энэ нь надад, хилийн асуудлын үед хилийг хаах онцгой байдлын шинэ эрх мэдлийг өгөх болно. Би шууд гарын үсэг зурна" гэсэн байна.

Гэхдээ уг хуулийн төслийг 100 гишүүнтэй Сенат батлахын тулд 60-аас доошгүй санал авах шаардлагатай бөгөөд энэ босгыг давж чадах эсэх нь тодорхойгүй байна. Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдахчууд энэхүү төслийг өргөнөөр эсэргүүцэж байгаа бөгөөд цагаачлалын тухай энэхүү хуулийн төсөл хууль болох магадлал багатай байна. тэдний олонхи нь, цагаачид шүүхийн шийдвэрийг хүлээж байхдаа АНУ-д ажиллаж, амьдрах боломжийг олгодог хөтөлбөрүүдийг хязгаарлах, орогнол олгоход хатуу хязгаарлалт хийхийг уриалж байна.

Хоёрдугаар сарын 5-ны өглөө, хэлэлцээрийн нарийн ширийн зүйл тодорхой болсны дараа Трамп "Truth Social" платформ дээрээ, "зөвхөн тэнэгүүд эсвэл радикал зүүний Ардчилсан намынхан л, энэхүү "аймшигтай" хуулийн төсөлд саналаа өгнө” гэж бичжээ.

Шинжээчид, Трампын нөлөө хуулийн төслийг бүдгэрүүлсэн. Байдены засаг захиргаанд бүтэлгүйтэхийг зөвшөөрөх нь Трампын кампанит ажлын яг хүссэн зүйл. Тэд сонгуулийн кампанит ажлын үеэр эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч байна." гэж дүгнэжээ. Мөн Ардчилсан намын зарим гишүүд ч, уг хуулийн төсөлд дургүйцлээ илэрхийлж байгаа юм.Вашингтоны конгрессын гишүүн Прамила Жаяпал, уг заалтууд нь ноцтой шинэчлэл биш, харин цагаачдыг улс төрийн машины дугуйн дор хаяж байна. 30 жилийн өгөгдлөөс сургамж аваагүй бидний алдааг, цагаачдын амь насыг онилсноор засах саналыг би дэмжиж чадахгүй" гэж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.