July
19
2023
Anu.mn
Мэдээ
Залуужих зорилгоор хүүгийнхээ цусаар цусаа сэлбэсэн 45 настай америк эр туршилтаа зогсоожэ ...
Залуужих зорилгоор хүүгийнхээ цусаар цусаа сэлбэсэн 45 настай америк эр туршилтаа зогсоожээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Залуужих зорилгоор хүүгийнхээ цусаар цусаа сэлбэсэн 45 настай америк эр туршилтаа зогсоожээ
Photo: IStock

Залуужихын тулд 6 сарын турш өөртөө болон 70 настай аавдаа өсвөр насны хүүгийнхээ цусыг хийлгэсэн Америкийн 45 настай тэрбумтан Брайан Жонсон энэ санаагаа орхихоор шийджээ.

Энэ арга нь хүлээлтийг нь хангаагүй, үр дүн гараагүй гэж  твиттер хуудсандаа бичсэн бөгөөд тэрээр зургаан сарын турш, сар бүр цусны сийвэнгээ залуу хүмүүсийн, ихэвчилэн өөрийнхөө хүүгийн цусны сийвэнгээр сольж байжээ. Хүүгийнхээ нэг литр цусыг авч хийлгэсэн ээлжит процедурын дараа Жонсон энэ аргын үр дүнгүй гэж мэдэгджээ. Энэ нь ч,  бие мах бодийн үзлэг, шинжилгээгээр батлагдсан ажээ. Брайн Жонсон нь, дижитал төлбөр тооцооны менежер байхдаа технологийн салбарт нэрд гарсан хүн юм.

Брайан Жонсон, "Миний хувьд урд нь хийлгэж ирсэн бусад аргуудтай харьцуулахад онцгой давуу тал харагдсангүй"  гэсэн бөгөөд тэрээр одоо, 70 настай аав Ричардынхаа цус сэлбүүлсний үр дүн хэрхэн гарахыг хүлээж байна.

Тэр, залуу хүмүүсийн цус түүнийг залуужихад тусална гэж итгэж байсан. Мөн 35 настайгаасаа эхлэн, 18 настай залуугийнх шиг тархи, зүрх, уушиг, элэг, бөөр, шөрмөс, шүд, арьс, үс, давсаг, шодой, шулуун гэдэстэй болох хүсэл мөрөөдлийнхөө төлөө жилд олон сая доллар зарцуулж ирсэн. Тэрээр үүнд жилд 2 сая доллар зарцуулдаг байна.

Энэ оны дөрөвдүгээр сард Брайан Жонсон, 17 настай хүү Талмадж, 70 настай аав Ричард хоёрыг гурван үеэрээ цусны сийвэнгээ солилцох зорилгоор тус эмнэлэгт авчирчээ. Уг процедур нь, Талмаджаас нэг литр цус авч шингэн сийвэн, эритроцит, лейкоцит, ялтас зэргээр ялгаж Брайанд хийж, харин  Брайанаас авсан мөн  адил хэмжээний цусны сийвэнг Ричардад хийх маягаар гүйцэтгэгддэг байжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.