November
19
2024
Anu.mn
Мэдээ
Америкчуудын нас баралтын хамгийн түгээмэл арван шалтгаан ба эдгээр өвчнөөс хэрхэн сэргийл ...
Америкчуудын нас баралтын хамгийн түгээмэл арван шалтгаан ба эдгээр өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкчуудын нас баралтын хамгийн түгээмэл арван шалтгаан ба эдгээр өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Photo: Shutterstock

Хүн бүр, эрт орой хэзээ нэгэн цагт үхэлтэй учирна гэдгээ мэддэг. Гэхдээ, аль болох урт наслахыг хүсдэг билээ. Lifehacker, хүмүүсийн нас баралтын хамгийн түгээмэл 10 шалтгаан болон эдгээр өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нийтэлжээ.

Бөөрний өвчин

Бөөрний үрэвсэл, нефротик хам шинж, нефроз зэрэг нь бөөрний өвчний ангилал бөгөөд 2021 онд АНУ-д 52,547 хүн нас барсан байна. Энэ өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд, эрүүл хооллож, тогтмол дасгал хийж, сайн унтаж, тамхи татахаа болих хэрэгтэй.

Ханиад, уушгины хатгалгаа

2021 онд ханиадаар 53,544 америкчууд нас барсан бөгөөд энэ өвчнөөр нас барсан хүмүүсийн дийлэнх нь 65-аас дээш насныхан байжээ. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд, жил бүр ханиадны эсрэг тариа хийлгэж, амьсгалын замын цочмог вируст өвчнөөр өвчлөх магадлалаа 40%-иар бууруулж болно. Үүнээс гадна амны хаалт зүүж, гараа угааж, ариун цэвэр сахих хэрэгтэй.

Чихрийн шижин

Өнгөрсөн онд АНУ-д 100 мянга гаруй хүн чихрийн шижин өвчнөөр нас баржээ. Чихрийн шижин өвчний үндсэн хоёр төрөл байдаг: 1-р хэлбэр нь удамшлын эмгэг, 2-р хэлбэр нь хооллолттой холбоотой байдаг. 1-р хэлбэр нь илүү ноцтой, их түгээмэл биш, харамсалтай нь урьдчилан сэргийлэх боломжгүй юм. Гэсэн хэдий ч, инсулин тарилга хэрэглэж, цусан дахь сахарын хэмжээгээ сайтар хянаж, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнөөр зохицуулж болдог. Харин 2-р хэлбэрийн тохиолдлын 90% нь, амьдралын хэв маягаа өөрчлөх замаар бүрэн зайлсхийх боломжтой байдаг. Энэ нь эрүүл хооллож, тогтмол дасгал хийж, тамхи, согтууруулах ундаа хэрэглэхээ болих хэрэгтэй гэсэн үг юм.

Альцгеймерийн өвчин

Альцгеймерийн өвчин нь, ой санамж болон бусад сэтгэцийн үйл ажиллагааг сүйтгэдэг өвчин бөгөөд 2021 онд 134,242 хүний ​​аминд хүрсний, ихэнх нь өндөр настай хүмүүс юм. Аажмаар тархинд нөлөөлдөг энэ өвчин, удамшлын хүчин зүйл, амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны нөхцөл байдлаас үүсдэг гэдэг ч, энэ өвчин яг юунаас болж үүсдэг нь тодорхойгүй байгаа юм. Хүн, гентэй холбоотой зүйлд юу ч хийж чадахгүй, харин зөв хооллож, тогтмол дасгал хийж, хангалттай унтаж, муу зуршлаасаа татгалзаж чадна. Судалгаагаар, толгойгоо гэмтээхгүй байх, байнга шинэ зүйлд суралцах, нийгмийн харилцаа холбоогоо идэвхитэй хадгалах болон оюун ухаан, нийгмийн үйл ажиллагаанд насан туршдаа оролцох үйлдэл нь, Альцгеймерийн өвчний эрсдлийг бууруулахтай уялдаатай болохыг тогтоожээ.

