АНУ болон дэлхийн зарим улсуудад сайхан сэтгэлийн өдрийг арваннэгдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг. Сайхан сэтгэл, ядаж эелдэг байдал нь америкчуудыг зарим орнуудын оршин суугчдаас ялгадаг гэж Yandex Zen бичжээ.
Америкчууд их эелдэг, найрсаг хүмүүс гэж яригддаг, мөн тэд "Cheeeeez” гэдэг үгийг хэлэх үеийнхтэй адил шүдээ харуулан инээмсэглэдэг учираас "Америк инээмсэглэл" гэсэн хэллэг хүртэл гарсан байдаг. Энэ нь бидний хувьд, "Ямар ч шалтгаангүйгээр инээх ..." гэсэн өөр нэг хэллэгийг сануулдаг ч, эдгээр илэрхийллүүд нь соёлын ялгааг илэрхийлж байдаг.
Гэхдээ, аливаа ард түмнийг бүхэлд нь ийм тийм гэж дүгнэх нь шударга бус бөгөөд танихгүй хүнд эелдэг байдлаар инээмсэглэж чаддаг хүмүүс бас бидний дунд байдаг. Гэхдээ бидний энэхүү ховор талдаа орох хандлага нь, уламжлал, бараг дүрэм болтлоо зан харьцаанд нь суусан америкчуудын соёлтой харьцуулахад, илүү онцгой тохиолдол болж хувирдаг.
Амьдралын утга учир гэж юу вэ? Сэтгэл санааны байдлаас хамааран энэ асуултын хариултууд өөр өөр байдаг ч бидний эргэн тойронд байгаа хүмүүс, бидний оршихуйгаас болж зовж шаналахгүй, доромжлолыг мэдрэхгүй байх, харин эсрэгээрээ бидэнтэй харьцсаны дараа амьдрахыг хүсч байгаа гэдэгт итгэлтэй байхын тулд энэхүү сайхан, сайн санаа, сайхан сэтгэлийн баяр тэмдэглэгддэг байна.