May
2
2024
Anu.mn
Мэдээ
14 улс болон цаг уурын бүх бүсийг харах боломж олгодог, Америк тив дэх дэлхийн хамгийн урт ...
14 улс болон цаг уурын бүх бүсийг харах боломж олгодог, Америк тив дэх дэлхийн хамгийн урт зам
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
14 улс болон цаг уурын бүх бүсийг харах боломж олгодог, Америк тив дэх дэлхийн хамгийн урт зам
Photo: iStock

Пан Америкийн хурдны энэхүү дэлхийн хамгийн урт зам нь Аляскаас, Аргентин хүртэл үргэлжилдэг 48,000 км орчим урттай замын сүлжээ юм гэж Brilliantmaps мэдээлжээ.

Пан Америкийн энэ хурдны зам нь, дэлхийн хамгийн урт хурдны зам гэдгээрээ Гиннесийн амжилтын номонд орсон байдаг. Гэхдээ, уг замын Төв ба Өмнөд Америкийн хил орчмын хөгжөөгүй газар нутгийн томоохон хэсэг дэх Дариены 160 км зам, аялахад тун амаргүй нөхцөлтэй байдаг байна. 

Зам дараах 14 улсыг дайран өнгөрдөг.

АНУ;

Канад;

Мексик;

Гватемал;

Сальвадор;

Гондурас;

Никарагуа;

Коста Рика;

Панам;

Колумб;

Эквадор;

Перу;

Чили;

Аргентин.

Пан Америкийн хурдны зам нь, уур амьсгалын бүх бүсүүд, хойд туйлын тундр, ой тайга, уулс, хээр тал, хуурай цөл, халуун орны ширэнгэн ой зэрэг олон янзын ландшафтуудыг дайран өнгөрдөг.

Хойноос урагш, Прудхоу Бэйгийн газрын тосны талбайн ойролцоох Аляскийн Дед-Хорсе –с эхэлж, Далтон хурдны замаар Фэрбенкс хүртэл 662 км үргэлжилнэ. Далтон хурдны замыг 1974 онд Аляскийн Транс-Аляскийн дамжуулах хоолойн хангамжийн зам болгон барьсан. Энэ нь дэлхийн хамгийн аюултай замын жагсаалтад багтсан анхны зам (ВВС-ийн мэдээлснээр). Fairbanks-аас Аляскийн хурдны замын хойд төгсгөлд байрлах Delta Junction-тай 155 миль холбосон зам. Аляскийн хурдны замыг 1942 онд АНУ-ын армийн инженерүүдийн корпус, 10,000 орчим цэргийн албан хаагчийн хүчээр дайны үеийн төсөл болгон барьсан. Энэ хэсэг нь Японы болзошгүй халдлагаас хамгаалах зорилгоор, Аляскийг Канадаар дамжуулан ойролцоох 48 мужтай холбохоор барьсан. Энэхүү хурдны замын анхны урт нь 2700 орчим километр байсан, харин 2012 оны байдлаар 2232 километр болж богиносож, хатуу хучилттай болжээ. Энэ зам Бритиш Колумбын Доусон Крикт дуусдаг. Тэндээс Алберта мужийн Эдмонтон хүртэл зам үргэлжилнэ. Эдмонтонд хоёр боломжит зам бий. Эхнийх нь Техас мужийн Ларедо дахь Мексикийн хил хүртэл, Даллас/Форт Уэртээр дамжин 35-р замаар Миннеаполисоор дамжин өнгөрдөг. Хоёрдахь зам нь Монтана муж улсын Калгари, Альберта, Биллингс хотыг дайран өнгөрч, Колорадо муж улсын Денвер хотоор дамжин Нью Мексикийн Лас Крусес хот хүрэх Interstate 25-р замтай холбогдоно. Тэндээс муж хоорондын 10-р замаар Техас муж улсын Сан Антонио хот руу явдаг. Мексикийн Нуэво Ларедо хот нь Ларедогийн хилийн цаана байрладаг бөгөөд Пан-Америкийн хурдны замын албан ёсны хэсгийн эхлэл юм.Тэндээс Мексикийн холбооны 45-р хурдны замаар Мехико хот руу, дараа нь Мексикийн холбооны 190-р хурдны замаар Гватемалын хил хүртэл явдаг. Дараа нь Гватемал, Сальвадор, Гондурас, Никарагуа, Коста Рика, Панамаар дамжин Төв Америкийг дайран өнгөрдөг.

Энэ зам дараах улсуудын нийслэлээр дамжин өнгөрнө

Гватемал хот (Гватемал);

Сан Сальвадор (Эль Сальвадор);

Манагуа (Никарагуа);

Сан Хосе (Коста Рика);

Панам хот (Панама).

