December
27
2023
Anu.mn
Мэдээ
2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх АНУ-ын мужууд
2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх АНУ-ын мужууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх АНУ-ын мужууд
Photo: IStock

АНУ-д зарим ангилалуудын инфляци буурсан мэт харагдаж байгаа ч, бараг бүх зүйлийн үнэ өртөг өндөр хэвээр байгаа бөгөөд саяхны судалгаагаар, ихэнх Америк гэр бүлүүд 2021 оны эхэн үеийн бараа бүтээгдэхүүний хэрэглээ, амьдралын чанараа хадгалахад, нэмж 10,000 ба түүнээс дээш доллар зарцуулах шаардлагатай байгааг тогтоожээ. Аз болоход тус улсын мужуудын талаас илүү хувь нь, 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмэгдүүлнэ. Гэхдээ нийтдээ биш. Ямар мужууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх талаар The Hill мэдээлэв.

Холбооны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ирэх жил 2009 оноос хойшхи түвшиндээ буюу 7.25 ам. доллар хэвээр байна. Хорин муж энэ түвшинд хэвээр байх бол харин 25 муж болон Колумбийн дүүрэг цалингаа нэмнэ. 2024 оны 1-р сарын 1-ээс ихэнхи мужуудад хэрэгжиж эхлэнэ. Гэхдээ, Колумбийн дүүрэгт одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ17 доллар байгаа нь бусад мужуудаас өндөр. Тиймээс долдугаар сарын 1-нээс тухайн бүс нутгийн хэрэглээний үнийн индексийн өсөлтөөр нэмэгдэх төлөвтэй байна.

Долдугаар сард Невада мужийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь, эрүүл мэндийн хөнгөлөлт үзүүлдэг ажил олгогчтой ажилчидын хөлс 11 доллар, хөнгөлөлт авдаггүй хүмүүсийнх 12 доллар хүртэл нэмэгдэнэ. Орегон муж мөн таны амьдарч буй газраас хамааралтайгаар, одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 13.20 долларыг 15.45 доллар болгон нэмэгдүүлэх гэж байна. Флоридад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2026 он гэхэд 15 доллар хүртэл аажмаар нэмэгдүүлэх хүрээнд есдүгээр сард цагийн 12 доллараас 13 доллар хүртэл нэмнэ.

Колумбийн дүүргээс гадна долоон мужийн (мөн Орегон мужийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 14.20 доллараас 80 центээр нэмэгдвэл найман муж) хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 15 доллар ба түүнээс дээш болно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 15 долларт хүрэх мужуудад, Делавэр, Иллинойс, Род-Айленд зэрэг мужууд орж байна.

Тэдний дундаас хамгийн алдартай нь Калифорниа бөгөөд түргэн хоолны ажилчдын цалингийн доод хэмжээг ирэх жил нэг цагийн 20 доллар болгоно. Мөн, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 25 доллар байхаар тогтоосон байна.

Хавайд 1-р сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 доллараас 14 доллар болгож нэмж буй нь хамгийн өндөр өсөлт юм. Тус муж одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2028 онд нэг цагийн 18 долларт хүргэхийн тулд үе шаттайгаар нэмэхээр төлөвлөж байгаа аж. Хавайгаас гадна дараах мужууд 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дор хаяж 1 доллараар нэмэгдүүлнэ.

Мэрилэнд: 13.25-15 доллар

Делавэр: 11,75 доллараас 13,25 доллар

Небраска: 10.50-12 доллар

Флорида: 12-13 доллар

Иллинойс: 13-14 доллар

Нью Жерси: 14,13 доллараас 15,13 доллар

Rhode Island: 14,13 доллараас 15,13 доллар

Харин Вашингтон, 2024 онд бусад муж улсуудаас хамгийн өндөр, цагт 16.28 долларын цалинтай байх болно. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь, 16 ам.доллар болж өсөх Калифорниа, ирэх онд 15.69 ам.доллар болох Коннектикут мужууд цалингийн хэмжээгээр тус тус удаалж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.