March
17
2024
Anu.mn
Мэдээ
Америкчууд биднээс юугаараа ялгаатай вэ?
Америкчууд биднээс юугаараа ялгаатай вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкчууд биднээс юугаараа ялгаатай вэ?
Photo: Depositphotos

Дэлхийн аль ч улсын ард иргэдийн амьдрал өөр хоорондоо ялгаатай байдаг. Үүнийг тодорхой хугацаа, маршрутаар аяладаг амрахаар эсвэл бизнес зорилготой аялаж буй хүмүүсээс илүү, цагаачид хамгийн ихээр анзаардаг бөгөөд хүмүүсийн хувийн ажиглалт, харьцуулалтын сэтгэгдэл дээр тулгуурласан энэ мэдээлэл шинээр ирсэн хүмүүст хэрэг болж магадгүй юм.

Нээлттэй байдал

"Нээлттэй байдал" гэдэг үгийн нэг утга болох, ямар ч хязгаарлалтгүй байх гэдэг утга энэ улсад хэрэгждэг. Америк бол үнэхээр нээлттэй орон. Энд бараг ямар ч хашаа байдаггүй, мөн цонхыг торлож хамгаална гэсэн ойлголт байхгүй (хэрэв байгаа бол, тэдгээр нь ихэвчлэн гоёл чимэглэлийн зориулалттай байдаг). Байшингууд нь маш том цонхтой, байнгын цэвэрхэн засч, арчилсан зүлэгтэй байна. Гэхдээ, алдартнуудын гэр орон эсвэл гэмт хэргийн түвшин өндөр газарт хашаа, тор зайлшгүй шаардлагатай учраас энэ дүрэм үйлчилэхгүй байх нь бий. Харин, хүмүүсийн харилцааны хувьд, "нээлттэй" гэж нэрлэх хэцүү. Америкчууд хэдийгээр маш найрсаг, зочломтгой хүмүүс боловч, хувийн орон зайдаа бусдыг оруулахыг хүсдэггүй. Үүний тулд, ядаж танил, найрсаг харилцаатай байх ёстой.

Амьдралын түвшин

Олонхи улс оронд машин, үнэт эдлэл, байшин гэх мэт үнэтэй зүйлсийг хүмүүсийн статусыг тодорхойлох тэмдэг болгон харж заншсан байдаг. Харин, Америкт энэ нь өөр. Тэд, үнэтэй "зүйлс"-д дуртай ч, чинээлэг хүмүүсийн ихэнхи нь, өөрсдийн баян байдлыг харуулахын тулд гаднах шинж чанарыг ашигладаггүй. Тухайлбал, маш чинээлэг хүмүүс нь, дунд давхаргынхны унадаг машин, хувцас хэрэглэл хэрэглэх нь элбэг. Харин статусаа илэрхийлэх гол шинж тэмдэг нь, бие бялдрын чийрэгжилтийн өндөр түвшний үзүүлэлт болон мэргэжлийн амжилт, оршин суугаа хороолол, газар нь байдаг. Үүнд байшингийн том жижиг нь чухал биш байна. Хүмүүс ядуу байх тусмаа илүүдэл жинтэй, шүд муутай байдаг гэж үзнэ.

Асуудлыг бие дааж шийдвэрлэх чадвар

Асуудлаа бусдын нуруун дээр үүрүүлэхгүй байх, Америкчуудын энэхүү өвөрмөц чадварт, дэлхий нийтээрээ суралцах хэрэгтэй.

Эцэг эхтэйгээ амьдарч байгаа өсвөр насны америк хүүд, өөрийн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг, амьдралаа өөрөө босгох ёстой хувь хүн гэсэн ойлголт суучихсан байдаг. Цаг нь болмогц эцэг эх нь, хүү эсвэл охиноо амьдралын "аялалд" гаргахад, зөвхөн өөртөө найдах хэрэгтэй гэдгээ бүрэн ойлгосон байдаг нь гайхалтай. Эцэг эх нь, сэтгэл санааны хувьд туслана, харин санхүүгийн хувьд туслах гэсэн ойлголт байхгүй.

Өөрөөс нь өөр хэн ч, асуудлыг нь шийдэхгүй гэдгийг америкчууд тодорхой ойлгодог. Тийм ч учраас АНУ-д бараг бүх соёлын байгууллагууд төрийн бус байдаг. Музей, театр, хөшөө дурсгал болон бусад соёлын дурсгалт газруудыг зөвхөн хувийн сангаас санхүүжүүлдэг бөгөөд эдгээр ажлыг үнэ цэнг нь ойлгодог жирийн иргэд дэмжиж байдаг байна. Үүнд, сая саяар хандив өгөх шаардлагагүй, хандивын хэмжээ нь 50 доллараас эхэлдэг. Америкчуудын соёл нь, хөгжил дэвшилд чиглэдэг.

