June
23
2024
Anu.mn
Мэдээ
Америкчууд "эрүүл" гэж сурталчилсан уснаас болж, элэгний үрэвсэл, элэгний хатуурал өвчнөөр ...
Америкчууд "эрүүл" гэж сурталчилсан уснаас болж, элэгний үрэвсэл, элэгний хатуурал өвчнөөр өвчилж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкчууд "эрүүл" гэж сурталчилсан уснаас болж, элэгний үрэвсэл, элэгний хатуурал өвчнөөр өвчилж байна
Photo: Depositphotos

Химийн хортой нэмэлт агуулсан нь саяхан илэрсэн савласан ус үйлдвэрлэгчийг шүүхэд өгсөн найман хүн, Лас Вегасын (Невада) шүүхийн шийдвэрээр гурван тэрбум доллар нөхөн олговорт авах болсон тухай Newsweek мэдээллээ.

Таван хүүхэд, гурван том хүн “Real Water” компанийг шүүхэд өгсөн байна. Тэд тус компанийн шүлтлэг ус нь, дулааны эрчим хүчний тоног төхөөрөмж, газрын тосны тээвэрлэгч машинуудыг зэврэлтээс хамгаалах зорилгоор усанд нэмдэг туйлын хортой нэгдэл болох гидразин агуулдагаас болж бүх нэхэмжлэгчийн элэг гэмтсэн. Нөлөөлөлд өртсөн хүүхдүүд 7 сараас 5 хүртэлх насных гэсэн нэхэмжлэл гаргажээ. Өмгөөлөгч Уилл Кемпийн хэлснээр, “Тэднийг 2020 оны намар Солт Лэйк Сити (Юта) дахь хүүхдийн эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр төлөвлөж байсан ч хагалгаа огт хийгдээгүй. Энэ асуудал савласан усны үйлдвэрлэлийнхнийг бүх бүтээгдэхүүнээ шалгахад хүргэх ёстой. Уг хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа таван хүүхдийн элэг маш их гэмтсэн байгаа. Хоёр нас ч хүрээгүй байсан нялх хүүхэд элэгний хатууралтай гэж оношлогдсон гэж бичжээ 

Америкийн элэгний сангийн мэдээлснээр, элэгний хатуурал нь элэгийг маш ихээр сорвижуулж гэмтээдэг. "Элэгний хатуурал"-ыг ихэвчлэн архитай холбоотой гэж үздэг ч, энэ өвчин мөн янз бүрийн шалтгааны улмаас үүсэж болно гэсэн байна.

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), Хууль зүйн яам (DOJ) зэрэг орон нутгийн болон холбооны эрх баригчид олон удаа шүүхэд хандсаны дараа 2021 онд Real Water компани үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм. 2021 оны 3-р сард FDA болон Өмнөд Невада мужийн Эрүүл мэндийн газраас, Real Water болон түүний бүтээгдэхүүнүүдтэй шууд холбоотой муж даяар, вируст бус гепатитын тохиолдлын олон тооны гомдлууд ирсэнийг шалгаж байгаагаа зарласан бөгөөд тус компани бүтээгдэхүүнүүдээ эргүүлэн татахаа сайн дураараа зарлаж, дэлгүүрийн лангуунуудаас бүтээгдэхүүнээ татжээ.

Хэдийгээр савлагаатай усны уг компани бүтээгдэхүүнээ цоргоны уснаас илүү, эрүүл хувилбар гэж сурталчилж байсан ч, лонхонд үнэндээ химийн бодисоор цэвэрлэсэн цоргоны ус байсан нь тогтоогджээ. Мөн үйлдвэрлэл, аюулгүй ажиллагааны стандартыг зөрчсөн нь илэрсэн байна. Үүний дараахан Real Water компани хаагдаж, дампуурлаа зарлажээ.

Өмгөөлөгч Кемп, Real Water компани шүлтлэг ус үйлдвэрлэхдээ, пуужингийн түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмж ашиглан 12 цагийн хоёр циклийн турш электродоор боловсруулах хачирхалтай арга ашиглаж байсан. Яагаад тус компани эцсийн бүтээгдэхүүнээ туршиж үзээгүйг гайхаж байна гэж ярьсан байна.

Энэ шүүх хурал зургадугаар сарын 14-нд, Real Water компанид хэдэн сарын турш хүлээгдэж буй нөхөн төлбөрүүдээ төлөхийг тушаасан бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард тангарагтны шүүхээс 228 сая гаруй долларын хохирол барагдуулах, энэ оны хоёрдугаар сард таван нэхэмжлэгчийн нөхөн төлбөрт ойролцоогоор 130 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.