February
4
2025
Anu.mn
Мэдээ
12 настай хүү гэртээ, цөмийн урвалын туршилт хийж Гиннесийн амжилтын номонд орж, Холбооны ...
12 настай хүү гэртээ, цөмийн урвалын туршилт хийж Гиннесийн амжилтын номонд орж, Холбооны мөрдөх товчооныхны анхаарлыг татаж байв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
12 настай хүү гэртээ, цөмийн урвалын туршилт хийж  Гиннесийн амжилтын номонд орж, Холбооны мөрдөх товчооныхны анхаарлыг татаж байв
Photo: Sarah Holmlund | Dreamstime.com

Ихэнх 12 настай хүүхдүүд, видео тоглоом тоглох, интернэтэд зугаацах зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг бол,Теннесси мужийн Мемфис хотын Жексон Освалт бусад хүүхдүүдтэй адилгүй. Тэрээр, гэртээ цөмийн нэгдлийн хайлуулах урвалыг давтаж туршин Гиннесийн амжилтын номонд оржээ.

Жексон Освалт, "Нэг өдөр ийм хүсэл төрсөн. Би ямар ч видео тоглоомонд шилдэг байж чадна гэдгээ ойлгосон, гэхдээ эцэст нь энэ нь юунд ч хүргэхгүй. Дэлхийн хэмжээнд видео тоглоомууд ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй. Тиймээс би арга барилаа өөрчилж, илүү сонирхолтой зүйл болох шинжлэх ухаан руу шилжсэн" гэж ярьжээ.

Жексоны хичээл зүтгэл 2018 онд үр дүнгээ өгч, 13 насныхаа төрсөн өдрөөс хоёрхон цагийн өмнө цөмийн нэгдэлийн туршилтыг амжилттай хийсэн хамгийн залуу хүн болсон юм. Гэхдээ түүний огт төсөөлөөгүй зүйл бол Холбооны мөрдөх товчооны ажилтнууд гэрт нь зочилсон явдал байжээ.

Цөмийн нэгдэл гэдэг нь, хөнгөн атомын цөмүүд нийлж илүү хүнд цөм үүсгэж, асар их хэмжээний энерги ялгаруулдаг үйл явц юм. Энэ үйл явц нь одод, тэр дундаа Наранд тохиолддог бөгөөд устөрөгчийн цөмүүд (протонууд) гелий цөмд нийлж, гэрэл, дулааныг ялгаруулдаг.

Атомын цахилгаан станцуудад ашигладаг цөмийн задралаас ялгаатай нь, хайлуулах арга нь цацраг идэвхт хаягдал үүсгэдэггүй, гол төлөв устөрөгчийн түлш хэрэглэдэг тул илүү цэвэр, аюулгүй эрчим хүчний эх үүсвэр гэж үздэг. Гэхдээ, хяналттай термоядролыг нэгтгэх технологи нь хөгжлийн шатандаа байгаа юм.

Өсвөр насандаа цөмийн хайлуулах реактор барьсан Тэйлор Вилсоны түүхээс санаа авсан Жексон, залуу хүн ч ийм зүйлийг хийж чадна гэдгийг ойлгосон бөгөөд тэрээр, 11 настайгаасаа эхлэн YouTube-ээс физикийн видео үзэж, эрчим хүчний эх үүсвэр бий болгохын тулд ямар материал шаардлагатай болохыг судалж эхэлсэн.

Тейлор Вилсон бол цөмийн физик, термоядролын нэгдлийн салбарт ололт амжилтаараа алдартай Америкийн физикч юм. Тэрээр 14 настайдаа, өөрийн хайлуулах реакторыг бүтээж, алдаршсан нь түүнийг шинжлэх ухааны ийм ололт амжилтад хүрсэн дэлхийн хамгийн залуу хүмүүсийн нэг болгосон юм.

Жексон eBay дээрээс, төлөвлөгөөнийхөө эхний үе шатанд хэрэгтэй материал болох плазм үүсгэдэг fusor-ыг олж, уг төхөөрөмжөө угсарч сургуулийнхаа шинжлэх ухааны үзэсгэлэнд тавьсан нь олныг баярлуулж, гайхшруулсан ч эцсийн зорилгодоо хүрэхийн тулд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг Жексон ойлгосон бөгөөд нэг жил орчим туршилт хийсний үр дүнд хайлуулж чадсан. Түүний амжилтыг 2018 оны 2-р сарын 2-нд Fusor.net нээлттэй эх сурвалжийн fusor судалгааны консорциум бүртгэж, цөмийн хайлалтын судлаач Ричард Холл баталгаажуулжээ. Гэвч түүний түүх үүгээр дууссангүй, нэг бямба гаригт ХМТ-ны хоёр ажилтан зочилж, Жексоны туршилт, цацрагийн бохирдол үүсгээгүй эсэхийг шалгахын тулд Гейгерийн тоолуураар гэрийг нь шалгажээ. "Азаар би эрх чөлөөтэй үлдсэн" гэж өсвөр насны хүү ярьсан байна. Жексоны ололт амжилтын тухай мэдээ тархах үед, тэрээр орон даяар эрчим хүчний гарааны компаниудаар зочлох урилга хүлээн авсандаа маш их баяртай байсан бөгөөд тэр ч байтугай, атомын цахилгаан станцад зочилж, технологийг хэрхэн ашиглаж байгааг харсан байв.

Өнөөдөр тэрээр Midjourney зэрэг судалгааны лабораторид зориулсан тоног төхөөрөмж боловсруулж, хиймэл оюун ухаантай холбоотой шинэ төслүүдэд оролцож байна. Жексоны, тоглоомын өрөөндөө ажиллаж байсан цөмийн хайлуулах реакторуудыг Хятадын хиймэл нарны төсөл шиг цэвэр эрчим хүчний урт хугацааны шийдэл гэж үзсээр байгаа. "Хиймэл нар" төсөл нь, одод, тэр дундаа манай Наранд тохиолддог цөмийн нэгдлийн процессыг дуурайдаг термоядролын реактор бүтээх зорилготой эрдэм шинжилгээний томоохон төсөл юм. Энэхүү төслийн зорилго нь цэвэр, аюулгүй, бараг шавхагдашгүй хайлуулах эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх явдал юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.