АНУ-ын эрэг орчмын хар салхи, уур амьсгалын өөрчлөлтөөс болж "илүү их сүйрэл" дагуулсан байдалд хүргэнэ гэсэн судалгааны дүгнэлт гарсаныг NewsWeek мэдээлэв.
Вашингтон дахь Эрчим хүчний департаментын Номхон далайн баруун хойд үндэсний лабораторийн эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар, 1979 оноос хойш дэлхий даяар хар салхи маш хурдацтай, хүчтэй болж байгааг тогтоожээ.
Эдгээр дүгнэлтүүд, 1979-2000 оны хооронд хийгдсэн дэлхийн хар салхины мэдээллийн судалгааны харьцуулалт дээр гарчээ. 2000-2020 оны хооронд хар салхи, зургаан цаг тутамд дунджаар 0.37 зангилаагаар эрчимжиж, улмаар зургаан цаг тутамд 1.15 зангилаагаар эрчимжсэн болохыг тогтоожээ.
Судлаач Руби Леунг, "Энэ судалгааны дүнгэлтэд, далайн эрэг дагуу амьдардаг хүмүүс, түүнчлэн үйл ажиллагааны урьдчилсан мэдээлэгч, шийдвэр гаргагчид ихээхэн анхаарах ёстой. Ажиглалтаар тогтоогдсон хар салхины хүчирхэгжих хандлага нь, хар салхи улам их хор хөнөөлтэй болно гэдгийг харуулж байна. Уур амьсгал өөрчлөгдөхийн хэрээр хар салхины эрсдэл нэмэгдэнэ гэдгийг ойлгох нь чухал юм." гэсэн байна.
Судлаачид, одоогийн дулаарлын нөхцөл байдал үргэлжилсээр байвал хар салхины хөнөөл, эрсдэлийн хувь хэмжээ нэмэгдэнэ, хар салхинд хамгийн тохиромжтой цаг агаарын нөхцөл үүснэ гэж үзэж байна.
Хар салхи нь, далайн өндөр температур зэрэг байгаль орчны хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй. Халуун орны дулаан, салхины хослол нь хүчтэй шуурга үүсгэдэг. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн температурыг нэмэгдүүлж байгаа бөгөөд энэхүү ихэссэн дулааны ихэнх хэсгийг далай шингээнэ. Энэ нь, хар салхины хамгийн тохиромжтой нөхцөл байдалд хүргэж, давтамж нь улам бүр нэмэгднэ. Өмнөх судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтөөс болж цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нэмэгдэж байгаа гэсэн дүгнэлт гарч байсан. Гэхдээ энэ судалгаа, далайн эргийн хар салхи дэлхийн хэмжээнд хэрхэн хүчтэй болж байгааг харуулсан анхны ажил гэдгийг судлаачид тэмдэглэжээ.
Судлаачид, 1979-2000 оны хооронд хар салхи бага хүчээр эхэлж, нэг өдрийн дотор 1.5 зангилаанд хүрч нэмэгддэг болохыг тогтоож байсан. Харин 2000 оноос хойш, урьдын адил бага эрчимтэйгээр эхэлж байгаа ч, нэг өдрийн дотор 4.5 зангилаа хүрч нэмэгддэг болсон нь тогтоогджээ. Энэхүү шинэ судалгаа нь, зогсохгүй үргэлжилж байгаа дэлхийн дулаарал, дэлхийн далайн эрэг хавийн газруудад урьд өмнө тохиолдож байгаагүй хүчтэй хар салхи үүсгэж магадгүй байгааг харуулсан байна.
Судалгааны ахлагч, цаг уурын судлаач Картик Балагуру, "Энэ үзэгдэл далайн дунд биш, харин далайн эрэг дээр болохоор байна" гэж ярьжээ.
2024 онд тохиож болзошгүй эрсдэл
Хар салхи нь, хүн ам суурьшсан газруудад маш их хор хөнөөл учруулдаг. Энэхүү гамшигт үзэгдэл илүү хүчтэй болж, улам идэвхижиж байгаа нь маш ноцтой асуудал юм. Хар салхи нь барилга байгууламжийг сүйтгэж, хүчтэй үер болж, хүмүүсийг амь насаа алдахад хүргэдэг. Хамгийн аймшигтай нь, шинжээчид 2024 онд хар салхины хувьд маш идэвхтэй жил болно гэж таамаглаж байгаа явдал юм. Дөрөвдүгээр сард Хойд Каролина мужийн их сургуулийн судлаачид, энэ жилийн хар салхины улирал Атлантын далайд 15-20 удаа, хүчтэй шуурга авчирна гэж таамаглаад байна.