September
24
2024
Anu.mn
Мэдээ
Англи хэлээр дуудлагын дасгал хийхэд тань туслах хиймэл оюун ухааны хэрэгслүүд гарч ирсээр ...
Англи хэлээр дуудлагын дасгал хийхэд тань туслах хиймэл оюун ухааны хэрэгслүүд гарч ирсээр байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Англи хэлээр дуудлагын дасгал хийхэд тань туслах хиймэл оюун ухааны хэрэгслүүд гарч ирсээр байна
Photo: IStock

Гадаад хэл сурч байгаа хүн ихэвчлэн, үгээ буруу дуудаж, буруу ойлгуулахаас айж, ярьж харилцахаас бэрхшээж байдаг. Төрөлх бус хэлээр харилцах үеийн өөртөө итгэх итгэлийг олж авахад цаг хугацаа шаардагддаг бөгөөд үүнд хүрэх эхний алхам бол энгийн дадлага юм. Babbel нь, хэрэглэгчдэд ярих чадвараа дадлагажуулах, айдсыг даван туулах, харилцахдаа тав тухтай байдлыг мэдрэхэд нь туслах хоёр ярианы хэрэгслийг эхлүүлж байна гэж The Next Web мэдээлэв.

Эхний шинэ функц нь, үгийн санд суурилсан хичээл болон дуудлагад туслах зорилгоор хиймэл оюун ухаанаар ажилладаг яриа таних системийг ашигладаг.

Суралцагчын дуудлагыг үнэлэхийн тулд Баббелийн хиймэл оюун ухааны загвар нь, компанийн аудио банкны, зөв, буруу дуудлага, өөр өөр дууны өнгүүд, Аргентин, Колумб, Испанийн олон төрлийн өргөлт, аялгыг ашигласан испани хэл зэрэг сая сая өгөгдлүүдийг ашиглажээ.

Уг функцыг идэвхижүүлснээр шууд төхөөрөмж рүү ярихад, AI хэрэгсэл нь бичлэгт дүн шинжилгээ хийж, дуудлагын нарийвчлалыг үнэлэхийн тулд олон мянган фонемийн дээжтэй (хэл бүрдүүлдэг бие даасан авиа) харьцуулсны дараа тохирох саналуудыг харуулдаг бөгөөд үнэлгээний нарийвчлалыг суралцагчийн түвшингээс хамааран тохируулна. Харин хоёр дахь шинэ ярианы хэрэгсэл нь, ярих үеийн айдсыг бууруулах зорилготой, харилцан яриаг бие даан хийх "Өдөр тутмын яриа" юм.

Babbel-ийн бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Молли Томпсон Зегнер, "Хэл сурахад тулгардаг бэрхшээлийн нэг нь, ярих үедээ өөртөө итгэлтэй байх асуудал. Өдөр тутмын яриа нь "өөрийгөө танилцуулах", "хоол захиалах" эсвэл "ажлын дараа найзуудтайгаа ярилцах" гэх мэт бодит амьдралын янз бүрийн хувилбарт хүмүүсийн хоорондох богино яриаг дуурайдаг. Энэ нь суралцагчидыг чөлөөтэй ярих, ярианы чадвараа сайжруулах дадлагын орон зайг бий болгоно ” гэсэн байна.

AI нь одоогоор, англи, франц, герман, итали, испани (Кастилиан болон латин америк) гэсэн таван хэл дээр ашиглагдах боломжтой байна. Ирэх саруудад илүү өргөн хүрээний хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд ялангуяа энэ аппликейшн iOS-д зориулагдсан бөгөөд мөн "Өдөр тутмын яриа" програмыг Android болон iOS дээр ашиглах боломжтой . Удахгүй франц хэл нэмж орно.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.