August
26
2024
Anu.mn
Мэдээ
2024 оны, хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг улсууд
2024 оны, хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг улсууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
2024 оны, хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг улсууд
Photo: Rawpixelimages | Dreamstime.com

Дэлхий дээр маш олон янзын соёл, уламжлалтай хүмүүс, янз бүрийн байгалийн нөхцөл байдалд амьдардаг хэдий ч, аз жаргалыг эрэлхийлж, хүсэмжлэх нь бүх хүмүүсийн нийтлэг хандлага бөгөөд бид бүгд баяр баясгалан, сэтгэл ханамж, сайн сайхныг хүсч амьдардаг. Аз жаргалыг эрэлхийлэх нь хүн байхын үндсэн хэсэг юм. Энэтхэгийн Форбес сэтгүүл, 2024 оны дэлхийн аз жаргалын тайландаа, яагаад зарим улс орнууд дэлхийн хамгийн аз жаргалтай улсуудын тоонд багтаж , харин зарим нь жагсаалтын сүүл хэсэгт бичигдэж байгаа талаар дүн шинжилгээ хийжээ.

Аз жаргалын түвшинг үнэлэхдээ эдийн засгийн үзүүлэлтээс гадна хүмүүсийн амьдралын нийгэм, сэтгэл зүйн талыг харгалзан үздэг бөгөөд аз жаргалын түвшинг хэмжих нь нийгмийн хөгжил дэвшилд илүү цогц, хүн төвтэй хандлагыг бий болгоход чухал ач холбогдолтой байдаг байна. Дэлхийн аз жаргалын тайлан нь, НҮБ-ын ивээл дор жил бүр дэлхийн улс орнуудын аз жаргалын түвшинг үнэлдэг судалгаа юм. Анхны тайланг 2012 онд гаргаж байжээ. Энэхүү тайланг засгийн газар, эрдэмтэд, бодлого боловсруулагчид болон иргэний нийгмийн байгууллагууд амьдралын чанарыг сайжруулах бодлого боловсруулж, үнэлэхэд ашигладаг байна.

2024 оны, дэлхийн хамгийн аз жаргалтай улсууд /оноо/:

1 Финланд .7741 оноо. Европ

2 Дани. 7583. Европ

3 Исланд. 7525. Европ

4 Швед. 7344. Европ

5 Израиль. 7341. Ази

6 Нидерланд. 7319. Европ

7 Норвеги. 7302. Европ

8 Люксембург. 7122. Европ

9 Швейцарь. 7060. Европ

10 Австрали. 7057. Австрали

11 Шинэ Зеланд. 7029. Австрали

12 Коста Рика. 6955. Хойд Америк

13 Кувейт. 6951. Ази

14 Австри. 6905. Европ

15 Канад. 6900. Хойд Америк

16 Бельги. 6894. Европ

17 Ирланд. 6838. Европ

17 Литва. 6818. Европ

18 Чех. 6822. Европ

18 Их Британи. 6749. Европ

Хамгийн аз жаргалтай орнуудын нууц:

Нийгмийн хүчтэй дэмжлэг: Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудад эрүүл мэнд, боловсрол, ажилгүйдлийн тэтгэмж зэрэг нийгмийн дэмжлэгийн тогтолцоо хүчтэй байдаг. Энэхүү хамгаалалтын систем нь иргэддээ амьдралын сорилтыг итгэлтэйгээр даван туулах боломжийг олгодог.

Эрх чөлөө ба итгэлцэл: Эрх чөлөө, засгийн газар болон иргэддээ итгэх итгэл нь аюулгүй байдал, сайн сайхан байдлын мэдрэмжийг бий болгодог.

Ажил-амьдралын тэнцвэр: Дэлхийн хамгийн аз жаргалтай улс орнуудын ихэнх нь ажлын долоо хоногийг богиносгож, илүү урт цалинтай амралт, гэр бүлд ээлтэй бодлоготойгоор ажил амьдралын тэнцвэрт байдлыг эрхэмлэдэг.

Байгальтай холбогдох: Байгалийн үзэсгэлэнт газрууд болон байгальд үйл ажиллагаа явуулах боломж нь хүн амын нийт аз жаргалд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тэгш байдал: Орлогын зөрүү, тэгш бус байдлын түвшин бага, нийгмийн тэгш байдлын хүчтэй мэдрэмж нь аз жаргалд нөлөөлдөг.

Жагсаалтын хамгийн сүүлд орсон улсууд

Дэлхийн аз жаргалын тайланд Конго, Зимбабве, Сьерра-Леон, Лесото, Афганистан зэрэг улсууд хамгийн сүүлд ордог. Тэдний бага үнэлгээний шалтгаан нь дараах байдалтай холбоотой байдаг. Үргэлжилсэн мөргөлдөөн ба тогтворгүй байдал: Эдгээр улс орнууд сунжирсан мөргөлдөөн, иргэний дайн, улс төрийн тогтворгүй байдлаас болж зовж шаналж байгаа нь айдас, найдваргүй байдал, тодорхойгүй байдлын уур амьсгалыг бий болгож, хүн амын аз жаргалын түвшинг буурахад хүргэсээр байна. Улс төрийн тогтворгүй байдлын зэрэгцээ эдийн засгийн хүндрэлүүд нь эдийн засгийн боломж, ядуурал, нийгмийн үйлчилгээний хомсдолд хүргэж, улмаар аз жаргалын түвшинг бууруулдаг.Түүхэн геноцидын урт хугацааны үр дагавар нь тухайн үндэстний аз жаргалд урт хугацааны туршид нөлөөлж, нийгмийн эв нэгдэл, сайн сайхан байдалд нөлөөлдөг.Удаан үргэлжилсэн мөргөлдөөн, хүчирхийлэл нь, улс орнуудыг, иргэдээ аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг наад захын хэрэгцээг хангах боломжгүй болгодог нь аз жаргалгүй байдалд хүргэдэг. Эдийн засгийн хүндрэл, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн хязгаарлагдмал байдал нь хүн амын боломж, ерөнхий сайн сайхан байдлыг бууруулдаг байна. Эдгээр хүчин зүйлс, улс орнуудын аз жаргалын түвшин буурахад нөлөөлдөг ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.