Амьсгалын доод замын архаг өвчин

CLRD бол, уушгины архаг өвчин, архаг бронхит, эмфизем, астма зэрэг амьсгалын замын бөглөрөлөөс үүдэлтэй амьсгал давчдах бүх өвчний ерөнхий нэр юм. 2021 онд 152,657 америк хүн CLRD-ийн улмаас нас баржээ. CLRD-ээс урьдчилан сэргийлэх, тэмцэх гол арга бол тамхи татахгүй байх, дам тамхидалтаас зайлсхийх, түүнчлэн химийн бодист агаараар амьсгалахаас сэргийлэх, агаарын бохирдол багатай газар амьдрах, ханиад томуу зэрэг уушгины халдварт өвчнөөр өвчлөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн аль болох их дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Америкийн Уушигны Нийгэмлэг, уушгины өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замд "эрүүл хооллолт"-ыг оруулдаггүй.

Тархины цус харвалт

Тархинд цусны урсгал хаагдах эсвэл тархины судас хагарах үед цус харвалт үүсдэг. Энэ нь аажим явагддаг, үхэлд хүргэдэг өвчин юм. 2021 онд 160,264 америк хүн харвалтын улмаас нас баржээ. Энэ өвчинийг зарим талаараа цус харвалт үүсгэдэг удамшлын эмгэгээс үүдэлтэй гэж үздэг. Эрсдлээ бууруулахын тулд цусны даралтаа хянаж, жингээ хэвийн хэмжээнд байлгаарай. Эрүүл хооллож, тогтмол дасгал хийж, хангалттай унтаж, тамхи, согтууруулах ундаа хэрэглэхээ болих хэрэгтэй.

Осол

2021 онд АНУ-д санамсаргүй гэмтлийн улмаас нас барсан 200,955 хүний ​​дийлэнх хувийг автомашины осол эзэлж байна.

КОВИД 19

Коронавирусын халдвараар 2021 онд 350,831 хүн нас баржээ. Аз болоход, COVID-19-ийн улмаас нас барах магадлалаа бууруулах нь гайхалтай хялбар арга нь, вакцинжуулалт юм.

Хорт хавдар

Бие махбодид хэвийн бус эсүүд хяналтгүй ургадаг 100 гаруй хорт хавдрын бүлэг 2021 онд 600,000 гаруй америкчуудын аминд хүрсэн. Улаан мах, тамхи, виски зэрэг олон хүчин зүйл нь хорт хавдар үүсгэдэг эсвэл нөлөөлдөг. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол, тамхи татахаа болих, зөв ​​хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хангалттай унтаж амрах, архи уухгүй байх явдал юм. Нэмж дурдахад, нарны шууд гэрлээсзайлсхийж, хорт хавдрыг илрүүлэх шинжилгээнд байнга хамрагдах, ялангуяа гэр бүлийн хэн нэгэн өвдөж байсанөвчний түүхтэй бол.

Зүрхний өвчин

2021 онд 696,962 америкчууд зүрхний өвчнөөр нас барсан. "Зүрхний өвчин" гэсэн нэр томъёо нь янз бүрийн төрлийн зүрхний өвчнийг хамардаг боловч АНУ-д хамгийн түгээмэл нь зүрхний титэм судасны өвчин (CHD) бөгөөд зүрхний цусан хангамж багассанаар зүрхний шигдээс үүсгэдэг өвчин юм. Тодорхойлох хүчин зүйлүүдийн дунд генетикийн бүрэлдэхүүн хэсэг байдаг ч, зүрхний өвчин нь амьдралын хэв маягаас ихээхэн хамаардаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд, эрүүл хооллож, тогтмол дасгал хийж, хангалттай унтаж, муу зуршлаасаа татгалзах хэрэгтэй.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.