January
16
2025
Anu.mn
Мэдээ
Америкчууд ямар мэргэжлүүдэд хамгийн их итгэдэг, харин ямарт нь итгэдэггүй вэ?
Америкчууд ямар мэргэжлүүдэд хамгийн их итгэдэг, харин ямарт нь итгэдэггүй вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкчууд ямар мэргэжлүүдэд хамгийн их итгэдэг, харин ямарт нь итгэдэггүй вэ?
Photo: Photo by Tim van der Kuip on Unsplash

2024 оны арванхоёрдугаар сарын 2-ноос, арванхоёрдугаар сарын 18-ны хооронд, АНУ-ын насанд хүрсэн 1003 хүний ​​дунд явуулсан Gallup-ын судалгаагаар, америкчуудын итгэдэг мэргэжлүүдийг тогтоосон бөгөөд сувилагч, бага ангийн багш, офицер, эм зүйч, эмч нар хамгийн өндөр үнэлгээ авч, харин хамгийн авлигач, шударга бус хүмүүсээр сэтгүүлчид, Конгрессын гишүүд, улс төрийн лоббичид тодорлоо гэж Axios бичжээ.

АНУ-ын 50 муж болон Вашингтон ДС-д амьдардаг санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон хүмүүстэй утсаар ярилцлага хийхэд, 95% итгэлийн түвшинд алдааны зөрүү ±4 хувийн пункт байсан бөгөөд америкчууд эрүүл мэндийн ажилтан, ахлах сургуулийн багш, офицеруудыг хамгийн ёс зүйтэй мэргэжил гэж үргэлж үздэг, гэвч тэдний рейтинг мэдэгдэхүйц буурсан нь харагдсан байна.

Мэргэжлийн ёс зүй, шударга байдлын үнэлгээ:

Эерэг хүлээн авалттай мэргэжлүүдэд, сувилагч 76%, бага ангийн багш нар 61%, офицерууд 59%, эм зүйч 57%, эмч 53%-аар багтав.

Харин, сэтгүүлч,сурвалжлагчид 55%, Конгрессын гишүүд 68%, лоббичид 68%-тай сөрөг сэтгэгдэл авчээ.

Төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийн ёс зүйн талаарх америкчуудын санал бодол урьд өмнө байгаагүй хамгийн доод түвшинд хүрсэн нь, АНУ-ын байгууллагуудад итгэх итгэл ерөнхийдөө буурч байгааг харуулсан байна.

11 гол мэргэжлээс шударга, ёс суртахууны дундаж үнэлгээ 2005 онд 40% байсан бол, 30% буурчээ. Телевизийн сурвалжлагч, сэтгүүлч, Конгрессын гишүүд, улс төрийн лоббичид гэсэн гурван мэргэжил "ихэвчлэн сөрөг" үнэлгээ авсан. Тэдний араас сурталчилгааны мэргэжилтнүүд, автомашины худалдаачид, бизнесийн менежерүүд, төрийн албан хаагчид орсон байна.

Цэцэрлэгийн багш нар, оршуулгын товчоо, цагдаа, авто засварчид "бүрэн эерэг" үнэлгээ авсан."Эерэг" үнэлгээтэй таван мэргэжлээс гурав нь анагаах ухааны салбар байсан. Гэвч, асрамжийн газрын менежерүүд сөрөг үнэлгээ авчээ.

Эмч, эм зүйчдэд итгэх итгэл тахлын өмнөхөөс буурсан байна.

Бага сургуулийн багш нар “нааштай үнэлгээ” авсан ч, америкчууд дунд боловсролын тогтолцоонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Шүүгчид болон шашны зүтгэлтнүүдэд итгэх итгэл урт хугацаанд хамгийн ихээр унасан ч, үнэлгээ эерэг талдаа хэвээр байна.

Мөн, шударга ёс, ёс зүйн үнэлгээгээр шүүгчдэд итгэх итгэл доод хэмжээнд буюу 28%-д хүрсэн нь 2000-аад оны эхэн үеийн үзүүлэлтээс 21 пунктээр доогуур үзүүлэлт юм.

Үүний зэрэгцээ, сүүлийн арван жилийн хугацаанд бүх насны бүлгүүдийн шашны байгууллагуудад итгэх итгэл буурсан байна.

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл өнгөрсөн онд түүхэнд байгаагүй доод түвшинд хүрсэн бөгөөд 1-р сарын 13-нд нийтлэгдсэн тайлан, сэтгүүлчдийн үнэлгээ доод түвшинд байгааг баталжээ. Судалгаанд оролцогчдын 55 хувь нь телевизийн сурвалжлагч, сэтгүүлчдийг шударга ёс, ёс суртахууны "ихээхэн сөрөг" стандарттай гэж үнэлсэн нь 2000-аад оны эхэн үеийнхээс 9 хувиар буурсан байна.

Сувилагч нар 1999 онд судалгаанд хамрагдсанаас хойш, нэг жилийн нэг удаагийн тохиолдлоос бусад тохиолдолд жил бүр хамгийн өндөр үнэлгээ авч ирсэн байна. “2001 он онцгой тохиолдол байсан бөгөөд тухайн жилийн судалгаагаар, гал сөнөөгчид 90%-ийн итгэлийг хүлээн авч байсан юм. Энэ нь есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төвд болсон халдлагын үеийн баатарлаг үйлдэлтэй холбоотой” гэж тайланд дурджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.