January
10
2025
Anu.mn
Мэдээ
Америкийн банкуудын 5 таагүй, гайхширам онцлог
Америкийн банкуудын 5 таагүй, гайхширам онцлог
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкийн банкуудын 5 таагүй, гайхширам онцлог
Photo: Shutterstock

Өндөр хөгжилтэй АНУ-ын банкны системд, гайхширч бухимдам зарим нэг онцлогууд байдаг.

Чекээр төлбөр хийх

Энэхүү төлбөрийн арга нь, АНУ-д хуванцар карт, интернет байхгүй байсан үеэс эхэлж, луйварт өртөх илүү боломж дагуулдаг хэдий ч, одоо ч байсаар байгаа юм. Банкны чекийг хялбархан хуурамчаар үйлдэх боломжтой нь харагддаг.

Та утасны дугаар ашиглан мөнгө шилжүүлэх боломжгүй

Америкт ийм хурдан шилжүүлгийн систем байдаггүй тул, хүлээн авагчийн дэлгэрэнгүй мэдээллийг оруулах бүртээ бөглөх шаардлагатай болж, нэмэлт цаг хугацаа шаардагддаг бөгөөд тохиромжтой биш. Зөвхөн интернетээс татаж авах боломжтой гуравдагч талын програмууд энэ асуудлыг шийдвэрлэхэд тусална.

Ажиллах цагийн хуваарь

Америкт банкны систем өндөр хөгжсөн, хот болгонд хангалттай тооны банкны салбарууд байдаг ч, өглөөний 9-17 цаг хүртэл ажилладаг нь, бүтэн цагаар ажилладаг хүмүүст хүндрэлтэй байдаг.

Картууд байнга түгжигддэг

АНУ-ын банкны системийн хамгийн гайхшралтай зүйл бол, картууд нь PIN кодгүй байдаг. Гэвч банкууд, үйлчлүүлэгчдийнхээ мөнгөн хөрөнгийн аюулгүй байдалд хяналт тавьж, шилжүүлэг бүрийг хяналтандаа байлгадаг.Аюулгүй байдлын алба нь төлбөрийг өөр хотоос хийсэн тохиолдолд, сэжиглэж хаана. Тиймээс, карт хаагдах магадлал өндөр тул, өөр тийш явах гэж буйгаа банкинд мэдэгдэж, анхааруулах нь дээр.

Удааширалтай мөнгөн шилжүүлэг

АНУ-д таны дансанд мөнгө шилжүүлсэн тохиолдолд шууд ашиглах боломжгүй. Систем энэ төлбөрийг шалгаж, боловсруулах хүртэл та 2-3 хоног хүлээх хэрэгтэй болох нь бий.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.