October
10
2023
Anu.mn
Мэдээ
Америкийг нээсэн Колумб юунд буруутгагдаж ​​хүндэтгэлийн баяр нь, уугуул иргэдийн өдөр бол ...
Америкийг нээсэн Колумб юунд буруутгагдаж ​​хүндэтгэлийн баяр нь, уугуул иргэдийн өдөр болон өөрчлөгдөж байна вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкийг нээсэн Колумб юунд буруутгагдаж ​​хүндэтгэлийн баяр нь, уугуул иргэдийн өдөр болон өөрчлөгдөж байна вэ?
Photo: IStock

Аравдугаар сарын 9-нд АНУ-д Колумбын өдрийг тэмдэглэдэг. Харин одоо олон муж, хотууд уугуул иргэдийн баярын өдөр болгон тэмдэглэж байна гэж USAToday мэдээлэв.

“Уугуул иргэдийн баяраар бид уугуул америкчуудын дэлхий дахинд оруулсан тусгаар тогтнол, тэсвэр хатуужил, асар их хувь нэмрийг хүндэтгэн тэмдэглэдэг. Мөн бид овог аймгуудын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, улс хоорондын харилцаагаа бэхжүүлнэ” гэж Ерөнхийлөгч Жо Байден, 2022 оны Уугуул иргэдийн өдрийг тэмдэглэх тухай тунхагтаа дурджээ.

Гэхдээ, Колумбын өдөр холбооны баяр хэвээр байгаа юм. Pew-ийн судалгаа, 16 мужид уг баярыг зөвхөн Колумбын өдөр болгон тэмдэглэсээр байгааг харуулсан байна.

Баруун-Умардын их сургуулийн профессор Рейналдо Моралес энэ талаар, “Кристофер Колумбыг бид үргэлжлүүлэн хүндэтгэсээр байгаа нь, түүний үйлдсэн харгис хэрцгий баримттай түүхийг бид үл тоомсорлож байна гэсэн үг юм. Уугуул иргэд Колумбыг Гитлертэй харьцуулдаг гэдгийг бид мэднэ.” гэж үзэл бодлоо илэрхийлжээ. Моралес нь, Перугийн Кечуа үндэстний удмын хүн бөгөөд тэрээр, Америкийн индианчууд болон бусад уугуул иргэдийн асуудал, мөн дэлхийн өнцөг булан бүрт байгаа уугуул иргэдийн өмнө тулгарч буй байгаль орчны асуудлыг судалдаг мэргэжилтэн юм.

Харгис түүх

Колумбын 1492 оны аяллыг Америкийн сургуулиудад заадаг. Гэхдээ Колумбын Америкт ирэхдээ үйлдсэн аллагын талаар огт дурддаггүй . Моралес, Колумб болон түүний хүмүүсийн хэрцгийлэл "Америк тивд европчуудаас өмнө байгаагүй их хэмжээний геноцидын хэмжээнд хүрсэн" гэж мэдэгдсэн байдаг. Түүнчилэн Philadelphia Magazine сэтгүүл, Колумбын үйлдсэн харгислалын талаар дараах жишээнүүдийг нийтэлжээ.

  • Колумб, Гаити болон Доминиканы Бүгд Найрамдах Улсын уугуул иргэдийг гурван сар тутамд алт тушаагаагүй гэдэг шалтгаанаар, 10,000 орчим хүний гарыг нь огтолж шийтгэж байжээ.
  • Тэрээр, жижиг гэмт хэргүүд үйлдсэнийх нь төлөө хүмүүсийн хамар, чихийг нь тасдах зэргээр шийтгэдэг байв.
  • Колумб болон түүний багийнхан зугаацахын тулд уугуул иргэдийг агнаж, анчин нохдоор бариулдаг байжээ.
  • Колумб, зугтахыг оролдсон нутгийн хүүхдүүдийн хөлийг огтолдог байв.
  • Тэрээр, ес, арван настай охидыг бэлгийн мөлжлөгийн зорилгоор зарахад тусалдаг байсан.

Моралес, "Бидэнд ийм гэмт хэрэгтний өв залгамжлал, дүрийг алдаршуулах шалтгаан байхгүй. Уугуул америкчуудын эсрэг хийгдсэн харгис хэрцгий түүхэн баримтыг мэдсээр байж Колумбын өдрийг тэмдэглэж байгаа нь, амь насаа алдсан хүмүүсийн ​​амь нас хамаагүй гэж нотолж байна гэсэн үг. Чухамдаа Колумбын харгис үйлдлийн цуурай өнөөдөр ч үргэлжилсээр байна. Бид эдгээр үйлдлүүдийг орчин үеийн хууль тогтоомжийн үүднээс харж, тив даяарх тэгш бус байдлын гүн үндсийг ойлгох талаар тунгаан бодох хэрэгтэй. Арьс өнгө, эдийн засгийн давуу эрх гэх мэт ойлголтыг нэвт шингээсэн тэр үеийн харгис түүхэн үйлдэл нь, одоо цагт цагаан арьстны давамгайлал эсвэл арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл, түүнчлэн угсаатны төвт үзлийн янз бүрийн хэлбэрийг бий болгож байгааг бид харж байна. Энэ нь бусад арьстнуудаас дундаж наслалт багатай уугуул америкчуудын эрүүл мэнд, эдийн засаг, хүрээлэн буй орчинд эдүгээ ч зүй бусаар нөлөөлж байна. Уугуул америкчууд тус тивд 16000 жил амьдарч ирсэн ч, тэдний анхдагч түүх нь сүүлийн 500 жилийн колоничлолоор тодорхойлогддог. Тиймээс, уугуул иргэдийн өдрийг тэмдэглэх нь колоничлолоос үүдэлтэй хүчирхийллийн эсрэг зогсох, мөн Колумбын гэмт хэргийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хэмээн хамтдаа буруушаахад тустай" гэж профессор Моралес ярьжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.