August
10
2023
Anu.mn
Мэдээ
2024 оны дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл: Америкийн коллежууд жагсаалтыг тэргүүлж ...
2024 оны дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл: Америкийн коллежууд жагсаалтыг тэргүүлж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
2024 оны дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл: Америкийн коллежууд жагсаалтыг тэргүүлж байна
Photo: IStock

Жил бүр гаргадаг QS World University Rankings 2024-д Массачусетсийн Технологийн Институт (MIT) 12 дахь жилдээ тэргүүлж байна гэж EuroNews мэдээлэв.

QS-ийн жилийн үнэлгээ нь, өдгөө 20 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шинжээчид, сурган хүмүүжүүлэгчид, ажил олгогчдын санал болон 17.5 сая шинжлэх ухааны өгүүлэллүүдэд хийсэн дүн шинжилгээнд суурилдаг.

Европ эхний 10 байрын тавыг эзэлж, англи хэлээр сургалт нь явагддаг их сургуулиуд эрдэм шинжилгээний ажлын нэр хүнд, ажил олгогчийн нэр хүнд, багш, оюутны тооны харьцаа зэргээрээ өндөр оноотойгоор тэргүүлж байна.

АНУ-ын Кембрижийн Массачусетсийн Технологийн Институт (MIT) 12 дахь жилдээ 100  оноо авч тэргүүн байр эзэлсэн бол, хоёрдугаар байрыг Их Британийн Кембрижийн их сургууль 99,2 оноогоор, түүний дотоодын өрсөлдөгч Оксфордын их сургууль 98,9 оноогоор гуравдугаар байр эзэлжээ.

Харвардын их сургууль 98.3 оноогоор дөрөвдүгээрт, Стэнфордын их сургууль 98.1 оноогоор тавдугаар байрт орсон байна.

Дэлхийн шилдэг 10 их сургуульд багтдаг Беркли дэх Калифорнийн их сургууль 90.4 оноо авчээ.

Энэхүү нэр хүндтэй зэрэглэлийн нийт оноог, эрдэм шинжилгээний ажлын нэр хүнд, ажил олгогчийн нэр хүнд, багш, оюутнуудын тооны харьцаа, гадаад багш, оюутнуудын тооны харьцаа зэрэг чухал үзүүлэлтүүдийг харгалзан үздэг. Энэ жил анх удаагаа олон улсын судалгааны ажил, мөн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн үр дүн, тогтвортой байдал зэрэг шинэ үзүүлэлтүүдийг оруулжээ. “Шинэ тоо баримтууд нь сүүлийн хорин жилийн хугацаанд дээд боловсролын салбарт гарсан өөрчлөлтийг харуулж байна. Энэ нь ажлын байрны боломж болон судалгааны хамтын ажиллагааны өсөлтийг харуулж байна" гэж тус фирмийн шинжээч Кваккарелли Саимондс ярьжээ.

QS Rankings-ийн менежер, доктор Эндрю МакФарлейн, "Сүүлийн жилүүдэд бидний анзаарсан эхний өөрчлөлтүүдийн нэг бол, оюутнууд ажлын байрны боломжид ихээхэн анхаарал хандуулж байгаа явдал байлаа. Энэ нь тэднийг ажлын байртай болох тал дээр анхаарч ажиллахад түлхэц болж байна. Мөн дэлхийн хөдөлмөрийн зах зээл ихээхэн өрсөлдөөнтэй байгаа энэ нөхцөлд оюутнууд их сургуулиа урьд өмнөхөөсөө илүү их өртэй орхиж байна ” гэсэн байна.

2018-2024 оны хооронд Ази, Латин Америк, Ойрхи Дорнод, Африкийн их, дээд сургуулиудын төлөөлөл дэлхийн их, дээд сургуулиудын зэрэглэлд мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд 2018 онд эдгээр бүс нутгууд чансааны 37 хувийг эзэлж байсан бол 2024 онд энэ үзүүлэлт 46 хувь болж өссөн. Жишээлбэл, Хятад улс судалгааны ажлуудынхаа ачаар рейтингийн мэдэгдэхүйц өсөлтөд хүрсэн. Үүний зэрэгцээ уламжлалт хүчирхэг орнууд болох АНУ, Их Британи зэрэг улсын зэрэглэл бага зэрэг буурсан. Энэ нь,  уналтад орж байна гэсэн үг биш бөгөөд харин дэлхийн бусад сургуулиуд гүйцэтгэлээ сайжруулж, хоцролтоо арилгаж байгаагийн илрэл гэж МакФарлейн тэмдэглэжээ.

Тэрээр, "Хамгийн хурдан гүйлтийн тамирчин хамгийн хурдан гүйгч хэвээр байдаг ч, өөр хэн нэгэн түүнийг гүйцэж түрүүлэн амжилтыг нь эвддэгтэй адил юм" гэж тэр нэмж тайлбарласан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.