Өнгөрсөн 5-р сарын 12-ны ням гарагт, АНУ болон бусад хэд хэдэн улс Эхчүүдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ баяр, эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд оруулсан хувь нэмэр, оролцоог үнэлдэг өдөр юм.
АНУ-д 1914 онд анх, Эхчүүдийн баярыг албан ёсны баяр болгон тэмдэглэдэг болсон. Ээжүүдийн үр хүүхдийнхээ төлөө золиослодог бүх зүйлийг хүндэтгэх шаардлагатай гэсэн итгэл үнэмшилд хөтлөгдсөн Анна Жарвис хэмээх эмэгтэйн хичээл зүтгэлээр үүсч байжээ.
Анна Жарвис, Эхчүүдийн баярыг гэр бүлийн баяр болгон тэмдэглэхийг зорьсон. Гэвч, албан ёсны баяр болсных нь дараа, цэцгийн дэлгүүрүүд, баярын картын компаниуд болон бусад бизнесийн байгууллагууд ашиг олох боломж, хэрэгсэл болгож буйг хараад баярлаагүй гэдэг. Тиймдээ ч, 1948 онд нас барахынхаа өмнөхөн тэрээр санаачилгадаа харамсаж, баярыг цуцлах хүсэлтийг Засгийн газарт хүртэл гаргаж байжээ.
Гэсэн ч, Эхчүүдийн баярыг тэмдэглэн ирснээр хамгийн алдартай баяруудын нэг болсон бөгөөд худалдан авагчдын хамгийн их худалдан авалт хийдэг гол өдрүүдийн нэг болжээ.
Бүх улс орнууд, Эхчүүдийн баярыг тавдугаар сарын хоёр дахь ням гарагт тэмдэглэдэггүй. Тайландад энэ өдрийг наймдугаар сард буюу одоогийн хатан хааны төрсөн өдрөөр тэмдэглэдэг. Этиоп улсад гэр бүлүүд энэ баярыг хэдэн өдрийн турш тэмдэглэж, эхчүүдэд хүндэтгэл үзүүлдэг байна.