Аливааг мэргэжлийн хүмүүст хандаж, шийдвэрлүүлэх зуршил

Бид бүх зүйлийг өөрсдөө хийж дассан байдаг. Харин Америкчууд бараг бүх тохиолдолд мэргэжилтэнүүдэд ханддаг. Машин эвдрэх, хөршүүдтэйгээ зөрчилдөх, сан, цахилгааны асуудал гэх мэт бүхий л зүйлд тэд, Үйлчилгээний газар болон цагдаа, менежер, засварчин зэрэг мэргэжилийнхэнд хандаж, мэргэжлийн туслалцаа авдаг.

Тамхигүй орчин!

Тамхи татдаггүй хүмүүсийн ​​хувьд Америк маш таатай газар. Бусад улс, орнуудтай харьцуулахад, хамаагүй бага тамхичидтай. Олонхи америкчууд тамхинд ихээхэн сөрөг ханддаг бөгөөд ажилд ороход тамхи татдаг эсэхийг заавал асуудаг. Мөн, тамхичдын эрүүл мэндийн даатгал илүү өндөр, тамхины борлуулалтын татвар маш өндөр учраас тамхи үнэтэй байдаг. Эрх баригчид, америкчуудыг энэхүү муу зуршлаас салгахын тулд ийм маягаар чадах бүхнээ хийдэг байна.

Хөдөлгөөнт байдал

Америкчууд нэг газраас, нөгөө рүү шилжих гайхалтай чадвартай! Гурван жил тутамд орон гэр, байршлаа солих нь тэдний хувьд амархан! Өмнөхөөсөө илүү сонирхолтой ажил олдвол өөр муж руу асуудалгүй нүүнэ. Уур амьсгал, цаг агаар нь таатай бус байвал юмаа баглаад явцгаачихдаг. Гайхах зүйл үгүй юм даа! Нэгэн цагт Америкчуудын өвөг дээдэс хоёр чемодан бариад, алс холоос үл таних улс руу хөвж ирэн суурьшсан, өөрчилөлтөөс айдаггүй зоригтой хүмүүс юм.

Нарийн, төвлөрсөн мэдлэг

Хүмүүсийн ихэнхи нь, ямар ч сэдвээр ярилцаж чаддаг мэдлэгтэй байдаг ч, ихэнхдээ сэдвийнхээ талаар өнгөц мэдлэгтэй байдаг. Харин Америкчуудын хувьд, тэдний мэдлэгийн хүчтэй давуу тал нь явцуу, нарийн төвлөрөл юм. Хэрэв америк хүн ямар нэгэн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн бол түүний мэдлэг нь, гүн гүнзгий бөгөөд үүнийгээ практик туршлагаар баталсан байдаг. Тиймээс, америкчууд ямар нэгэн асуудал гарвал, шийдүүлэхээр 100% ажлаа мэддэг, мэргэжилтэнд хандаж байдаг нь үүгээр тайлбарлагддаг. 

Системчилэгдсэн байдал

Америкчуудын бас нэг өвөрмөц онцлог бол тэдний системтэй арга барил буюу хоорондын хэрүүл маргаангүй, бие биенээ сонирхохгүй, хамтран ажиллах, зөвхөн ажиллахад төвлөрсөн баг болон нэгдэх чадвар юм. Америкчууд хэд хэдэн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг болж хамгийн өндөр үр дүнд хүрч чаддаг. Америкийн бүх зүйл системчилэгдсэн учраас үр дүнтэй, сайтар тооцоологдож, бодогдсон байдаг.

Америкчуудад дутагддаг, гадныхнаас сурууштай зүйлс:

Өгөөмөр байдал

Өгөөмөр, зочломтгой байдал. Үүнд чухал ач холбогдол өгдөггүй америкчууд, ихэвчлэн анзаардаггүй.

Авхаалж

Америкчуудаас ялгаатай нь бидний "сэтгэлгээ галзуу". Бид аливаа зүйлийг зориулалтаас нь өөрөөр ашиглахдаа гаргууд. Бид үл нийцэх зүйлсийг нэгтгэж, гайхалтай үр дүнд хүрдэг.

Гоо зүйн мэдрэмж

Бид бол жинхэнэ гоо зүйн мэдрэмжтэй хүмүүс. Харин Америкчууд ихэнх тохиолдолд гоо зүйд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Жишээлбэл, дэлгүүрт унтлагын хувцастай, самнаагүй сэгсгэр үстэй явах нь гайхмаар зүйл биш.

Энэ мэтчилэн олон ялгаа байдаг ч, бид мөр зэрэгцэн амьдарч, бие биенээсээ суралцаж, найз нөхөд, танилууд, хөршүүдийнхээ заншил, соёлын онцлогийг шингээн амьдарч буй нь гайхалтай билээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.