Маршрутын хамгийн хэцүү хэсгүүдийн нэг нь Коста Рикад байдаг. Энэхүү зам нь "Үхлийн оргил" (Cerro de la Muerte) хэмээх аймшигт нэртэй 3335 метрийн өндөрт тавигдсан байдаг. Төв Америкийг дайран өнгөрөх зам нь Дариен Гапын захад орших Явиз хотод дуусч, Өмнөд Америкийн Колумбын Турбо талаар үргэлжилнэ. Колумбид энэ зам нь Тулкан дахь Эквадорын хилийг давахаас өмнө Меделлин, Калигаар дамжин өнгөрдөг. Эквадорын маршрут нь, нийслэл болох Китогоор дамжин өнгөрдөг. Далайн түвшнээс дээш 2850 метрийн өндөрт өргөгдсөн энэ хот нь, дэлхийн хоёр дахь хамгийн өндөр нийслэл юм. Эндээс бүхэл бүтэн улсыг хамардаг, нийслэл Лима зэрэг далайн эргийн бүх томоохон хотуудыг холбодог Перугийн 1-р хурдны замаар явж, Перу, Чилийн уулзвар дээрх замд орж Атакама цөлд ордог. Дараа нь Чилийн 5-р зам дагуу Антофагаста дамжин Валпараисо хүрэх болно. Чилийн эрэг дагуу 5-р зам, Чилое арлын Квелон хотод дуусдаг албан бус хурдны замруу хөтөлдөг. Валпарайсо хотод албан ёсны замд орж, Чилийн 60-р чиглэлийн дагуу зүүн тийш Андын нуруугаар дамжин Аргентин руу чиглэн Буэнос-Айрес дахь Пампас мөрнийг дайран өнгөрдөг. Пан Америкийн хурдны замын сүүлчийн албан бус хэсэг нь Буэнос-Айресаас Аргентины үндэсний 3-р чиглэлийн дагуу Ушуайя хүртэл 3045 км үргэлжилдэг бөгөөд Бахиа Бланка, Комодоро Ривадавиагаар дайран өнгөрдөг. Өмнө зүг рүү чиглэсэн энэ зам Чили рүү эргэж, Магелланы хоолойг гатлага онгоцоор гаталж, Аргентин, Ушуайа руу буцна.

Ушуайагаас, Прудхоу булан хүртэл, ихэвчлэн Пан-Америкийн хурдны замаар хамгийн хурдан хугацаанд машинаар аялсан амжилтыг Тим Кэйхилл, Харри Соверби нар эзэмшдэг. Тэд энэ замыг хорин гурван хоног 22 цаг 43 минутад туулсан. Мөн 2003 онд Кевин Сандерс гэгч мотоциклоор 34 хоног туулж Гиннесийн дээд амжилтад бүртгүүлсэн байна.

Энэхүү хөгжөөгүй намаг, ой мод, уулс бүхий газаруудын замууд Панам, Колумбын хил дээр оршдог. Энэ газраар зам тавих төлөвлөгөө нь, зам барих асар их бэрхшээл, зардал, халуун орны ойн байгаль орчны байгууллагуудын эсэргүүцэл, Эмбера-Вунаан, Куна зэрэг уугуул иргэдийн уламжлалт соёлд заналхийлж болзошгүй гэх эсэргүүцэл зэргээс болж биелдэггүй. Мөн энэ замаар, шүлхий (өвчтэй малаас хүнд халдварладаг вируст өвчин) Хойд Америк руу тээгдэж болзошгүй гэж айдаг байна.

Юутай ч, эдгээр хөгжөөгүй газрууд хүмүүсийн ​​анхаарлыг татсаар байдаг.1959 онд Land Rover жийпээр энэ нутаг дэвсгэрийг анх 136 хоног туулж байв. Их Британийн дугуйчин Иан Хибелл, энэ нутгийг,1971-1973 оны хооронд Кейп Хорноос, Аляск руу дугуйгаар туулсан анхны хүн юм. Мөн 1975 оны 3-р сард Роберт Л.Вэбб мотоциклоор аялсан байна .

Түүнчилэн, хэд хэдэн явганаар туулах аялал хийгдэж байсан бөгөөд тэдгээрийн нэг Жорж Миган гэгч, 1981 онд Тиерра дель Фуэго хотоос, Аляска хүртэлх замыг 2425 хоногт явганаар туулж байжээ. Харин хамгийн ер бусын явган аялагч бол евангелист Артур Блессит байв. Тэрээр 1979 онд Гиннесийн амжилтын номонд "дэлхийг тойрох хамгийн урт мөргөлчин" гэж хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд 3 метр модон загалмай үүрэн эдгээр нутаг дэвсгэрийг туулсан ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.