September
3
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-д амсаж үзүүштэй амттай бүтээгдэхүүнүүд
АНУ-д амсаж үзүүштэй амттай бүтээгдэхүүнүүд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д амсаж үзүүштэй амттай бүтээгдэхүүнүүд
Photo: Depositphotos

АНУ-д хоол хүнс нь гойд амтгүй гэсэн ойлголт түгээмэл байдаг. АНУ хэдийгээр пиццаг дэлгэрүүлсэн улс хэдий ч Итали биш нь гарцаагүй. Гэсэн хэдий ч, АНУ-ын хамгийн энгийн супермаркетуудад зарагддаг зарим бүтээгдэхүүн маш амттай байдаг. Эдгээрээс, заавал амталж үзүүштэй, хэрэглүүштэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг жагсаажээ.

Гантиг үхрийн мах

Косткод нэг кг нь 40 долларын гантиг стейк, шүүслэг, зөөлөн маш өвөрмөц мах юм. Заавал амсаж үзээрэй!

Авокадо

АНУ-д сайн чанарын авокадо олох нь асуудал биш. Авокадо нь, эрүүл, ургамлын гаралтай тосны амттай эх үүсвэр юм. Мексикийн алдартай зууш болох гуакамолын гол найрлага бөгөөд сушитэй сайхан зохицдог.

Лобстер

Зун, намрын улиралд АНУ-ын зүүн эргийн хойд хэсэг болох Шинэ Английн бүсэд, Атлантын далайн лобстер идэж үзэх хэрэгтэй. Мөн энгийн супермаркетуудад улирлын турш амьд лобстер боломжийн үнээр зарагддаг. МакДональдс улирлын турш цэсэндээ хавчтай лобстер оруулдаг.

Ургамлын сүү

Америкийн цагаан хоолтнууд ургамлын гаралтай сүүг сонгох боломжтой бөгөөд энэ нь, маш амттай тул ердийн сүүнээс ч амттай. Cashew сүү, шар буурцагны сүү, наргил модны сүү, бүйлсний сүү, овъёосны сүү, тэр ч байтугай маалинганы сүү! Сонголт ихтэй, мөн амттай, өртөг нь ердийн сүүний зардлаас их биш, ховор элит бүтээгдэхүүн биш юм.

Зэрлэг хулд загас

Зэрлэг хулд загас нь үржүүлгийнхээс хамаагүй илүү үнэтэй боловч та үүнийг авсандаа харамсахгүй. Түүний амт нь гайхалтай.

Багель

Энэ зөөлөн боов Польшийн еврейчүүдийн бүлгээс гаралтай бөгөөд одоогийн олон төрлийн "жинхэнэ америк" хоолны нэгэн адил цагаачид АНУ-д авчирсан байна.

Ранч сүмс

Ranch dressing нь, АНУ-д борлуулалтаараа хамгийн алдартай салат амтлагч юм. Үүнийг Стив Хенсон гэгч, Аляскад гэрээт мужаан хийж байхдаа зохион бүтээжээ. Калифорнид гэртээ буцаж ирээд тэр эхнэрийнхээ хамт зочны ранчодоо хийж эхэлжээ. Соус маш хурдан алдартай болж, Стив эхнэрийнхээ хамт үйлдвэр байгуулж, 20 жилийн дараа тэд бизнесээ сая сая доллараар заржээ. Энэ бол Америк мөрөөдөл юм. Ranch сумс нь майонез, цөцгий, сармис, өөр өөр төрлийн сонгинууд, dill, яншуй, давс, чинжүү зэргийн холимог юм. Ийм энгийн найрлагатай ч, энэхүү холимог нь гайхалтай амжилттай болсон бөгөөд АНУ-аас бусад газарт зарагддаггүй.

Туна загастай сэндвич

АНУ-д туна загас нь түүхий нв ч, лаазалсан нь ч гайхалтай алдартай. Лаазалсан тунаг, америкчууд майонезтай хольж, сэндвич дээр тавьдаг. Энэ амттанг American Subway хоолны газруудад идэж болно.

Эрдэнэ шишийн хот дог

Үүнийг зөвхөн Америкт зохион бүтээсэн байж болох юм. Энэ бол ихэвчлэн үзэсгэлэн худалдаанд зарагддаг гудамжны хоол бөгөөд омогт өгүүлснээр, Техас руу ирсэн Германы цагаачид хиамаа зарж байхдаа эсэргүүцэлтэй тулгарч, шинэ зүйл хийхээр шийдэн хаимаа эрдэнэ шишийн гуриланд боож, шарж борлуулах болжээ. Зайрмаг шиг саваа нь, сүүлд гарч ирсэн.

Pulled pork

Энэхүү гахайн мах нь, өөр хаана ч идэхгүй цэвэр америк хоол юм! Гахайн далны махыг барбекю дээр зөөлөн галаар удаан болгож, дараа нь жижиглэж, тусгай амтат соустай хольж, бургер, пиццанд хэрэглэдэг. Америкийн анхаарал татахуйц амттай хоолонд зүй ёсоор ордог.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.