November
11
2023
Anu.mn
Мэдээ
Аль улсын ард иргэд хамгийн их уудаг вэ?
Аль улсын ард иргэд хамгийн их уудаг вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Аль улсын ард иргэд хамгийн их уудаг вэ?
Photo: IStock

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) гишүүн 29 улсын дунд явуулсан судалгаагаар, "Насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь буюу19% нь, сард дор хаяж нэг удаа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг” гэсэн үр дүн гарсан бөгөөд Их Британи ихэнх улс орнуудыг ардаа орхин, дэлхийн гурав дахь том уух дуртай улсаар тодорсон бол, нэгдүгээр байрыг санаанд оромгүй Румын, харин Дани хоёрт орсон талаар Fox News бичжээ.

Турк, Италид хүн амынх нь 3-аас бага хувь согтууруулах ундаа хэрэглэдэг, харин Герман, Люксембург, Их Британи, Дани, Румынд хүн амынх нь 30 гаруй хувь хүртэл, хэт их хэрэглэдэг нь харагджээ.

Судлаачид, "хэтрүүлэн хэргэлэх, хэт их уух" гэдгийг нэг дор, дор хаяж зургаан шил, лааз шар айраг уух гэж тодорхойлсон бөгөөд 2011-2021 оны хооронд, хэтрүүлэн уух хэрэглээ нь дэлхийн 23 оронд буурч, Литва, Ирландад хамгийн их багассан, харин Латви, Мексик, Норвегид хамгийн их өссөн нь ажиглагдсан байна.

Судалгаанаас харахад, судалгаанд хамрагдсан улс орнуудын эрэгтэйчүүдийн 26 орчим хувь нь, сард дор хаяж нэг удаа их хэмжээний архи уудаг, харин эмэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт 12 хувьтай байна. Нэгдүгээрт орсон Румынд эрчүүдийн 55 орчим хувь нь, Дани улсад 50 гаруй хувь, Люксембургт 46 орчим хувь нь их уудаг нь харагджээ.

Жагсаалтаар, Ирланд наймдугаарт, Октоберфестийн өлгий Герман тавдугаарт, АНУ аравдугаарт, Польш улс бусад улсуудын дунджаас арай доогуур, Нидерланд дунджаас арай дээгүүр, Грек доороосоо гуравт жагсчээ. Орос улс ЭЗХАХБ-ын гишүүн биш учраас уг жагсаалтад ороогүй, учир нь 2014 онд Крымийг өөртөө нэгтгэснийх нь дараа тус улсыг оруулах хэлэлцээр зогссон юм.

Судалгаагаар, Британи, Дани эмэгтэйчүүд жагсаалтыг тэргүүлсэн байна. Гэхдээ ямартай ч, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү архи уудаг нь харагдсан. Норвеги, АНУ-д эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн архи, согтууруулах ундааны хэрэглээний түвшин хамгийн ойролцоо байгаа бол Испани, Грек, Итали, Турк зэрэг улсуудад эмэгтэйчүүдийн хэрэглээ хамгийн бага байна.

38 гишүүн улстай, Францад төвтэй, Засгийн газар хоорондын байгууллага болох OECD нь, гишүүн улсуудынхаа ард иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тойм гаргах ажлын хүрээнд уг судалгааг явуулсан бөгөөд согтууруулах ундааны хэрэглээ нь "дэлхий даяар, ялангуяа хөдөлмөрийн насны хүмүүсийн нас баралт, өвчлөлийн гол шалтгаануудын нэг", мөн зүрх судасны өвчин, цус харвалт үүсэх өндөр эрсдэлийг дагуулсан хэвээр байгааг тус байгууллагаас онцлон тэмдэглэжээ.

Судлаачид, хэрэглээг бууруулах боломжит арга хэмжээний хүрээнд, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхийг өдөөж буй согтууруулах ундааны хямд үнийг өөрчлөх, архины доод үнийг тогтоох аргыг ашиглах санал дэвшүүлсэн бөгөөд Ирланд, Шотланд болон зарим улсуудад жирэмсэн үед архи уухаас урьдчилан сэргийлэх зорилгоор, тамхин дээрх шошготой төстэй анхааруулах шошгыг ашиглаж байгааг мөн нэвтрүүлэхийг санал болгожээ.

Ирланд улс, согтууруулах ундааны савлагаа заавал анхааруулгын зурган шошготой байх шаардлагыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь тус улсын хэмжээнд архины хэрэглээг бууруулах гол хүчин зүйлүүдийн нэг болсон гэж судлаачид үзсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.