October
14
2024
Anu.mn
Мэдээ
Америкийн 13 муж ТикТокыг хүүхдэд сэтгэцийн асуудал үүсгэдэг хэмээн шүүхэд өгчээ
Америкийн 13 муж ТикТокыг хүүхдэд сэтгэцийн асуудал үүсгэдэг хэмээн шүүхэд өгчээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкийн 13 муж ТикТокыг хүүхдэд сэтгэцийн асуудал үүсгэдэг хэмээн шүүхэд өгчээ
Photo: Charles Mcclintock Wilson | Dreamstime.com

ТикТок, аравдугаар сарын 8-нд залуучуудыг хохироож байна гэж буруутгасан АНУ-ын 13 муж болон Колумбийн дүүргийн шинээр гаргасан шүүхийн нэхэмжлэлтэй тулгараад байна. Нью-Йорк, Калифорниа, Колумбын дүүрэг болон бусад 11 мужууд, Хятадын компанийн эсрэг санхүүгийн шинэ хориг арга хэмжээ авахыг шаардсан нэхэмжлэл гаргасан талаар Америкийн дуу хоолой бичжээ.

Мужууд, TikTok-ыг хүүхдүүдэд TikTok видеог аль болох урт, олон удаа үзэх боломжийг олгох зорилготой, санаатайгаар донтуулдаг программ хангамж ашигладаг, контент зохицуулалт байдаггүй гэж буруутгажээ. Калифорнийн Ерөнхий прокурор Роб Бонта, “ТикТок нь, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд донтолтыг бий болгож байна. Програм хангамж хөгжүүлэгчид, хүүхдүүд донтуулагч контентын эсрэг эрүүл хил хязгаарыг хэрхэн бий болгох талаар хараахан мэдэхгүй байгааг далимдуулан хүүхдүүд рүү зориудаар чиглэгддэг, хэрэглэгчдэд зар сурталчилгаа үзүүлэхийн тулд аппликейшн дээр зарцуулах цагийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг” гэж мэдэгдэв. Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летитиа Жеймс “Залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд TikTok гэх мэт донтуулдаг нийгмийн сүлжээнүүдээс болж зовж байна” гэжээ.

Харин ТикТок 10-р сарын 8-нд, "Бид буруу, төөрөгдүүлсэн мэдэгдлүүдтэй санал нийлэхгүй байна. Нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бидэнтэй хамтран ажиллахын оронд, мужууд шүүхэд хандсанд сэтгэл дундуур байна.16-аас доош насны хүүхдэд зориулсан дэлгэцийн цагийн хязгаарлалт, анхдагч нууцлалын тохиргоо зэргийг багтаасан аюулгүй байдлын функцуудыг хангадаг” гэж мэдэгджээ.

Үүнтэй холбоотой, АНУ-ын Ерөнхий прокурор Брайан Швалб, “ТикТок нь шууд дамжуулалт болон виртуал валютын функцээр дамжуулан зөвшөөрөлгүй мөнгө шилжүүлэх бизнес эрхэлдэг” гэдгийг онцлон тэмдэглээд, “TikTok платформ нь угаасаа аюултай. Энэ бол залуусыг дэлгэцэнд нь донтуулах зорилготой зориудаар донтуулдаг бүтээгдэхүүн” гэж ярилцлагадаа дурджээ. Вашингтоны нэхэмжлэлд, TikTok-ийг насанд хүрээгүй хэрэглэгчдийн бэлгийн мөлжлөгт тусалсан гэж буруутгаж байна. Энэ нь TikTok-ийн шууд дамжуулалт болон виртуал валют нь "насны хязгаарлалтгүйгээр виртуал стриптиз клуб шиг ажилладаг" гэж мэдэгдсэн байна. Иллинойс, Кентукки, Луизиана, Массачусетс, Миссисипи, Нью Жерси, Хойд Каролина, Орегон, Өмнөд Каролина, Вермонт, Вашингтон мужууд мөн аравдугаар сарын 8-нд нэхэмжлэл гаргажээ.

2022 оны 3-р сард Калифорниа, Массачусетс зэрэг найман мужууд, ТикТок залуучуудад хэрхэн нөлөөлсөн талаар үндэсний хэмжээнд мөрдөн байцаалт эхлүүлснээ мэдэгдэж байсан бөгөөд АНУ-ын Хууль зүйн яам 8-р сард TikTok-ийг хүүхдийн хувийн нууцыг хамгаалаагүй хэмээн шүүхэд өгчээ. Юта, Техас зэрэг бусад мужууд өмнө нь ТикТокыг хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг хохироохоос хамгаалдаггүй хэмээн шүүхэд өгч байсан юм.

Харин 10-р сарын 7-нд ТикТок шүүхэд өгсөн мэдэгдлийг хэрэгсээгүйгээр барахгүй, TikTok-ийн хятадын толгой компани ByteDance, АНУ-ын хуультай тэмцэж байна. Энэ програмыг АНУ-д хориглож магадгүй байгаа юм.

ByteDance бол, хиймэл оюун ухааны програмуудыг хөгжүүлэх, контент үүсгэх, түгээх платформыг удирдах чиглэлээр мэргэшсэн 2012 онд Жан Иминий үүсгэн байгуулсан технологийн компани юм. ByteDance-ийн төв оффис нь Бээжинд байрладаг. Тус компани нь дэлхийн богино хэмжээний видео бичлэг хийх, үзэх хамгийн алдартай платформуудын нэг болох TikTok програмыг хөгжүүлж, эзэмшдэг гэдгээрээ алдартай. Хятадад уг программыг Douyin гэж нэрлэдэг ч үйл ажиллагааны хувьд TikTok-той төстэй. ByteDance нь 2016 онд Douyin-ийг Хятадын зах зээлд зориулж гаргасан бөгөөд дараа нь 2017 онд TikTok нэртэй олон улсын хувилбарыг гаргасан. Тус компани нь энэхүү програмын эзэмшигч, хөгжүүлэгч юм. ByteDance нь TikTok-ийн алгоритм, дэд бүтэц, бизнес, тэр дундаа зар сурталчилгааны загвар, аналитик зэрэг чиглэлээр ажилладаг. TikTok дэлхий даяарх залуучуудын дунд маш их алдартай болсон нь ByteDance-ийг хувийн хэвшлийн технологийн томоохон компаниудын нэг болгосон ажээ.

Гэсэн ч ByteDance болон TikTok нь, янз бүрийн улс оронд, ялангуяа АНУ-д мэдээллийн аюулгүй байдал болон Хятадын засгийн газраас компанийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийн талаар санаа зовж байгаа улс төр, хууль эрх зүйн сорилтуудтай тулгардаг. Хариуд нь ByteDance TikTok хэрэглэгчийн мэдээллийг Хятадаас гадуур хадгалдаг бөгөөд хэрэглэгчийн нууцлалыг хамгаалах арга хэмжээ авдаг гэж мэдэгддэг байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.