August
9
2024
Anu.mn
Мэдээ
20 насаар залуу харагдуулах дасгалууд
20 насаар залуу харагдуулах дасгалууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
20 насаар залуу харагдуулах дасгалууд
Photo: IStock

Дасгал хийх нь эрүүл мэндэд тустай гэдгийг хүн бүр мэддэг ч бидний ихэнх нь хангалттай дасгал хийдэггүй. Урт наслалтын мэргэжилтэн Доктор Майкл Ройзен, өөрийн завгүй цагийн хуваарьтаа дасгал сургуулилтаа хэрхэн тааруулж байсан туршлагаасаа хуваалцсаныг Business Insider нийтэлжээ.

Кливленд клиникийн эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн, урт наслалтын тухай ном бичсэн 78 настай доктор Майкл Ройзен, “Миний "биологийн нас 57.6 гэсэн үзүүлэлттэй гарсан. Энэ нь миний, эрүүл амьдралын минь хэв маягийн гол хэсэг болох тогтмол дасгал хийдэгтэй минь холбоотой. Би мэргэжлийн тамирчин шиг бэлтгэл хийдэггүй ч чадах чинээгээрээ алхах цаг зав олдог “гэжээ.

Судалгаанаас харахад, бага хэмжээний дасгал, бага эрчимтэй дасгалууд ч гэсэн эрүүл байхад тусалдаг бөгөөд эрүүл мэндийн статистикийн үндэсний төвийн мэдээлснээр, засгийн газраас санал болгодог долоо хоногт дор хаяж 150 минутын дунд зэргийн эрчимтэй дасгал хийдэггүй, хийж чаддаггүй америкчуудын дийлэнх олонх болох хүмүүсийн хувьд тустай зөвлөгөө юм. Цаг хомс байгаа нь эрүүл мэнддээ анхаарал тавихад саад болдог гол хүчин зүйлүүдийн нэг гэдэг нь баримтаар нотлогдоод байгаа юм.

Ройзены долоо хоног тутмын дасгалын дасгал:

Кардио - долоо хоногт гурван удаа

Долоо хоногт гурван удаа Ройзен гүйлтийн зам эсвэл дасгалын дугуйн дээр 48 минут кардио эсвэл аэробикийн дасгал хийдэг. Эмч сквош тоглодог байсан хугацаагаа үүнд зориулдаг байна. Кардио дасгал нь эрүүл мэндэд маш чухал бөгөөд зүрхийг бэхжүүлж, зүрхний өвчин болон цусны даралт ихсэлт, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулж, сэтгэл санааг өргөж өгдөг.

Өдөрт 10,000 алхам

Ройзен аль болох их алхаж, өдөрт 10,000 алхам хийхийг зорьдог. Өдрийн цагаар идэвхтэй байхын тулд, тэрээр албан өрөөндөө ажиллаж байхдаа гүйлтийн зам ашигладаг. Мөн эмнэлгээс 1,5 километрийн зайд машинаа байрлуулан 2000 алхам хийдэгг. Хэрэв Ройзен өдрийн эцэс гэхэд зорилгодоо хүрээгүй бол гүйлтийн зам эсвэл дасгалын дугуйн дээр дутуу алхмуудаа нөхдөг байна.

2022 онд GeroScience сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, долоо хоногийн таван өдөр 30 минут хурдан алхах нь зүрхний өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулж, сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулж, дундаж наслалтыг уртасгадаг болохыг тогтоожээ. Өдөрт 10,000 алхаж чадахгүй байсан ч, өдөрт ердийн зайгаа өдөр бүр 500 алхамаар нэмэгдүүлэхэд, таны дундаж наслалт тэр чинээгээр уртасна гэсэн судалгаа гарсан байна.

Долоо хоногт хоёр удаа хүчний дасгал хийдэг

Доктор Ройзен, “Хүчний дасгал нь булчингийн массыг нэмэгдүүлж, урт наслуулдаг. Биологийн насыг тодорхойлох ойлголт нь, бие махбодийн физиологийн үзүүлэлтүүдийг үнэлж, түүний дотор саркопени, өөрөөр хэлбэл нас ахих тусам булчингийн масс алдагдсан хэмжээгээр тодорхойлогддог” гэсэн байна.

Британийн Спортын Анагаах Ухааны сэтгүүлд нийтлэгдсэн 2022 оны судалгаа, долоо хоног бүр 30-60 минут хүчний дасгал хийх нь аливаа шалтгааны улмаас нас барах эрсдэлийг 17%, зүрх судасны шигдээс тусах эрсдэлийг 18%, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлийг 18%, хорт хавдарын эрсдэлийг 9%бууруулдаг болохыг тогтоожээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.