December
7
2024
Anu.mn
Мэдээ
Америк эмэгтэйчүүдийн өдөр тутмын хувцаслалтын 5 дүрэм
Америк эмэгтэйчүүдийн өдөр тутмын хувцаслалтын 5 дүрэм
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америк эмэгтэйчүүдийн өдөр тутмын хувцаслалтын 5 дүрэм
Photo: iStock2

Америк эмэгтэйчүүдээс сурах зүйл их бий. АНУ-ын эмэгтэйчүүд хэрхэн хувцасладаг, яагаад тэдний хэв маягийг хэвшүүлэх нь зүйтэй болох талаар L’Officiel бичжээ.

Америк бол олон үндэстэнээс бүрдсэн, олон соёлтой, онцгой шинж бүхий улс юм. Америкийн ард түмний хүнд хэцүү түүх, тэднийг бие биедээ хүлээцтэй хандахыг сургасан гэж үздэг.

Энгийн

Пүүз, юүдэнтэй цамц, подволк, товчтой даавуун цамц, леггинс, эдгээр хувцас нь америк эмэгтэй бүрийн шүүгээнд байна. АНУ-д олон нийтийн санаа бодлыг дагах заншил байхгүй. Тиймээс бүр одууд ч тэр, гудамжинд нүүрээ будалгүй, сэгсгэр үстэй, зүгээр л хамгийн эвтэйхэн хувцастайгаа явж байдаг.

Даавуу

Америкийн эмэгтэйчүүд биед таатай хөвөн даавуу, маалинга, сүлжмэл даавууг илүүд үздэг. Дашрамд хэлэхэд, тэд амьтны арьс, үслэг эдлэлээс татгалзаж, хиймэл үслэг эдлэлийг илүү хэргэлдэг. Сүлжмэл даавуун подволк дээр даавуун цамц өмсөж, жинсэн өмд эсвэл даавуун өмдтэй, сүрлэн цүнх бариад болох нь тэр .

Өсгий (эсвэл өсгий байхгүй)

Олон одод, өсгийтэй гутал өмсөж хэрхэн алхахаа мэддэггүй бөгөөд тэдний ихэнх нь мужуудаас ирсэн байдаг. Зарим газрууд болон ямар нэг арга хэмжээний хувцаслалтын дүрэмд заагаагүй бол америк эмэгтэй өндөр өсгийт бараг л өмсөхгүй. Явахад тав тухгүй байхыг тэвчихийн оронд, пүүз, шаахай эсвэл хувцаслалтандаа тохирсон ямар нэгэн углааш өмснө. Энэ нь тэднийг загварлаг, эвтэй харагдахад саад болдоггүй гэдгийг мэднэ.

Жинс

Америк охид, бүсгүйчүүд, ихэвчилэн Levi Strauss & Co жинсэн өмдөнд дуртай. Харин брэндийн тухайд, америк эмэгтэйчүүд Gap, Levi's, Calvin Klein-ийг илүүд үздэг.

Өвөрмөц туршилтууд

Америк эмэгтэйчүүд инээдтэй санагдахаас айдаггүй - энэ бол тэдний сэтгэл татам байдлын нууц юм. Тэд чиг хандлагыг хялбархан тогтоож, хөнгөн даашинзтайгаа ковбой гутал хослуулж, том цамц, эрэгтэй мөртэй хүрэм өмсөцгөөж өвөрмөц худцасладаг. АНУ-ын томоохон хотуудын гудамжинд ийм хувцаслалтыг харж болно. Тиймээс хувцаслалтдаа өвөрмөц туршилт хийхээс бүү ай, магадгүй та дараагийн чиг хандлагыг тогтоох ч юм бил үү!

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.