АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба (USCIS), Түр хамгаалагдсан статустай (TPS) хүмүүст гадагш аялаж жуулчлах эрх бүхий шинэ баримт бичгийг олгож эхлэв. 2022 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн, энэхүү хил нэвтрэх зөвшөөрлийн шинэ баримт бичгийг олгож эхэлсэн бөгөөд Маягт I-512T нь, АНУ-ын иргэн бус хүн улсын хил нэвтрэх зөвшөөрөл юм. USCIS нь өмнө нь Түр хамгаалагдсан статустай хүмүүс нотлох бичиг баримт болгон ашиглаж байсан parole буюу чөлөөлөгдөх бичиг баримтыг цаашид АНУ-аас гарах, буцаж ирэх урьдчилсан зөвшөөрлийн нотлох бичиг баримт болгож ашиглахгүй болсон байна. Хэрэв та хүчинтэй, хугацаа нь дуусаагүй, parole баримт бичигтэй ба Түр хамгаалагдсан статустай бол, түүн дээр заагдсан хүчинтэй хугацаан дотор үргэлжлүүлэн АНУ-аас гадагш явах, ирэх боломжтой хэвээр юм.
Хэрэв та Түр хамгаалагдсан статустай бөгөөд, аялаж жуулчлах зөвшөөрлийн бичиг баримт шинээр авахаар өргөдөл гаргаж байгаа бол, Аялалын баримт бичгийн өргөдөл болох I-131 маягтыг ашиглана. Хэрэв таны бөглөсөн I-131 маягт шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байгаа бол шинээр өргөдөл гаргах шаардлагагүй.
Мөн USCIS нь, Түр хамгаалагдсан статус авах өргөдөл нь шийдвэрлэх шатанд хүлээгдэж буй иргэний харъяалалгүй хүмүүст чөлөөлсөн тухай parole баримт бичгийг үргэлжлүүлэн олгох юм байна (Маягт I-821).
Түр Хамгаалагдсан статус (TPS) гэдэг нь Дотоодын Аюулгүй Байдлын Яамны нарийн бичгийн дарга (Secretary of Homeland Security)-ын тодорхойлсон, АНУ-д байгаа тодорхой заагдсан улсын эрх бүхий иргэдэд АНУ-ын засгийн газраас олгодог түр статус юм. Ерөнхийдөө, Дотоодын Аюулгүй Байдлын Яамны нарийн бичгийн дарга, тухайн улсад нь зэвсэгт мөргөлдөөн, дайн болж байгаа, байгалийн гамшиг тохиолдсон, эсвэл тухайн гадаадын иргэнийг улсдаа аюулгүйгээр буцаж очиход саад болох аливаа түр зуурын болон онцгой нөхцөл байдлын улмаас буцах боломжгүй болсон АНУ-д байгаа хүмүүст Түр хамгаалалтын статус олгож болно. Түр хамгаалагдсан статустай бол АНУ-д тодорхой хугацаагаар амьдрах, зарим тохиолдолд ажиллах боломжийг олгодог. 2022 оны 3-р сарын байдлаар 400,000 орчим гадаадын иргэн Түр хамгаалалт статустай байгаа.
Эх сурвалж: forumdaily.com