March
5
2025
Anu.mn
Мэдээ
11 настай охин, сургууль дээрээ дээрэлхүүлж, албадан гаргана гэж сүрдүүлсний улмаас амиа х ...
11 настай охин, сургууль дээрээ дээрэлхүүлж, албадан гаргана гэж сүрдүүлсний улмаас амиа хорложээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
11 настай охин, сургууль дээрээ дээрэлхүүлж, албадан гаргана гэж сүрдүүлсний улмаас амиа хорложээ
Photo: Merkushev | Dreamstime.com

Техас мужийн 11 настай охин, ангийнхан нь гэр бүлийнх нь цагаачлалын байдлаас болж дээрэлхэж доромжилдогбайсны улмаас амиа хорлосон талаар Law & Crime мэдээлэв.

Хоёрдугаар сарын 3-нд Жоселин Рожо Карранза охин, Гейнсвилл дэх гэртээ өөрийгөө гэмтээж нас баржээ.

Энэ охиныг Гейнсвилл дунд сургуулийн ангийнхан нь, латин америк гарал үүсэлтэйгээс нь болж дээрэлхэн, эцэг эхийг нь албадан гаргуулахын тулд ICE руу утасдана, аав, ээжийг нь албадан гаргасны дараа ганцаараа амьдрах болно гэх мэтээр айлган сүрдүүлдэг байжээ.

"Энэ үйл явдал одоо мөрдөн байцаалтын шатанд байгаа тул, одоогоор энэ талаар тайлбар өгөх боломжгүй" гэж Гейнсвиллийн хууль сахиулах албаны төлөөлөгч ярьсан байна.

Жоселины ээж, аав, "Сургууль энэ талаар мэдэж байсан гэж бодож байна, гэхдээ тэд хэлээгүй. Жоселин балетчин болохыг мөрөөддөг, үлээвэр хөгжимд үнэхээр дуртай, хайр, энэрэл дүүрэн хүүхэд байсан. Бид бүх дэлхийг сонсохыг, хүүхдүүдээ аюулд хүргэж болзошгүй аливаа муу муухай, нөхцөл байдлаас хамгаалаарай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Дээрэлхэлт болон арьс өнгөөр ялгаварлах үзэл үгүй болж илүү сайхан ертөнц ирээсэй. Бүх дэлхийг ерөөж байна. Охиныхоо үхэлд буруутай хүнийг би бүх зүрх сэтгэлээрээ уучилж байна, учир нь бид шүүж болохгүй. Тэгээд ч энэ амьдралд, өөр гэр бүл хайртай хүнийхээ хайрыг алдах шалтгаан болмооргүй байна. Зөвхөн Бурхан л шүүгч” гэж бичжээ.

Хэрэв таны таньдаг хэн нэгэн, сэтгэл санааны хямралд орсон бол, эсвэл өөрийгөө хорлох сэжигтэй үйлдлүүд анзаарагдвал, нэн даруй 988 дугаарын утсаар Suicide & Crisis Lifeline-тай холбогдоорой.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.