Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Америк мөрөөдөл одоо дөрвөн ам бүлтэй гэр бүлд жилд доор хаяж 150,000 гаруй ам.доллар байна. Энэ тоо амьдарч буй мужуудаас хамаарч өөр өөр байна гэж USAToday мэдээлэв.
Америк мөрөөдөл нь хүн бүрийн хувьд өөр өөр байдаг ч, ирээдүйн тухай төсөөллийг нь тусгаж байдаг. Энэ нь эхнээс нь өөрийгөө босгож, зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх, карьераа босгох, гэр бүл зохиох, ядаж нэг машинтай болох, дундаж үнэтэй байшинд амьдрах, эрүүл мэндийн даатгалд хамрагдах зэрэг боломжуудыг багтаана.
Одоогоос 10 жилийн өмнө Америк мөрөөдөл жилдээ 130,908 долларын үнэтэй байжээ. Гурван ерөнхийлөгч солигдож, цар тахалыг даван туулж, инфляци рекорд тогтоосон өнөө үед, америк мөрөөдөл хэр үнэтэй болсныг шинжээчид тогтоожээ.
Одоо энэ мөрөөдөл нь, 36% буюу 47,000 доллараар өссөн байна. Сайн мэдээнь, АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээлснээр өрхийн дундаж орлого мөн 46% -иар өссөн байна. Харин муу мэдээ нь, Хүн амын тооллогын товчооны тооцоолсноор 8 өрх тутмын 1 нь л, 10 жилийн өмнөх мөрөөдлөө төлөх хэмжээний орлого олсон байна. Энэ харьцаа төдийлөн өөрчлөгдөөгүй нь харагджээ.
Ерөнхийдөө АНУ-ын үнэ, 2014 оноос хойш 32 хувиар өссөн байна. Гэхдээ, бүх зүйл гуравны нэгээр үнээ нэмээгүй. Гэсэн ч, зарим тохиолдолд эдгээр тоо дөнгөж 10 жилийн настай гэж бодоход ялгаа нь гайхалтай байгаа юм.
Орон сууцны зардалд төсвийн ихээхэн хэсэг зарцуулагддаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд "Америк мөрөөдлийн" нэмэгдсэн зардлын дөрөвний нэгийг буюу 25,104 долларыг орон сууцны зардал эзэлж байна.Орон сууцны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн төдийгүй 30 жилийн хугацаатай ипотекийн зээлийн хүү 2.5 орчим хувиар өсчээ.
Эрүүл мэндийн зардал, хүнсний үнэ жилд 5500 ам.доллар байна. Эмнэлгийн зардал хамаагүй өндөр болсон нь гайхах зүйл биш юм. 10 жилийн хугацаанд дөрвөн ам бүлтэй гэр бүлийн эрүүл мэндийн зардал арван жилд 32 хувиар буюу 3123 доллараар өссөн байна.
2014 оноос хойш хүнсний үнэ бараг 36 хувиар өсчээ. Энэ өсөлтийн дийлэнх нь 2021-2023 оны хооронд гарсан байна. Гэр бүлийн амралт, гадуур хооллох нь илүү үнэтэй нэмэлт зардалд ордог. Хүнсний хэрэглээний үнийн индексээс харахад нийтийн хоолны газарын оройн хоол бараг 50% -иар өссөн байна. Амралтын зардал 10 жилийн өмнөхөөс 73 гаруй хувиар өндөр байна.
Америк мөрөөдлийн үнийг муж бүрээр харуулсан:
Америк мөрөөдлийн өртөг нь муж бүрт өөр өөр байна. Жишээлбэл, Нью-Йоркт шинжээчид үүнийг 194,067 доллараар үнэлэв. АНУ-ын Хавай дахь хамгийн үнэтэй мөрөөдөл нь 260,734 ам.доллар бөгөөд Калифорниа хоёрдугаарт (245,723 ам.доллар), гуравдугаарт Массачусетс (242,982 ам.доллар) оржээ.
Мужууд:
1. Хавай – 260,734 доллар
2. Калифорни – 245,723 доллар
3. Массачусетс – 242,982 доллар
4. Вашингтон – 209,416 доллар
5. Нью Жерси – 207,462 доллар
6. Нью Хэмпшир – 200,291 доллар
7. Колорадо – 199,235 доллар
8. Коннектикут – 197,635 доллар
9. Нью-Йорк – 194,067 доллар
10. Орегон – 190,481 доллар
11. Род-Айленд - 190,282 доллар
12. Аляска – 186,207 доллар
13. Мэрилэнд – 184,579 доллар
14. Вермонт – 184,223 доллар
15. Виржиниа – 174,580 доллар
16. Миннесота – 173,850 доллар
17. Юта – 173,440 доллар
18. Невада – 169,717 доллар
19. Аризона – 167,693 доллар
20. Монтана – 167,336 доллар
21. Мэн – 163,625 доллар
22. Висконсин – 161,510 доллар
23. Делавэр – 160,494 доллар
24. Флорида – 159,932 доллар
25 Иллинойс - 156,739 доллар
27. Небраска – 153,182 доллар
28. Вайоминг – 152,110 доллар
29. Пенсильвани – 151,512 доллар
30. Хойд Каролина – 149,883 доллар
31. Техас – 147,535 доллар
32. Индиана – 145,431 доллар
33. Жоржиа – 144,343 доллар
34. Мичиган – 141,808 доллар
35. Канзас – 140,893 доллар
36. Теннесси – 140,557 доллар
37. Хойд Дакота – 140,239 доллар
38. Нью Мексико – 140,113 доллар
39. Айова – 138,014 доллар
40. Охайо – 137,842 доллар
41. Өмнөд Дакота – 135,319 доллар
42. Миссури – 134,428 доллар
43. Өмнөд Каролина – $133,939
44. Оклахома – 124,555 доллар
45. Луизиана – 121,101 доллар
46. Баруун Виржиниа – 120,559 доллар
47. Алабама – 117,924 доллар
48. Кентакки – 116,815 доллар
49. Арканзас – 116,511 доллар
50. Миссисипи – 109,516 доллар