January
25
2025
Anu.mn
Мэдээ
American Airlines онгоцны багийнхан, унтаж буй зорчигчдоо мартдагийнхаа төлөө сануулга ава ...
American Airlines онгоцны багийнхан, унтаж буй зорчигчдоо мартдагийнхаа төлөө сануулга авав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
American Airlines онгоцны багийнхан, унтаж буй зорчигчдоо мартдагийнхаа төлөө сануулга авав
American Airlines © Allan Clegg | Dreamstime.com

Сүүлийн үед агаарын тээврийн зорчигчид, цонхон талын суудалд унтаж үлдэх эсвэл бие засах газар байх үедээонгоцонд үлдэж хаагдах тохиолдол ихэссэн бөгөөд энэ байдлууд нислэгийн аюулгүй байдлыг алдагдуулна гэж үзэж буй талаар Aviationa2z хэвлэлд бичжээ.

Унтаж буй зорчигчид онгоцонд үлдэж хаагдсан олон удаагийн тохиолдлын дараа American Airlines (AA) компани шүүмжлэлд өртөв. Мэргэжлийн Нислэгчдийн Нийгэмлэгээс (APFA) эдгээр тохиолдлууд нь, нислэгийн хяналт шалгалтын журам, Холбооны нисэхийн дүрэм (FARs)-ийг зөрчиж байна гэж мэдэгджээ.

APFA нь, American Airlines компанид энэ асуудлаар бичгээр сануулга өгч, ийм алдаанаас урьдчилан сэргийлэхийн тулд ахлах үйлчлэгч бүхээгт эцсийн үзлэг хийж, онгоцонд зорчигч үлдсэн эсэхийг шалгана гэсэн дүрмийг мөрдөх шаардлага тавьжээ. Мөн саяхны тохиолдлуудыг судалснаар, нийтлэг шалтгаан нь, багийн гишүүд онгоцыг сайтар шалгадаггүйтэй холбоотой болохыг тогтоосон байна.

Онгоцонд зорчигч үлдэх нь нэлээд ноцтой эрсдэл юм. Зорчигчид санамсаргүйгээр хориглосон бүсэд нэвтрэх эсвэл аюултай нөхцөл байдал үүсгэж болзошгүй байдаг байна.

2019 онд, Air Canada (AC) компанийн Торонтогийн нисэх буудлын зогсоолд байрлуулсан онгоцонд ганцаараа үлдсэн эмэгтэй, утасных нь цэнэг дууссан тул тусламж дуудахын тулд бүхээгээс гар чийдэн ашиглан дохио өгснөөр, нислэгүүдэд саад болж, дохио сарниулсан хэрэг гарч дуулиан болж байжээ.

Техас мужийн Форт Уорт хотод байрладаг American Airlines, аюулгүй байдлын протоколд тууштай байхаа илэрхийлж, нислэгийн дараах хяналт шалгалтыг зөвхөн нэг хүнээр хийлгэхгүй байх, мөн Холбооны нисэхийн дүрмийг (FARs) дагаж мөрдөхөө амлалаа.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.