March
29
2024
Anu.mn
Мэдээ
Америкийн Улаан өндөгний баярын уламжлалын түүх
Америкийн Улаан өндөгний баярын уламжлалын түүх
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкийн Улаан өндөгний баярын уламжлалын түүх
Photo: depositphotos

Гуравдугаар сарын 31-нд, АНУ-д Улаан өндөгний баяр болно. Дэлгүүрүүд одоо, төрөл бүрийн гоёмсог сүлжмэл сагс, туулайн бүжингийн дүрсүүд бүхий бэлэг дурсгалууд, шоколадтай чихэр, өндөгөөр дүүрэн байна. Яагаад энэ баяраар туулай, шоколад, өндөгийг онцлог хэрэглэдэг болон эдгээр билэгдлүүд юунаас үүсэлтэй болох талаар forumdaily.com сайт нийтэлжээ.

Улаан өндөгний баярын шоколад, чихэр бүхий баярын сагсны уламжлал нь, Улаан өндөгний баярын өмнө 40 хоног үргэлжилдэг их мацагтай холбоотой бөгөөд энэ хугацаанд олон Христэд итгэгчид шоколаднаас татгалзсан байдаг байна. Үүнийгээ Есүс Христийн золиослолтой холбон тайлбарладаг.

Түүхээс үзвэл, Улаан өндөгний баяр эхлэхэд сүмийнхэн адислалдаа чихэр, шоколад бүхий том сагстай бэлгүүдийг сүмд авчирч, мацаг барьсан хүмүүст зориулан нэг төрлийн шагнал болгон тараадаг байжээ.

Түүхчид, Улаан өндөгний баяраар туулайн билэгдлийг ашигладаг уламжлалыг, үржил шим, хаврын бурхан Эострегаас үүдэлтэй, Эостра хөлдөж үхсэн шувууг олж, шувууг дулаацуулахын тулд туулай болгосон. Туулай шувуу шиг өндөглөж, түүгээр ч барахгүй тэрээр эдгээр өндөгүүдээ Эострад талархал илэрхийлэн будаж.байсан гэсэн домгоос үүсэлтэй гэж үздэг байна.

Харин, Улаан өндөгний баярын өндөг нь шашны түүхтэй холбоотой байдаг. Амилалтын дараа Есүсийг хамгийн түрүүнд Магдалена Мариа харсан гэж Библид бичсэн байдаг. Тэрээр хүмүүст гайхамшгийн тухай ярихдаа дахин төрөлт, амьдралын тойргийн бэлгэдэл болгон гартаа өндөг барьсан байсан бөгөөд Эзэн хаан Тиберий Цезарь түүний үгийг сонсож байгаад, "Үхсэн өндөг дахин амилахаас илүү цагаан өндөг улаан өнгөтэй болсон нь илүү хурдан байх болно!" гэсний дараа өндөг тод улаан өнгөтэй болсон гэж, шашны түүхэнд бичсэн байдаг гэжээ.

Улаан өндөгний баярын өндөг нь, Ариун Бурханы булшийг төлөөлдөг. Энэ нь авс, түүн дотор амьдрал бий болохын бэлгэдэл болгож, үхсэн мэт харагдаж байсан ч дотор нь шинэ амьдрал бий гэдгийг гэдгийг өндөгөөр төлөөлүүлдэг бөгөөд харин, өндөгний өнгө нь цовдлогдсон Христийн цусыг бэлэгддэг байна. Ийнхүү, улаан өнгө нь уламжлал болж, Улаан өндөгний баярын үеэр шашины ёслолд улаан өнгийн хувцас хэрэглэдэг болжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.