September
11
2023
Anu.mn
Мэдээ
Алдартай физикч эрдэмтэн, хиймэл оюун ухаанаас айх нь илүүц, харин ямар технологиос айх ё ...
Алдартай физикч эрдэмтэн, хиймэл оюун ухаанаас айх нь илүүц, харин ямар технологиос айх ёстойг тайлбарлажээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Алдартай физикч эрдэмтэн,  хиймэл оюун ухаанаас айх нь илүүц, харин ямар технологиос айх ёстойг тайлбарлажээ
Photo: IStock

Онолын физикч, футурист Мичио Каку, OpenAI-ийн ChatGPT гэх мэт чатботууд нь нийгэмд тустай, аливаа бүтээмжийг нэмэгдүүлнэ. Харин "алдартай дуу хураагч" хэмээх программын сөрөг үр дагаварт нь хэт анхаарч төвлөрснөөс хүмүүс айхад хүрсэн гэж үзэж буйгаа илэрхийлснийг CNN мэдээлэв.

Тэрээр,"Хиймэл оюун ухаан нь, хүмүүсийн ​​бүтээсэн сүлжээн дэх бүх зүйлсийг авч нэгтгэн, өөрөө бүтээсэн юм шиг гаргаж тавьдаг. Гэтэл хүмүүс өөрсдөө, "Бурхан минь, тэр яг хүн шиг байна гэцгээх юм. Чатботууд үнэнийг худал хуурмагаас ялгаж чаддаггүй, үүнийг хүн оруулж байж ялгаж салгана. Хүн төрөлхтөн компьютерийн хувьслын хоёр дахь шатанд байна. Эхнийх нь, саваа, чулуу, хөшүүрэг, араа, утсаар тооцоолдог аналог шат байв. Үүний дараа дэлхийн хоёрдугаар дайны үед бид цахилгаанаар ажилладаг транзистор руу шилжсэн. Энэ нь, микрочипийг хөгжүүлэх боломжийг олгож, өнөөгийн дижитал ландшафтыг бүрдүүлэхэд тусалсан. Гэхдээ энэхүү дижитал ландшафт нь, "асаах" ба "унтраах" гэсэн хоёр төлөв дээр суурилсан тэг ба нэгээс бүрдсэн хоёртын тэмдэглэгээг ашигладаг. Харин байгаль дэлхий тэг, нэгийг ашигладаггүй учраас болдог бол биднийг шоолох байсан. Учир нь, байгаль дэлхий электрон, электрон долгион, молекул үүсгэдэг долгион дээр ажилладаг. Тиймээс бид одоо гурав дахь шатандаа орж байна гэсэн байна.

Каку, дараагийн технологийн үе шат нь квант ертөнцөд байх болно гэж үзэж байна. Квантын тооцоолол нь, электрон гэх мэт бөөмсийн янз бүрийн төлөв байдлыг ашиглан компьютерийн тооцооллын хүчийг ихээхэн нэмэгдүүлэх шинэ технологи юм. Хоёр төлөвт компьютерийн чип ашиглахын оронд, квант компьютерууд чичиргээт долгионы янз бүрийн төлөвийг ашигладаг. Энэ нь тэднийг ердийн компьютерээс хамаагүй хурдан дүн шинжилгээ хийж, асуудлыг шийдвэрлэх чадвартай болгодог. IBM (IBM), Microsoft (MSFT), Google (GOOG) болон Amazon (AMZN) зэрэг хэд хэдэн технологийн аварга компаниуд, өөрсдийн квант компьютерийг хөгжүүлж байгаа бөгөөд хэд хэдэн компаниудад, үүлэн технологоор давжуулан өөрсдийнхөө технологийг ашиглах боломжийг олгосон. Эдгээр компьютерүүд нь, бизнесийн байгууллагуудын эрсдэлийн шинжилгээ, хангамжийн логистик болон сургалтын асуудлуудад тусалж чадна. Мөн,бизнесийн хэрэглээнээс гадна квантын тооцоолол нь, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж чадна. Хорт хавдар, Паркинсоны өвчин, Альцгеймерийн өвчин бол молекулын түвшний өвчин юм. Бид байгалийн хэл, молекул, квант электронуудын хэлийг сурах ёстой учраас эдгээр өвчнийг эмчлэх чадваргүй байгаа юм" гэж бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.